Оддын бѳѳгнѳрѳл М15

Доорх гайхалтай зурган дээр түм буман одод яг л зѳгийнүүд үүрэндээрээ шамбааралдаж буй мэт гайхалтайгаар гарсан байна. Энэхүү тэнгэрийн-онгоцны одны ордонд биднээс 35,000 орчим гэрлийн жилийн зайд орших биетийг 200 гаруй жилийн тэртээ одоноронч Чарльз Мэссие анх жижиг дурангаар олж ажиглаад, тэнгэр дахь ер бусын биетүүдийг жагсаасан ѳѳрийн каталогийн 15 дахь биет болгон тэмдэглэсэн юм. Мэдээж түүний жижиг гар хийцийн дуранд доорх Хаббл дурангийн авсан зурган дээрх шиг харагдаагүй, гэхдээ жирийн нэг од шиг цэгэн гэрлийн эх үүсвэр бус харин жижигхэн саарал бѳѳрѳнхий манан мэт ажиглагдсан учир тэмдэглэж үлдээсэн хэрэг.

М15 - аврага том оддын бѳѳгнѳрѳл. Зохиогч: Хаббл дуран

М15 – аврага том оддын бѳѳгнѳрѳл. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Хаббл дуран

Энэ биетийг ерѳнхийдѳѳ 150мм-ээс жижиг гэрэл цуглуулах талбайтай дурангаар хархад Мэссиед ямархуу харагдаж байсан нэг тиймэрхүү саарал жижиг манан л харагдана. Харин илүү том, мѳн нарийн ѳнцгѳѳр харж чадах (ѳндѳр фокальны харьцаа) дуранд захын зарим нэг тод одод нь ялгарж харагдах учир үнэхээр бужигнасан баахан одод байна гэдэг нь маш тодорхой мэдэгдэнэ. Дурангаар хамгийн гоё харагддаг биетүүдийн нэг гэж хэлж болно.

М15 шиг ийм биетүүдийг бѳмбѳлгѳн (эсвэл аврага) оддын бѳѳгнѳрѳл гэх ба ерѳнхийдѳѳ ойролцоогоор 100,000 орчим ихэнхдээ хѳгшин оддыг агуулах маш эртний бүтэцүүд юм. М15-ын хувьд манай сүүн зам галактик бараг л анх бүрэлдэн бий болж байх үес нь хойш ѳдийг хүртэл түүний тѳвийг тойрон эргэсээр буй олон тэрбум жилийн настай бѳѳгнѳрѳл. Одоогоор М15 шиг 170 гаруй аврага оддын бѳѳгнѳрѳлүүд манай галактик дотор бий, гэхдээ урьд нь бүр их олон байсан гэж таамаглагддаг.

Ирэх зун монголд зохион байгуулж буй олон улсын одонорон судлалын хуралд миний бие сонирхсон залуучууд оюутнуудыг бэлдэж гадаадын судлаачидтай цаашид хамтарж ажиллах замыг нь засаж ѳгѳхийг зорьж байгаа билээ. Тэгвэл манайхны оролцож болох хэд хэдэн судалгааны ажил нь ийм аврага оддын бѳѳгнѳрлийн үүсэл хувьсалын тухай асуудлуудыг тайлж мэдэхийг зорьж байгаа. Ийм оддын бѳѳгнѳрѳлүүд хэрхэн үүсэж бий болдог, хэрхэн хувьсаж ѳѳрчлѳгддѳг, мѳн галактикийн хувьсалд ямар үүрэг роль тоглодогийг нь бид одоо хүртэл яг таг мэдэхгүй, одоо цагт дэлхийн олон газар судлаачидын ажилдаг том сэдэв юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: