Гараажинд байдаг луу

Жил гаруйн ѳмнѳ алдарт одонорон судлаач Карл Саганы ѳдрийг тохиолдуулан доорх нийтлэлийг бичиж байсан билээ:

жилийн ѳмнѳх нийтлэл

Тэгвэл энэ жил түүний ѳдрийг тохиолдуулан манай фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Билгүүтэй маань доорх нийтлэлийг орчуулсан байна, танд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах байх гэж найдаж байна:

CarlSagan

“Манай гараажинд луу амьдардаг.”

Би өөртөө маш итгэлтэйгээр чамд ингэж хэллээ (дээрхийг) гэж бодъё. Мэдээж чи өөрийнхөө нүдээр харахыг хүснэ. Хүмүүс бидний дунд тоолж барамгүй их лууны тухай үлгэр домог яригдсаар ирсэн. Гэвч луу гэдэг амьтан жинхэнээсээ оршин тогтнож байсан гэх нотолгоо нь үгүй. Хэрвээ миний хэлсэн үнэн бол, лууг нүдээрээ харах нь чамд гайхалтай хувь тохиол болох нь дамжиггүй. Учир нь тэр бүх лууны тухай үлгэр домгууд чиний хувьд биелэлээ олох болно.

Нэг өдөр чиний хүсэлтээр би чамайг гараажруугаа дагуулан оров. Тэгтэл тэнд хэдэн хананы будаг, эвдэрхий шат мэтээс өөр нүдэнд үзэгдэх юу ч байсангүй…

“Луу чинь тэгээд хаана байна аа?” гэж чи асууж.

“Тэнд л байна шүү дээ” гэж хэлээд би лууруугаа заангаа, луу маань нүдэнд харагддаггүй үл үзэгдэгч луу гэдгийг учирлав.

Ямар нэгэн нунтаг зүйл шалан дээр асгаад хаана явж байгааг нь мэдэж болохыг сануулахад, би чамд хариуд нь луу маань газарт гишгэдэггүй, зөвхөн агаарт хөвдөг луу гэв.

Чи хэт улаан туяаны хэмжигч багаж ашиглан лууг маань галаар тургих үед нь илрүүлэхийг санал болготол – “Сайхан санаа байна, гэвч луу маань галаар тургих үедээ халуун дулаан огт ялгуулдаггүй юм.”

Агаарт будаг шүршиж хаа байгааг нь олвол? “Луу маань ямар нэгэн матераас бүрдээгүй болохоор будаг наалдахгүй.”

Энэ маягаар чиний гаргасан бүхий л санааг би нэг нэгээр нь няцаасаар байв. Үл үзэгдэгч, биегүй, жингүй, дулаан ялгаруулалггүй тургидаг луу, тэнд луу анхнаасаа огт байхгүй байсан хоёр ер нь юугаараа ялгаатай юм бэ?

Луу огт байхгүй байгааг батлах аргагүй, ямар ч туршилт хийсэн бүтэлгүйтэх ийм үед, миний энэ лууны тухай утгагүй яриа хэр их үнэ цэнэтэй вэ? Чи миний хэлсэн зүйлийг няцаах боломжгүй байлаа гээд миний зөв гэсэн үг огтхон ч биш. Туршиж үзэх боломжгүй, няцаах боломжгүй таамаглалууд яг үнэндээ хэнд ч хэрэггүй. Хичнээн бидний хувьд үнэ цэнэтэй, магадгүй үндэстэн даяараа шүтэн биширч ирсэн итгэл үнэмшил байлаа ч гэсэн.

Ингээд харахад, ерөөсөө ямар ч баримт нотолгоо, үндэслэл байхгүй зүйл дээр би чамд надад итгээч л гэж хэлсэн байх нь. Бидний ярианаас чи магадгүй намайг тархи мэдрэлийн асуудалтай байж магад гэж бодсон байх. Ямар ч туршилт судалгаа явуулах боломжгүй зүйл дээр юу намайг ингэтэл нь итгүүлсэн юм бол хэмээн чи гайхна. Магадлал гэвэл би хий юм харсан эсвэл зүүдэлсэн юмаа ургуулан бодож өөртөө итгүүлсэн байж болно. Тэгсэн ч гэсэн, яагаад би өөртөө ийм их итгэлтэй, бас энэ асуудлыг ингэж их чухлаар хүлээж аваад байгаа юм бэ? Магадгүй надад сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байх. Хүн аливаа зүйлд ямар амархан гүн итгэж болохыг би ухаараагүй байж магад.

Төсөөлөөд үз, миний энэхүү лууны тухай яриа чиний шаардсан бүх шалгуурыг давж гараагүй байхад ч гэсэн, чи миний санааг тэр чигт нь үгүйсгэлгүйгээр шинэ шалгах арга техник эсвэл шинэ баримт, шинж тэмдэг гарч иртэл энэхүү яриаг орхихоор шийдлээ гэж бодъё. Мэдээж би чамд миний хэлсэнд эргэлзсэн болохоор уурлана.

Одоо нөхцөл байдал шал өөрөөр байлаа гэж төсөөл. Луу маань үл үзэгдэгч, гэвч хөлийнх нь мөр асгасан нунтаг дээр явж байгаа нь харагдаж, хэт улаан туяаны хэмжигч багаж эерэг заалт үзүүлж, цацсан будаг биенд нь тогтож байгаа нь чамд харагджээ. Луу үнэхээр байдаг эсэхт хичнээн эргэлсэн хэдий ч, чи тэнд ямар нэгэн зүйл байгааг нь ойлгож ухаарч, миний хэлсэн зүйлстэй таарч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Өөр нэг хувилбар: Лууны тухай ингэж ярьж байгаа нь ганц би биш байлаа гэж бодъё. Чиний хэд хэдэн танил бүгд чамд луутай гэдгээ хэлж. Тэдгээрээс ихэнх нь бие биенийгээ огт мэдэхгүй хүмүүс байхад шүү. Гэвч бүх тохиолдол дээр нь ямар нэгэн биет хэлсэн газруудад нь байна гэх ямар ч нотолгоо олдсонгүй. Бид өөрсдөө батлаж нотлоход тун бэрх юмыг тахин шүтээд байгаагаа ухаарч байгаа. Бид бүгд л эрүүл саруул хүмүүс. Ердөө л дэлхийн өнцөг булан бүрт, хаа сайгүй луу гэдэг амьтад биднийг хүрээлэн амьдарч байдаг, харин үүнийг хүн төрөлхтөн бүгд анзаарч чаддаггүй л гэж боддог. Магадгүй лууны тухай эртний домгууд үнэн ч байж болно. — Гэхдээ л би яагаад ч итгэж чадахгүй! (зохиолч)

Лууны мөр олдлоо гэх баримтууд одоог хүртэл энд тэнд гарсаар л байдаг. Тулаад, нягтлаад үзэхэд тэдгээрийн аль нь ч жинхэнэ гэж батлагддаггүй. Сонирхоод, судлавал тэдгээр лууны мөрнүүд нь хуурамчаар үйлдэгдэх зөндөө арга байдаг. Өөр нэг лууны донтон лууны галанд гар нь түлэгдсэн гээд ирж болно, гэсэн ч арьс түлэгдэх цорын ганц зам нь лууны тургилт биш нь мэдээж. Иймэрхүү үзэгдлүүд нь лууг дэмжигчдийн хувьд маш чухал байлаа ч, бодит амьдралаас дэндүү хол.

Энэ үзэгдэлд эрүүл ухаанаар хандах арга зам нь лууны талаарх худал таамгуудыг няцааж, ирээдүйд гарч болох өгөгдөл, мэдээлэлд нягт хандаж, яагаад маш олон эрүүл ухаантай хүмүүс энэ бишрэлд автсан байна вэ гэдгийг судлан таних юм.

Эх сувалж: http://www.godlessgeeks.com/LINKS/Dragon.htm

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: