Үлэг гүрвэлийн үүрнүүд Монголоос олджээ

Блог дээрээ одонорон физикийн талын юмсыг түлхүү бичиж байгаа боловч хааяадаа ѳѳр шинжлэх ухааны юм бас бичиж байхыг эрмэлзэж байгаа билээ. Сая санамсаргүй монголтой холбоотой нэгэн нийтлэлийг уншаад ийнхүү хѳврүүлэн бичиж байна.

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй 73-р палентологийн нэг хурал дээр хэсэг судлаачид (Япончууд) Монголын говьд хийсэн судалгааны том нээлтээ саяхан зарласан байна. Тэдний судалгаа нь теризинозаур хэмээх маш ер бусын үлэг гүрвэлийн нийт 75 чулуужсан ѳндѳг бүхий 17 үүрийг говиос илрүүлсэн гэнэ.

хжкхкж

Теризонзаурын дүрслэл.

Теризинозаур гэдэг нь ойролцоогоор 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан том цээж гүзээтэй, зузаан хѳлтэй, урт хүзүүтэй, тэгсэн хирнээ яст мэлхий шиг толгой болон хошуутай ер бусын үлэг гурвэл аж (нас биенд хүрсэн үеийн жин ойролцоогоор 100 кг – энэ гэхдээ жаахан ойлгомжгүй, нийтлэлийн сүүлийг үзээрэй). Хэдий гарвал угсаагаараа тиранозаур (нѳгѳѳ яс нь АНУ-руу хулгайд алдагддаг) мэтийн аврага том махчин үлэг гүрвэлүүдтэй ойр холбоотй ч гэсэн эдгээр нѳхдүүд нь ногоо иддэг амьтад байсан байна. Гар нь маш зузаан урт 3 хумстай бѳгѳѳд урт хүзүүгээ ашиглан модны мѳчирѳѳс навч ногоо зулгаахын сацуу ѳнѳѳгийн панда баавгай шиг хумсаараа ургамал ногооны үндэс ухаж бас иддэг байсан байх магадлалтай гэнэ.

Яг аль аймаг суманд малталгаагаа хийсэнийг нь олж мэдсэнгүй, гэхдээ Монголын зүүн ѳмнѳд хэсэг гэхээр магадгүй Ѳмнѳговь, Дорноговьхоёрын аль нэг нь л байх. Анх тэд 2011 онд ирээд нэг газар теризинозаурын яс олж тэндээ хэд хоног малтлага хийсэн байна. Тэгээд сүүлийн ѳдрѳѳ тэр ухаж байсан хэсгээ орхиод ойролцоох ѳѳр нэгэн ясыг цааш нь ухаж үзэж байтал орой нар шингэхий алдад хѳтѳч залуу ѳндѳг ил гарчихсан байхыг анзаарсан гэнэ. Тѳд удалгүй машиныхаа яг хажуунаас бүхэл бүтэн үүр олсон гэнэ. Гэхдээ тэдний явах цаг болоод байсан тул тэр газраа тэмдэглэж аваад дараа жил нь ирж цааш ухаад нийт 75 ѳндѳг бүхий 17 үүрийг олж илрүүлсэн аж.

Ѳндѳгнүүд нь 13 см орчим ѳргѳнтэй ихэнхдээ бѳѳрѳнхийдүү хэлбэртэй байсан байна. Би яг яаж гэдгийг нь сайн ойлгосонгүй, гэхдээ энэ судлаачид ойролцоох газар мазар мѳн ѳндѳгний бас бус шинж чанарыг нь судалж үзээд энэ бүх ѳндѳгнүүд нь теризинозаурын ѳндѳг гэж дүгнэсэн гэнэ. Хэдий нэг ч ѳндѳг нь дотроо үлэг гүрвэлийн үр хѳврѳлийг агуулаагүй байсан ч нилээн хэд дотор нь ѳндѳгний хагархай хальс байсан гэнэ. Судлаачидын таамаглаж байгаагаар ѳндѳгнүүд нь бүрэн боловсроод жижигхэн зулзагнууд нь хагалаад гараад явчихсан байж магадгүй аж. Хэрвээ үнэхээр эдгээр ѳндѳгнүүд нь теризинозаурынх бѳгѳѳд үнэхээр бүрэн бойжоод хагалаад гараад явчихсан юм бол эдгээр үлэг гүрвэлүүд нь сүргээрээ амьдардаг, үр тѳлѳѳ харж хамгаалдаг амьтад байсныг илтгэж байгаа гэнэ.

кжхжкхк

Ѳндѳгнүүд нь.

Миний ойлгож байгаагаар энэ үлэг гүрвэлийг сүргээрээ амьдардаг байсан эсэх дээр судлаачид маргалддаг юм байна. Зарим судлаачид эрс эсэргүүцдэг бол зарим нь байнга хамт сүргээрээ байдаг гэж үздэг байхад, ѳѳр хэсэг судлаачид эд нар нь зѳвхѳн үржилийн үедээ ч юм уу тодорхой үедээ л сүрэглэдэг байсан гэж үздэг аж. Харин энэ нээлт нь теризинозаурууд дор хаяж зарим үед сүргээрээ байдаг байсан гэх таамаглалыг дэмжиж байна.  Эх сурвалж.

Би энэ палентологи үлэг гүрвэл энэ тэр гэсэн юмны талаар А Б ёстой байхгүй учир ѳѳрийнхѳѳ ойлгосоноороо л бичлээ. Гэхдээ зарим зүйлсийг яаж ч уншаад сайн ойлгосонгүй. Жишээ нь энэ ѳндѳгнүүдийг тэр теризинозаурынх гэдгийг яг яаж мэдээд байна? ѳндѳгнүүдийг ѳѳр амьтан ухаж идээгүй дотроосоо үр хѳвѳл нь бойжиж дуусаад хагалж гарсан гэдгийг яаж мэдээд байна? бас энэ үлэг гүрвэлийн жингийн хэмжээг дээрх нийтлэлд 100 кг хүрдэг гэсэн атлаа, википедиа дээр болхоор хэдэн тонн гэсэн байх юм.. би эсвэл динозавр андуураад байна уу? гэх мэт олон зүйлийг ойлгосонгүй. Энэ талаар мэддэг хэн нэгэн байвал сэтгэгдэл дээр тайлбар бичиж биднийгээ гэгээрүүлээрэй.

Advertisements

One comment

  1. End Australiud aimaar lens hiichijee eniig blogtoo sain tailbarlaarai: http://scitechdaily.com/metamaterial-lens-ten-times-power-current-lens/

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: