Бяцхан Сомбреро

Фейсбүүкийн хуудсаар дамжуулаад блогийн уншигчидаа одонорны холбогдолтой нийтлэл орчуулж бичихийг дээхэн уриалаад авсан билээ. Уншигч Амартѳвшин маань доорхыг НАСА-ийн ѳдѳр тутмын одонорны зургийн цахим хуудаснаас авч орчуулж энэ блог дээрх анхныхаа нийтлэлийг бичиж байна. Та ч гэсэн ѳѳрийн сонирхож буй сэдвээр юм бичээд энд нийтэлж болно гэдгийг санаарай. Ингээд жаахан засвартайгаар түүний бисэнийг толилуулья.

Сомбреро гэж уг нь Испаниас гаралтай ч одоо цагт Мексик болон Филипины үндэсний гоёл болсон хээнцэр ганган нарны малгайг нэрлэдэг. Ерѳнхийдѳѳ доорх зурган дээр харуулж байгаа шиг маш ѳргѳн саравчтай голдоо жижиг овгортой мѳн гадагшаа харсан ирмэгийн хэсэгтээ ихэвчлэн хар бараан ѳнгийн чимэглэлтэй байдаг хулсан малгай юм:

jkjk

Мексик Сомбреро малгай

Тэгвэл тэнгэрт бас нэг алдартай сомбреро бий. Тэр нь шѳнийн тэнгэрт охины одны ордонд биднээс 29 сая гэрлийн жилийн зайд орших, бидэнтэй харьцангуй хажуу талаасаа харагддаг мушгиа галактик юм. Түүхэнд энэ биетийг Чарльз Мессие анх нээгээд ѳѳрийн каталогийн 104-р биет болгон тэмдэглэж байсан боловч харагдах байдлаасаа болоод олон нийтэд “сомбреро галактик” хэмээх нэрээрээ илүү алдартай:

kjkjk

M104 буюу Сомбреро галактик. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Тѳв хэсгийн нягт олон оддоос болоод голдоо жижиг овгортой, том мушгиа дискнээсэээ болоод хажуу талаасаа урт хавтгай, бас дээрээс нь их хэмжээний тоос тоосонцороос болоод ирмэгээрээ бараан ѳнгѳтэй харагдаж байгааг анзаараарай. Манай сүүн зам шиг мушгиа хэлбэртэй аливаа алсын галактик нь бидэнтэй харьцангуй хажуу талаасаа харагдаж байвал ер нь л сомбреро малгайг хажуу талаас нь харж байгаатай тун тѳстэй харагдана. Ѳѳрѳѳр хэлбэл манай сүүн замыг ч гэсэн холоос хажуу талаас нь харвал дээрх зургаг шиг л харагдана гэсэн үг.

М104 нь бидэнрүү хажуу талаасаа харсан галактикуудаас хамгийн ойрхон, хамгийн том харагддаг нь. Гэхдээ адилхан хажуу талаасаа харагдах боловч түүнээс илүү хол зайд орших учир бидэнд арай жижиг ѳнцѳгѳѳр харагдах олон мушгиа галактикууд бий (саяхан бичсэн энэ нийтлэлийг бас үзээрэй) ба доорх зураг нь тэдгээрийн нэг болох бяцхан сомбрерог харуулж байна:

uyuiyuikh

NGC7814 буюу бяцхан сомбреро. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Кэн Кравфорд

Энэ галактик (NGC 7814) нь шѳнийн тэнгэрт адаг чуулган болон хунгийн одны ордуудын голд нь орших пегасын одны ордонд биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн тэртээд оршино. Нэг захаас нѳгѳѳ зах хүртэлээ 60,000 орчим гэрлийн жил гэхээр нѳгѳѳ алдартай том сомбреротойгоо (М104) маш ойролцоо бодит хэмжээтэй гэсэн үг. Гэхдээ М104-тэй харьцангуй 10 сая гэрлийн жилийн цаана оршиж байгаа учир бидэнд хамаагүй жижиг харагдаж байгаа нь энэ. Зургийг томруулаад харвал манай сүүн замын “энүүхэн энд” орших хэдэн оддоос гадна бүр алс хол орших аврага том мѳн харьцангуй ойрхон орших боловч жижигхэн будэг олон галактикууд харагдана. Тэр дундаа бяцхан сомбреро NGC 7814-ийн яг доох нь сайн харвал бүдэгхэн саарал бѳѳрѳнхий зүйл байгаа нь түүнийг тойрон эргэдэг байж магадгүй одой галактик юм.

Ѳргѳѳшѳѳ хагас градус буюу бүтэн сарны дайтай талбайг эзлэх дээрх зургийг АНУ-ын одонорон сонирхогч Кэн Кравфорд кассегрений загвар бүхий 50 см-ийн дуран ашиглан бүтээжээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: