Ангарагийн дээгүүр нисэцгээе

Европын сансар судлалын агентлагийнхан Mars Express хиймэл дагуулынхаа авсан ангараг гаригийн гадрагын ѳндѳр нарийвчлалтай зургуудыг ашиглан гайхалтай бичлэгийг бүтээж ѳнѳѳдѳр олон нийтэд дэлгэлээ. Олон ѳнцѳгѳѳс нэгэн зэрэг авсан зургуудыг ашигласан тул яг л ангарагийн тэнгэрт онгоцоор нисэж байгаа мэт 3 хэмжээст дурслэлийг бүтээсэн байна:

Mars Express хиймэл дагуул нь 2003 оны 6-p сарын эхээр дэлхийгээс хѳѳрч, 6 сарын турш сансарт аяалаад 12-р сарын сүүлээр нь улаан нүдэн гариг дээр ирсэн ба одоогийн байдлаар нийт 12,000 гаруй удаа тус гаригийн тойрон эргээд байгаа аж. Ангараг гаригийн гадрагын нийт 145 сая квадрат км талбайн 97 саяыг нь буюу 67%-ийг нь ѳндѳр нарийвчлалтай зурганд буулгаад байна. Зураг бүрийг тус хиймэл дагуул дээрх 9 тусдаа камер 9 ѳѳр ѳнцѳгѳѳс авдаг учир ийнхүү 3 хэмжээст дүрслэлийг гайхалтайгаар бүтээж чаджээ.

Уг нь энэ хиймэл дагуул дэлхийн 4 жил буюу ангарагийн 1 жилийн хугацаанд л ажиллах зориулалттай дэлхийгээс хѳѳрсѳн боловч одоог хүртэл элдэв эвдрэл проблемгүй ажилласаар байгаа нь гайхалтай. Одоогийн байдлаар 2014 оны сүүл хүртэл энэ тѳслийн ажиллагаа нь санхүүжүүлэгдсэн байгаа юм байна, тэрнээс цааш яах ийх нь хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ.

Судлаачид Mars Express болон бусад улаан нүдэн гаригийг тойрон эргэж буй хиймэл дагуулуудын цуглуулсан хэмжилтүүдийг ашиглаад гаригийн ерѳнхий гадрагын топографи мѳн галт уулсыг нь судалдаг юм. Одоо цагт ангараг дээр бидний мэдэх ямар ч идэвхитэй галт уул байхгүй боловч хэдхэн сая жилийн ѳмнѳ дэлбэрж байсан олон галт уулс бий.

Advertisements

5 comments

  1. Эдгээр зургуудыг ашиглаад Ангараг гаригаар Google earth шиг Google mars хийвэл гоёоо. Эрдэмтэд заавал сайт ухаад хүн амьтнаас сураглаад байхгүй шууд гаригийн гараргууг судлаад л.

  2. Хүн төрөлхтөн зөвхөн зэвсэглэлд зориулдаг мөнгөө ангараг гариг руу хаявал тэнд байнгын баазтай болж хүн ажиллуулахаас авхуулаад их олон шинэ боломжийг нээнэ дээ уг нь.

  3. Gaihaltai. Thanks

  4. curiosity talaar shine medee oruulj uguuch

  5. curiosity юу болж байна аа хөө

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: