Гивлүүрэн мананцар

Жил ирэх тусам л манайхан Халовийний баярыг улам ѳргѳнѳѳр тэмдэглэдэг болоод байх шиг байна. Би хэдэн жилийн ѳмнѳ нэг л удаа хэдэн хүүхдүүдийг дагаж далдагнаж агуйн хүний хувцас ѳмсѳж тэмдэглэж байсан, тэрнээс биш энэ баярын утга учирын талаар юу ч мэдэхгүй. Ихэвчлэн залуу улсууд янз бүрийн аймшгийн кино эсвэл үлгэрийн дүрүүдийг дуйрайж хувцаслаж нүүр амаа будаад хий дэмий архидаж шоудаад л байх шиг байдаг … за тэр мэр нь ч яамай, энэ нийтлэлээр удахгүй болох гэж байгаа баярд нь зориулаад доорх зургийн талаар бичиж байна:

Энэ зурган дээр харуулж байгаа зүйл нь шѳнийн тэнгэрт хунгийн одны ордонд биднээс 1,400 орчим гэрлийн жилийн зайд орших Гивлүүрэн мананцар хэмээх нилээн том мананцарын нэг жижиг хэсэг нь. Судлаачидын олж илрүүлсэнээр тус мананцар нь одоогоос 5,000-8,000 жилийн тэртээд хэт-шинэ одны дэлбэрэлтээр үхсэн аврага том нэгэн одны үлдэгдэл нь юм. Ѳѳрѳѳр хэлбэл манай нарнаас массаараа олон дахин их аврага од хамаг түлшээ барж дуусах үед сансарт цацагдсан тэр одны гаднах давхрагын материал нь л энэ гивлүүрэн манацар гэсэн үг. Улаан ѳнгѳѳр харагдаж байгаа нь устѳрѳгчийн атомуудаас ирж буй гэрэл харин цэнхэр-ногоон ѳнгѳтэй хэсэг нь хүчилтѳрѳгчийн атомуудын цацаргалт.

Нийт мананцар нь шѳнийн тэнгэрт 65 ширхэг бүтэн сарны дайтай том талбайг (диаметрээрээ 100 орчим гэрлийн жил) эзлэх бол дээрх зурган дээр харуулж байгаа хэсэг нь ѳргѳѳшѳѳ ойролцоогоор 12 гэрлийн жилийн зайг эзлэнэ. Энэ биет нь хэдий тэнгэрт маш том талбайг эзлэн харагдах боловч гадрагын гэрэлтэлт нь маш бага учир дан энгийн нүдээр болон дурангаар шууд нүдээрээ харах нь маш хэцүү. Харин зѳвхѳн хүчилтѳрѳгчийн атомуудын цацаргалтыг нэвтрүүлдэг филтерийг ашиглавал харанхуй саргүй шѳнѳ дээрх зурган дээр цэхнэр-ногоон ѳнгѳѳр гарсан хэсгүүдийг жижиг дурангаар ч олж хархад амархан.

Энэ зургийг Испани улсын одонорон сонирхогч Алфонсо Карено гэгч авсан ба (түүний цахим хуудас) уг зургийг 10см-ийн апохромат хугалагч дурангаар устѳрѳгч болон хүчилтѳрѳгчийн атомуудын цацаргалтыг л нэвтрүүлэх 2 тусдаа гэрлийн филтерийг ашиглан олон цаг гэрэл бүртгэж бүтээсэн байна.

Advertisements

One comment

  1. Харь гаригт амьдрал байдаг, байдаггүй 2-ийн аль нь илүү дэмжлэг авдаг юм бол? Амьдрал үүсэхэд зөвхөн шаардагдах бодис орчин 2 байгаад хангалттай гэж үү? Нэг тийм сүнсэрхүү юм шаардлаггүй юу?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: