Каролайны сарнай

Доорх зурган дээр харуулж буй оддын бѳѳгнѳрѳл нь шѳнийн тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 8000 гаруй гэрлийн жилийн цаана оршино. Ѳргѳѳшѳѳ 50 орчим гэрлийн жилийн зайг эзлэх орон зайд олон зуун оддыг агуулах энэ бѳѳгнѳрѳл нь 1.6 тэрбум жилийн настай, ѳѳрѳѳр хэлбэл тѳдий хугацааны ѳмнѳ энэ зурган дээр бѳѳгнѳрѳн харагдаж буй одод нь бараг л нэгэн зэрэг аврага том молекулан үүлнээс бүрэлдэн бий болсон гэсэн үг. Зургийг анхааралтай харвал энэ бѳѳгнѳрѳлийн зарим одод нь цэнхэр хѳх ѳнгѳтэй байхад зарим нь улаавтар ѳнгѳтэй байгаа, энэ нь бѳѳгнѳрлийн зарим одод нь залуу халуунаараа (хѳх, цэнхэр) байхад зарим нь хѳгширж хѳрсѳнийг (улаан шар) илтгэнэ.

Ингээд тайбарлахаар танд нэг зүйл хачин санагдаж магад. Бүгдээрээ 1.6 тэрбум жилийн ѳмнѳ бараг л нэгэн зэрэг үүссэн гэчихээд яагаад зарим нь хѳгшин, зарим нь залуу байгаа гэж? гээд гайхаж магадгүй. Мэдээж насаар нь ярьвал бүгдээрээ л адилхан он жилийг элээсэн одод, гэхдээ одод нь голчлон анх бүрэлдэн бий болсон масс-аасаа хамаараад хѳгшрѳлт нь ѳѳр ѳѳр хурдтайгаар явагдана. Ерѳнхийдѳѳ масс ихтэй байх тусам ѳѳрийн түлшээ хурдан шатааж дуусах ба масс бага байх тусам түлшээ удаанаар гамтай хэрэглэнэ. Жишээ нь манай нар одоо 5 тэрбум жилийн настай, ахиад 5 тэрбум гаруй жил наслана. Нарнаас жижигхэн одод бол бүр удаан, харин нарнаас том одод хамаагүй богинхон наслана. Нарнаас хэдэн 10 дахин их масстай аврага одод нь ердѳѳ хэдхэн сая жилийн дотор л бүх түлшээ барж дуусна.

Энэ одны бѳѳгнѳрѳл анх үүсэхдээ олон янзын масстай оддыг нэгэн зэрэг бий болгосон байгаа. Ихэнхдээ масс багатай жижгэвтэр оддыг бий болгохын сацуу арай цѳѳн хэдэн масс ихтэй аврага оддыг бий болгосон. Ер нь цагий аясад том одод нь түлшээ түрүүлж барж дуусгасаар хамгийн сүүлд нь жижиг одод нь л үлддэг гэсэн үг. Энэ одны бѳѳгнѳрѳлийн хувьд 1.6 тэрбум жилийн дотор бүх түлшээ барж дуусгах хэмжээний их масстай бүх одод нь аль хэдийнэ үхсэн бѳгѳѳд, харин үүнээс арай жаахан урт хугацаанд насаа элээх одод нь одоо ерѳнхийдѳѳ амьдралаа дуусгаж байгаа. Энэ зурган дээр шар улаан ѳнгѳтэй гарсан одод нь ийнхүү одоо ээлж нь ирж насаа барж байгаа аврага улаан одод юм. Яагаад одод хѳгшрѳхѳѳрѳѳ аврага том болж ѳнгѳѳрѳѳ улаан шаргал болдог тухай сонирхож байвал оддын хувьсалын талаар бичиж байсан ѳмнѳх нийтлэлүүдийг олж уншаарай – [1], [2], [3], [4]. Ерѳнхийдѳѳ оддын гол түлш болох устѳрѳгч нь дууссаны дараагаар цѳм нь нягтарж их хэмжээгээр халах ба үүний хариуд гаднах давхрага нь огцом тэлж хѳрнѳ. Манай нар ч гэсэн устѳрѳгчийн түлшээ дууссаны дараагаар дэлхийн тойрог замыг залгих хэмжээний том болж огцом тэлнэ.

Энэ одны бѳѳгнѳрѳлийн каталог нэр нь NGC 7789 ба 18-р зуунд алдарт одонорон судлаач Вилиям Хершелийн эгч Каролайн Хершелээр (1750-1848) нээгдсэн юм. Каролайны сарнай гэж түүхэнд тэмдэглэгдсэнээрээ алдартай. Каролайн нь тухай үедээ 8 сүүлт од мѳн хэд хэдэн оддын бѳѳгнѳрѳл болон мананцаруудыг олж нээсэн ба бараг хамгийн анхны алдартай эмэгтэй одоноронч гэж хэлж болно. Тэрээр ердѳѳ 4 см-ийн голчтой жижигхэн ойлгогч дурангаар нүдээрээ харж ажиглалт хийдэг байсан бѳгѳѳд түүний амжилтаас дүү нь урам авч одоноронч болсон гэдэг. Дүү Вилиям нь тухайн үедээ дэлхийд хамгийн томд тооцогдох аврага дурангуудыг гараараа хийж олон мянган гүн тэнгэрийн эрхсүүдийг олж илрүүлсэн юм.

Advertisements

2 comments

  1. Хар нүх ууршдаг талаар?

  2. Gravitiy-г үзэв үү Төгөлдөр өө? Тун дажгүй хийсэн кино байна лээ ш д, ганц хоёр алдааг нь эс тооцвол.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: