75,000 доллараар сансарт

АНУ-ын World View Enterprises гэх нэгэн шинэ компани нь 75,000 ам. доллараар таныг бараг л сансарт аялуулах үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлэх гэж байгаа гэнэ. Ийм хэмжээний мѳнгийг тѳлсѳн зорчигчдыг аврага хийн шаараар 30 гаруй км ийн ѳндѳрт хѳѳргѳж ѳгѳх юм байна.

For_Sale_Balloon_Rides_to-24d1c79697fd08d87a24abaf21861f3e

 

Бараг сансар гэж байгаагийн учир нь ерѳнхийдѳѳ 100 км-ээс дээшихийг сансар гэж тооцдог учираас тэр. Гэхдээ 30 км-ийн ѳндѳрѳѳс олон зүйл маш гайхалтай ѳѳр харагдах болно. Жишээ нь тэнгэр маань цэнхэр биш тас хар харагдана, мѳн дэлхий маань хавтгай биш бѳѳрѳнхий гэдэг нь илт мэдэгдэнэ. Миний ойлгосонооp бол 75,000 ам. доллар нь суурь үнэ юм шиг байна, арай илүү мѳнгѳ тѳлсѳнѳѳр 30 гаруй км-ийн ѳндѳрлѳгт 2 цаг хүртэл байх боломжтой аж. Гэхдээ шаар маань хиймэл дагуулуудтай харьцангуй маш бага хурдтай явах учир жингүйдэлийг мэдрэх боломжгүй (ийм бага ѳндѳрт жингүйдэлийг мэдрүүлэх хэмжээнд хурдлах нь бараг боломжгүй – агаарын эсэргүүцлээс болоод тэр).

Удахгүй ирэх жилээс үйлчилгээ үзүүлж эхлэх Virgin Galactic гэж ѳѳр компани нь 250,000 ам. доллараар таныг 100 гаруй км-ийн ѳндѳрт пуужингаар тоноглогдсон тусгай онгоцоор бусад 5 зорчигчийн хамт аваачина. Бас XCOR Aerospace гэж нэг компани 2 жил орчимын дараагаас 95,000 ам. доллар тѳлсѳн аялагчийг ганцааранг нь  Lynx хэмээх хѳлѳгѳѳр маш ѳндѳрт аваачих тѳлѳвлѳгѳѳтэй ажиллаж байгаа. Удахгүй энэ 2 компани нь таныг жинхэн утгаар нь сансарт аваачих боловч яг тухтай юм хараад аялах, жингүйдэлийг мэдрэх хугацаа нь ердѳѳ л 5-10 минут юм. Тэхээр 2 цаг гаруй маш удаан бараг л сансарт гайгүй үнээр аялуулна гэж байгаа нь бусад тѳстэй үйлчилгээ санал болгож байгаа компаниудаас World View Enterprises-ыг ѳѳр шатанд тавьж байгаа юм.

Аврага шаар маань таныг болон бусад зорчигчидыг тусгай капсул дотор авч хѳѳрѳх бѳгѳѳд тэрнийг нь Paragon Space Development Corp., гэх ѳѳр олон сансарын аялалын тѳслүүд дээр  ажиллаж байгаа байгууллага зохион бүтээж байгаа гэнэ. Одоогоор нислэг хийхэд шаардлагатай бүхий л зѳвшѳѳрѳл болон янз бүрийн бичиг баримтуудыг цуглуулж дууссан бѳгѳѳд хэд хэдэн тест нислэгүүдийг ч хийгээд амжсан байна. Тун удахгүй хэдхэн сарын дараа анхны зорчигчидыг бүртгэж эхлэнэ гэнэ.

Яг яаж газардаж хѳѳрѳх талаар нарийн ширийнийг нь хараахан ил гаргаагүй байгаа юм шиг байна, гэхдээ доорх бичлэг дээрээс ер нь ямархуу юм байхыг нь сонирхоорой:

Advertisements

2 comments

  1. wow nice nice ymar 2 ym be world veiw enterprises taalagdlaa 2 tsag geteg chini ih ym harj ih ym uzej ih medremj avahnee nogoo 2 kaponi 5aas 10han minuut jo tiim bna ternees 100kmt garhal ym bna goy ym daanch 5 10 han minuut teneg bnoo uheheese omno sansart jinhen utgaara garch uznee zaaval kkk.

  2. гоё юм аа. ингэхэд дэлхийг тойрон эргэж байгаа хиймэл дагуулуудаас дэлхийтэй хамгийн ойр буюу хамгийн нам дор тойрон эргэж байгаа болон хамгийн өндөрт нисэж байгаа хиймэл дагуулуудыг хэлж өгөөч. Хамгийн нам дор тэдэн км, хамгийн өндөр нь тэдэн км гээд. Миний ойлгож байгаагаар хамгийн нам дор явж байгаа нь өндөр хурдтай, тэгээд дээшлэх тусмаа хурд нь багасах байх гэж бодож байна. Хиймэл дагуулууд төвд тэмүүлэх хүч, төвөөс зугатах хүч хоёрын тэнцүү хүчний нөлөөгөөр дэлхий дээр унаад ирчихгүй, мөн дэлхийгээс салаад явчихгүйгээр тойрон эргэж байдаг байх. Мөн үү?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: