Улаанбаатар Сансараас

1970-аад оноос хойш НАСА болон АНУ ын геологийн тандалтын хүрээлэн (USGS) нар хамтран олон хиймэл дагуулуудыг ашиглан дэлхий даяарх гадрагын ѳѳрчлѳлтийг Landsat тѳслийн хүрээнд бүртгэсээр ирсэн юм. Ѳѳрѳѳр хэлбэл эдгээр хиймэл дагуулын зурагнууд нь тэр үеэс ѳдийг хүртэлх хугацаанд хэрхэн байгал орчин ѳѳрлѳгдѳж, хот суурингууд томрон тэлж буй талаарх мэдээллийг агуулж байгаа гэсэн үг. Тэгвэл саяхан хэдэн хоногийн ѳмнѳ НАСА, USGS, TIME сэтгүүл, Google компани мѳн Карнеги Мелон их сургуулийн CREATE Lab нар хамтран нэгэн гайхалтай тѳслийг танилцууллаа.

Энэ тѳсѳлѳѳр судлаачид 1984 оноос хойш авагдсан нийт 909 терабайтын хэмжээ эзлэх 2 сая гаруй зургуудаас хамгийн сайнуудыг нь шилж, нийт дэлхийн гадрагын ѳѳрчлѳлтийг жил бүрээр нь амилуулан дүрсэлж байгаа юм. Жишээ нь Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хот эрэг орчмоороо шинэ хиймэл арлуудыг бий болгож яаж их ѳѳрчлѳгдсѳн байгааг анзаараарай:

Dubai+Coastal+Expansion

АНУ ын Невада мужийн Лас Вегас хот хэрхэн тэлж буй нь:

Las Vegas Urban Growth

Бразилийн амазоны ой ширэнгэ хэрхэн татарж буй нь:

Brazilian+Amazon+Deforestation

АНУ ын Аляска муж улс дахь Колумбиа мѳсѳн гол хэрхэн татарж буй нь:

Columbia+Glacier+Retreat

Эдгээрийг үзсэний дараагаар Улаанбаатар маань 1984 оноос хойш хэрхэн ѳѳрчлѳгдсѳнийг сонирхож үзлээ. Дээрх зурагнууд шиг сайн харагдахгүй байгаа ч хот маань ерѳнхийдѳѳ сүүлийн 10 гаруй жил огцом тэлсэн нь илэрхий харагдаж байна. Ялангуяа зайсан хавьцаагаар ямар их барилга байшин бүтээн байгуулалт 2003 оноос хойш бий болоо вэ?! Би буруу ярьж байж магадгүй, гэхдээ миний санахын Богд уулын хормой чинь дархаан цаазтай нутаг биш билүү? яг яагаад ямар зѳвшѳѳрѳл шийдвэрээр гэнэт 2003 оноос хойш тэр хавьцаа бѳѳн байшин барилга (ний нуугүй хэлхэд баячуудын хорооллол) боссоныг би сайн ойлгодоггүй. Та учирыг мэдэх бол сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Доорх бичлэг нь хотын тѳв хэсэг болон зайсан хавьцааг харуулж байгаа:

Та ѳѳрѳѳ доорх холбоосоор ороод дэлхийн аль ч хэсгийн ѳѳрчлѳлтийг сонирхож болно

https://earthengine.google.org/

Advertisements

3 comments

  1. Нэг юм асууя. Их тэсрэлтийн дараа 3 секунд өнгөрөхөд манай орчлон ертөнцийн 97% нь үүссэн гэж үздэг тийм үү? Тэхээр ямар тэсрэлт, ямар биет гэхээрээ 4429666666.666667 км/сек хурдтай хөдөлдөг байнаа? Яаж ч бодсон солиотой биш үү? Миний мэдлэг миадаад байна уу? Дээрх тоог зүгээр л манай ертөнц 13.7 тэрбум жилийн настай гэж бодоод бидэнд харагдах ертөнцийн орон зайн 97%-ийг 3 секундэд хуваачив. Энэ зөв үү?

    1. цаг хугацаа орон зай гэдэг бол харьцангүй ойлголт, өнөөдрийн бид өөрсдийн мэдлэг, хүлээн авч дассан бяцхан ертөнцийнхөө хэмжээнд үүнийг ойлгоно гэдэг маш хэцүү.

  2. Би хүний хөл хүрэхгүй газар байна гэдэгт итгэдэггүй. Аль болох холд, хамгийн захын хязгаарт ч байсан ямар нэг аргаар хүрнэ л гэж боддог. Гэдэл өнөөгийн физикээр хүн хамгийн дээд хурдаараа 100 гэрлийн жилийн зайг туулаад л хөгширч үхнэ гэж хэлээд байдаг. Гэрлээс илүү худлах арга байхгүй. Өтний нүхэрхүү юмгүй бол хэдхэн одноос цааш гарахгүй гэсэн үг. Гэрлийн хурдаар хөдлөх биетийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: