Цуурхал: дэлхийг бага гариг 2032 онд мѳргѳхгүй

Саяхан оросын загийн газарын Дмитрий Рогозин гэх нэг албан тушаалтан ѳѳрийн твиттер хуудаснаа дэлхийг удахгүй 400 метрийн хэмжээтэй бага гариг ирж мѳргѳнѳ гэж бичсэнээс болж жаахан шуугиан гарах шиг боллоо. Миний анзаарсанаар монголын нэг мэдээллийн сайт доорх нитйлэлийг оросын нэг агентлагийн мэдээнээс орчуулаад тавьсан байна лээ:

http://uildverjilt.mn/shine-548968659682.html

Товчхондоо энэ бол үндэслэлгүй худлаа мэдээллэл юм. Арваад хоногийн ѳмнѳ украины судлаачид үнэхээр 400 метрийн хэмжээтэй 2013 ТV135 гэх бага гаригийг илрүүлсэн нь үнэн. Энэ бага гаригийн тойрог замыг одоо байгаа жэмжилтүүд дээрээс тооцооллоод үзхэд 2032 онд дэлхийг мѳргѳх магадлал нь ойролцоогоор 1/63000 гэдэг нь ч үнэн. Гэхдээ энэ магадлалын хувиас дэлхийг 2032 онд мѳргѳж тун магадгүй, эсвэл мѳргѳх нь тодорхой энэ тэр гэж дүгнэх нь шал буруу юм. Тэр оросын албан тушаалтан ѳѳрѳѳ оросын сансар судлалын албаны тэргүүн атлаа яагаад ингэж худлаа дүгнэсэн мэдээллийг иш татаж жиргэсэнийг мэдэхгүй ч ер нь оросууд ингэж худлаа нийтийн анхаарал татах зорилгоор шуугиан тариад байдаг талтай, урьд нь иймэрхүү юм хийж л байсан.

Screen Shot 2013-10-19 at 3.43.03 AM

63000-д 1 гэдэг нь ямар нэгэн аюул заналхийлж байгаа хэрэг огт биш бѳгѳѳд нѳгѳѳ талаас нь хэлвэл энэ чинь дэлхийг 2032 онд мѳргѳхгүй байх магадлал нь 99.998% л гэсэн үг. Мѳн энэ магадлал нь одоо бидэнд байгаа маш хязгаарлагдмал хэмжилтээс гаралтай ба ирээдүйд хийгдэх нэмэлт хэмжилтүүдээр энэ магадлал нь бүр багасна гэдэгт эргэлзэх юм байхгүй. За тэгээд үнэхээр дэлхийг тэр үед мѳргѳх байлаа гэхэд бас заавал тэгж айж сандрах зүйл байхгүй. Ѳнѳѳгийн технологиор бол 20 жилийн дараа мѳргѳх бага гаригийн тойрог замыг нээх их тѳвѳггүй ѳѳрчлѳх бололцоотой.

Хэдэн жилийн ѳмнѳ хийгдсэн MIT сургуулийн оюутны судалгаагаар 20 жилийн дараа мѳргѳх гэж байгаа бага гаригийг paintball-ын буугаар хэд сайн буудчихад 20 жилийн дараа дэлхийг мѳргѳхгүй зѳрнѳ гэдгийг харуулсан. Ѳѳрѳѳр хэлбэл удаан хугацааны ѳмнѳ тухайн биетийн байршил болоод хурдыг үл ялигхан ѳѳрчилѳхѳд хэдэн арван жилийн дараа тэрхүү ѳчүүхэн жижиг шилжилт нь маш том зай болж тусгагдах юм. Бодит байдал дээр мэдээж юу гэж paintball ашиглахав, гэхдээ жижиг сансарын хѳлгийг бага гаригийн ойролцоо тодорхой хугацаанд байрлуулахад л бага гаригийн тойрог замыг хэдэн см-ээр тѳвѳггүй шилжүүлж болно.

Дашрамд дэлхийн гадрага дээр аюул заналхийлхийн тулд бага гариг маань дор хаяж 30 метрийн хэмжээтэй байх хэрэгтэй. 2013 ТV135 нь 400 метрийн хэмжэтэй гэхээр үнэхээр мѳргѳх байсан бол нэг хотыг бол баталгаатай устгана, гэхдээ хүн тѳрлѳхтѳнийг газрын хѳрсѳнѳѳс арчих хэмжээнийх бол ердѳѳсѳѳ биш. Үлэг гүрвэлүүдийг устгасан шиг хүчтэй цохилт ѳгхийн тулд тухайн бага гариг 10 км орчимын хэмээтэй байх хэрэгтэй ба бидний тооцоогоор манай нарны аймагт дэлхийг магадгүй алсын ирээдүйд мѳргѳх бололцоотой тийм биетүүд 1000 орчим бий. Тэдгээрийн 95% нь аль хэдийнээ илэрсэн бѳгѳѳд биднийг ойрын ирээдүйд мѳргѳнѳ гэх ямар ч үндэслэл байхгүй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: