Оросын солир

Зохиогч ВВС

Зохиогч: ВВС

Хэдэн хоногийн ѳмнѳ хойд хѳршийн шумбагчид энэ жилийн эхээр орост унасан солирын хагас тонны жинтэй хэсгийг нуурын ёроолоос гаргаж иржээ. Та бүхэн санаж байгаа бол ѳнгѳрѳгч 2-р сарын дундуур 10 кг-ийн жинтэй 17 метрийн хэмжээтэй солир оросын тѳв хэсгийн дээгүүр шатан ѳнгѳрсѳѳр Чебаркул гэгч нуурын мѳсийг цѳмлѳн 6 метрийн том нүх гадрага дээр нь бий болгосон байсан. Агаарт шатах замдаа хүчтэй тэсэрч, түүний нѳлѳѳгѳѳр олон байшин барилгын цонх шил нь хагараад нийтдээ 1000 гаруй хүнд шууд болон шууд бус байдлаар нѳлѳѳлсѳн гэж мэдээллэж байсан билээ.

Зохиогч Итар Тасс

Зохиогч: Итар Тасс

Чебаркул нуурын орчимоос энэ солирын жижиг хэлтэрхийнүүдийг хүмүүс олсоор байсан боловч нуурын 17 метрийн гүнээс гарж ирдэг энэ 1.5 метрийн том чулууны хажууд тэдгээр нь юу ч биш аж. Тэр том чулууг гаргаж ирээд жингийг нь хэмжих гэсэн чинь 570 кг-ын хязгаар нь шууд заагдаад жинлүүрийг нь эвдэлчихсэн гэнэ. Aгаар мандалд шатаж ѳндѳр температурт хүрхэд солирын гаднах хэсэг нь нэг ёсондоо хайлж шилэн гѳлгѳр хар гадаргууг бий болгодог учир энэ хар гѳлгѳр чулуу нь солирын хэлтэрхий гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа гэнэ.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: