Үгээр илэрхийлэхийн аргагүй санчир

Хэдэн хоногийн ѳмнѳ фейсбүүк дээрх бүлгэмд гишүүн Билгүүтэй маань нэг холбоос тавьсан байсаныг нь сая онгойлгоод үзсэн чинь эрүү мултрах шахав. Үнэхээр үгээр илэрхийлхийн аргагүй солиотой зураг байлаа, шууд screen-background болгов. Хроват улсын иргэн, програмист мэргэжилтэй сонирхолоороо одонорны зургийн боловсруулалт хийдэг Гордан Угаркович гэж нѳхѳр НАСА-ийн Кассини хѳлгийн хэдэн хоногийн ѳмнѳ авсан жижиг жижиг зүргуудаар энэ үнэхээрийн гайхалтай том зургийг урлажээ. Та бүхэн холбоос дээр дарж ТОМООР үзээрэй!!!

ТОМООР ЭНД ДАРЖ ҮЗЭГТҮН!!!

Зохиогч НАСА Кассини Гордан

Зохиогч: НАСА, Кассини, Гордан

Кассини хѳлѳг нь 1,600,000,000 гаруй км ийн алсад санчир гаригийг 2004 оноос хойш тойрон эргэсээр байгаа юм. Гордан маань тус хѳлгийн энэ сарын 10-нд гаригийн “дээгүүр” нисэн ѳнѳгѳрѳхдѳѳ авсан зургуудыг нийлүүлж энэ том маш ѳндѳр ялгаралтай зургийг бүтээж. Одоо хүртэл учир нь сайн тайлагдаагүй байгаа санчирын хойд туйл дээрх 6 ѳнцѳгт шуурга, түүнийг хүрээлэн харагдах аврага том том үүлнүүд, за тэгээд бүслүүр бол бүр солиотой харагдаж байна эгц дээрээсээ. Энгийн нүдээр дэлхийгээс сонирхогчийн жижиг дурангаар хархад санчир маань зуйван ганц бүслүүртэй жижигхэн шар цэг мэт харагдана. Арай жаахан том дурангаар 2 бүслүүртэй мэт харагддаг, гэтэл хажуунаас нь ийнхүү хархад тус гаригийн бүслүүр нь хэдэн зуун тусдаа нарийнхан бүслүүрүүдээс тогтдог гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Бүслүүрүүдийн дунд нь орших харцангуй том бараан хэсгийг Кассинигийн хуваалт гэж нэрлэх ба санчирын дагуул Мимасын “хийсэн ажил” нь гэж сэжиглэгддэг.

Анхааралтай харвал энэ бүслүүрүүдийн хамгийн гадна талын бүдэг F-бүслүүрийг харж болж байна. Зурган дээр 1 цагийн чигт хагардаж байгаа жижигхэн цэг нь Пандора дагуул бол 2 цагийн чигт харагдаж байгаа нь Прометеүс хэмээх дагуул аж. Энэ 2 нь F-бүслүүрийн гадна болон дотор талд нь санчирыг тойрон эргэх ба таталцалаараа энэ бүслүүрийг маш нарийнхан хэмжээнд барьж байдаг юм. Гэх мэт энэ зургийг хараад байвал зѳндѳѳ олон сонирхолтой зүйлс байна.

Кассини хѳлгийн авсан хуучны ѳѳр зургуудын талаарх нийтлэлүүдийг сонирхоорой:

Шѳнийн Санчир

Туйлын Эргүүлэг

Advertisements

7 comments

  1. Bayrlaa uneheer sonirholtoi ym aa

  2. Пандора bolon Прометеүс daguuliig oloh gej neleen hailaa shuu hehe

  3. Gaihaltai umaa. Mash ih bayarlalaa

  4. 6 ѳнцѳгт шуурганы талаар дэгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

    1. тэр тухай нийтлэл аль дээр бичиж байсан

    2. энэ нийтлэлийн тѳгсгѳлд нь холбоос ил байж байна шүү дээ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: