Царцаан дүүлэлт

Тэрбумтан Элон Мускийн Space Х компани нь тойрог замд ачаа зѳѳвѳрлѳх зориүлалттай олон дахин ашиглагддаг гайхалтай пуужинг зохион бүтээж дуусхад нэг шатаар ойртоод байна. Саяхан олон нийтэд цацагдсан бичлэг дээр тэдний царцаа (Grasshopper) пуужин нь хамгийн ѳндѳр дүүлэлтээ 744 метр болгож ѳмнѳх амжилтаа огцом ахиулсаныг харууллаа. Доорх бичлэг дээр пуужин маань ѳндѳрѳѳ аваад, хэвтээ шилжилт хийчихээд эргээд хѳѳрсѳн цэг дээрээ газардаж байгаа нь агаараас гайхалтай харагдаж байна:

Дѳнгѳж сар гаруйн ѳмнѳ энэ пуужин маань 300 орчим метр ѳндѳрт эгц дээш дүүлж эргээд аажуухан эгц доош буулт хийж олныг гайхшируулж байв (сарын ѳмнѳх бичлэгийг эндээс үзээрэй). Тэгвэл энэ удаад бүр илүү ѳндѳрт хүрээд зогсохгүй дээрээс нь замдаа хэвтээ шилжилтийн маневрыг амжилттай гүйцэтгэсэн байна. Мэдээж 744 метр гэдэг бол тойрог замд хүрэх хаа ч байсан тоо, гэхдээ угаасаа энэ царцаа пуужин нь дээш хѳѳрѳхдѳѳ дангаараа явах бус харин тус компаний хүчтэй харцага 9 (Falcon 9) пуужинд дайгдах аж. Харин ахин ашиглагдах ачааны хэрэгсэлийг дэлхий дээр эргээд эвдэлчихгүй авчирахад  энэхүү гайхалтай газардах технологи нь хэрэглэгдэх юм шиг байна.

Advertisements

3 comments

  1. Өө гайхалтай.
    Elon Musk-г би юун Жобс, Гэйтс, Цакерберг гэж бишэрдэг. Виртуал хэрэглээг биш, амьд хэрэглээний технологи хөгжилд анхаарч байгаа хүн.

    1. санал нэг байна.

  2. Elon Muskiin oor heregjih gej bga biznes sanaanii talaar rumor ch yumuu tiimerhuu yum naaguur chin sonsdono uu? Hyperloop bur hudlaa bolson uu?

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: