Сансарын шар айраг

Хэдхэн сарын дараа цаана чинь олон улсын сансарын станц (ОУСС) дээрх нисгэгчид шар айраг ѳѳрсдѳѳ хийхээр болсон байна. Америкийн сансарын шинжлэх ухааны боловсролын тѳв гэж нэг байгууллагын зарласан уралдаанд 11 настай Михал Бодзиановски гэж хүүгийн туршилтын санаа тэргуулж ОУСС дээр туршигдахаар болсон байна. Михалын тѳхѳѳрѳмж нь уртаашаа ердѳѳ 15 см л хүрэх маш жижигхэн энгийн гуурс бѳгѳѳд дотроо ус, буудай, дрож зэрэг шар айраг хийхэд шаардагдах бүх зүйлийг багахан хэмжээгээр агуулдаг аж. Миний ойлгож байгаагаар сансарын нисгэгчид энэ гуурсыг сэгсэрээд доторх юмнууд нь яаж холилдохыг л ажиглах юм шиг байна. Михал хүүгийн хэлж байгаагаар энэ туршилтыг сансарт ниснэ гэж тѳсѳѳлѳѳгүй бѳгѳѳд зүгээр л хичээл дээрээ сайн дүн авах гэж зохион бүтээсэн гэнэ.

Манай Михал хүү туршилтын тѳхѳѳрѳмжѳѳ угсарч байгаа нь. Зохиогч: space.com

Манай Михал хүү туршилтын тѳхѳѳрѳмжѳѳ угсарч байгаа нь. Зохиогч: space.com

 

Сансарт шар айраг энэ тэр хийнэ гэхээр жаахан утгагүй мангар сонсогдож магад, гэхдээ энэ туршилтанд бас цаана нь гун агуулга байгаа аж. Учир нь алкоголь нь ус цэвэршүүлэх маш хямдхан энгийн арга бѳгѳѳд ирээдүйд ямар нэгэн онцгой байдал тохиолдоход яаж сансарт шар айраг хийх тухай мэдлэг нь аминд орж магадгүй гэнэ. Жишээ нь удаан хугацаааны алсын нислэг хийж байх үед уух усаа бохирдуулчихвал нислэг зуураа л арга хэмжээ авж асуудлаа шийднэ үү гэхээс биш эргэж дэлхийрүү очоод усаа солиод авна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хэрвээ жилгүйдэлийн нѳхцѳлд ус эсгэх процессийг яаж явагдуулахыг мэдэж байвал тэрүүгээрээ тодорхой хэмжээний алкоголь бүрэлдэн бий болгоод тэр нь эргээд усыг ариусгах үйлчилгээ үзүүлнэ гэнэ.

 

Screen Shot 2013-10-14 at 11.09.09 PM

Advertisements

3 comments

  1. Михайл гэхээр Орос юмаадаа, Оросууд аргагүй аргагүй LOL. Нээрээ л спирт алкоголь ч хэрэгтэй л байхдаа

    1. Михайл биш ээ Михал. Обгийн нэрнээс нь үзвэл Польш эсвэл Чэх гаралтай еврей байх.

  2. Өгөөжтэй сайхан мэдээлэл оруулж байдаг талархдаг үү. Сурлагад нь амжилт хүсье

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: