Ганцаардмал гариг

Хэдхэн хоногийн ѳмнѳ судлаачид сансар огторгуйд орь ганцаараа тэнүүчлэн яваа гаригийг илрүүлсэнээ зарлалаа. Манай нарны аймгийн бүх гаригууд нарыг тойрон эргэдэг шиг ѳдийг хүртэл бидний илрүүлээд байсан олон тооны алсын гаригууд нь бүгд ѳѳрсдийн #эх# одыг тойрон эргэж оршдог. Гэтэл энэхүү шинээр илэрсэн гариг нь аль нэг одыг тойрж эргэдэг бус гав ганцаараа тэнүүчлэн яваа бие даасан гариган биет ба түүхэнд анх удаагаа ийм биет илэрч байгаа нь энэ юм.

Эх одгүй ганцаараа яваа гаригийг дүрсэлсэн нь. Зохиогч:

Эх одгүй ганцаараа яваа PSO J318.5-22 гаригийг дүрсэлсэн нь. Зохиогч: MPIA

Энэхүү гаригийн каталог нэр нь PSO J318.5-22, биднээс ойролцоогоор 80 орчим гэрлийн жилийн зайд байгаа юм байна. Хэмжээ болон шинж чанараараа манай нарны аймгийн бархасбадь гаригтай тѳстэй бѳгѳѳд түний насыг нь барагцаалаад үзхэд 12 сая жил гэж гарсан байна. Хажууд нь манай нарны аймгийн биетүүд ойролцоогоор 4.5 тэрбум жилийн настай, тэхээр энэ гариг нь маш залуухан биет юм. Ерѳнхийдѳѳ манай бархасбадь дѳнгѳж бүрэлдэн бий болоод удаагүй байх үетэй нь л тѳстэй гэсэн үг.

Хажууд нь хамаагүй хѳгшин 4.5 тэрбум жилийн настай манай бархасбадь гариг. Зохиогч НАСА, Кассини

Хажууд нь хамаагүй хѳгшин 4.5 тэрбум жилийн настай манай бархасбадь гариг. Зохиогч: НАСА, Кассини

Энэ нээлтийг Хавайн их сургуулийн судлаачид тус сургуулийн Pan-STARRS тѳслийн нэг дурангаар жаахан санаандгүй байдлаар илрүүлсэн байна. Учир нь эдгээр судлаачид маань бор одойчуул буюу од гэхэд од шиг устѳрѳгч шатааж тод гэрэлтдэг биш нѳгѳѳ талаас гариг гэхэд бас гариг шиг жижгэвтэр биш энэ хоёрын завсарын биетүүдийг олж илрүүлэх явцдаа PSO J318.5-22 гаригийг илрүүлсэн аж.

Нээлтийг хийсэн хавайн их сугуулийн тѳцлйин нэгдүгээр дуран. Зохиогч: Хавайн их сургууль

Нээлтийг хийсэн хавайн их сугуулийн Pan-STARRS тѳслийн нэгдүгээр дуран. Зохиогч: Хавайн их сургууль

Одоогийн байдлаар бид маш олон тооны ѳѳр оддыг тойрон эргэдэг гаригуудыг мэддэг. Тэдгээр гаригуудыг дандаа шууд бус арга барилаар буюу гаригуудын эх одондоо үзүүлж байгаа нѳлѳѳг нь анхааралтай хэмжиж байж илрүүлдэг билээ. Жишээ нь гариг эх одоо бидэнтэй харьцангуй хиртүүлхэд эх одны гэрэл нь бүдгэрч байгааг, мѳн гариг эх одоо тойрон эргэх зураа нааш цааш нь маш жаахнаар татаж түлхэхэд эх одны гэрэл нь улаан эсвэл хѳх шилжилт хийж байгааг нь гэх мэт шууд бусаар хэмжиж илрүүлдэг. Яагаад шууд байдлаар илрүүлж болохгүй байна вэ гэхээр ийм эх одтой гаригуудын зургийг нь шууд авах гэж оролдвол одны хурц гэрэлд гаригийн бүдэг гэрэл бүрэн ууссан байх болхоор тэр. Харин энэ PSO J318.5-22 гариг эх одгүй учир шууд гэрэл нь бүртгэгдэж илэрсэн ба, цаашид шууд ѳѳрийнх нь гэрлийг хэмжиж судлах бололцоотой юм.

Эцэст нь нэмж хэлхэд ийм биет одоо л анх удаагаа илэрч байгаа болхоос биш угтаа бидний гаригийн үүслийн тухай онолын ойлголтоор бол ийм эх одондоо хаягдсан гаригууд хэдэн арван тэрбумаараа манай галактик дотор байх ёстой. Судалгааны эх нийтлэлийг энэ холбоосоор үзэж болно:

http://arxiv.org/abs/1310.0457

Advertisements

5 comments

  1. poor planet

  2. 2012 онд гэхэд 10 орчим ганцаардмал гариг илрүүлсэн гэж оросийн дуу хоолойд бичсэн байна энэ гариг чинь юугаара өөр юм бэ

    1. боломжтой бол тэр мэдээний холбоосыг үзүүлж болох уу? би эндүүрч анхных гэж бичсэн бол шууд засья

    2. Би сая хальт шалгаж үзлээ, ѳмнѳ нь илэрч байсан ганцаардмал биетүүд нь энэ дээрх шиг бага масстай биш хамаагүй том бор одойчуул байсан байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: