10-р сарын туйлын туяа

Доорх гайхалтай зургийг энэ сарын эхний шѳнѳ АНУ-ын ѳмнѳд дакота муж улсаас авчээ. Намрын урт шѳнѳѳр туйлын туяаны зургийг авах гэж жилийн ѳдий үед сонирхогчид цуглардаг гэнэ. Зургийн фоныг бараг тэр чигт нь эзэлж харагдаж буй улаан-ногоон туяа нь нарны идэвхжил болон манай гаригийн соронзон орoноос үүдэлтэй билээ. Энэ талаар урьд нь зѳндѳѳ нийтлэл бичиж байсан, хайлтын самбар дээр “туйлын туяа” гэж бичээд тэдгээр нийтлэлүүдийг үзэж сонирхоорой.

Туйлын тод туяа ѳмнѳд дакота мужид саяхан харагджээ. Зохиогч: Рэнди Халвирсон

Туйлын тод туяа ѳмнѳд дакота мужид саяхан харагджээ. Зохиогч: Рэнди Халвирсон

Зурган дээр ѳѳр ѳѳр биетүүдийн хол ойрын хэмжээс бас их гоё мэдрэгдэж байна. Хамгийн наад талд жижиг салхины тээрэм эргэлдэж байгаа бол, хэдэн км-ийн цаана үүлс суунаглан харагдаж байна. Харин туйлын туяа нь 100 гаруй км ийн ѳндѳрт бий болж байгаа тул зарим хэсэг нь үүлсээр халхлагдсан байгааг анзаараарай. Сайн харвал зургийн зүүн гар талын хэсэгт долоон бурхан одод харагдаж байна. Шанага 7-ийн маань “бариулын” голын од Мизар нь энгийн нүдэнд хос од мэт харагдах бѳгѳѳд энэ зурган дээр хоёуулаа тод гарч (дэлхийгээс л ингэж харагдана, үгтаа бол хоорондоо холбоогүй одод).

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: