Аюулын газрын зураг

Доорх зураг нь бидний одоогоор мэдэж буй дор хаяж 140 метрийн хэмжээтэй, нарыг тойрох зуураа дэлхийн тойрог замын дотогш 7 сая км нэвтэрдэг бүх аюулт эрчимт биетүүдийн тойрог замуудыг харуулж байгаа юм. Аюулт эрчимт биет гэдээр ихэнхдээ ангараг болон бархасбадийн хооронд оршдог, гэхдээ тойрог зам нь дэлхийн тойрог замтай огтлолцдог мѳн дэлхийг мѳргѳвѳл том гай уршиг тарьж чадах бага гаригууд гээд ойлгочиход болно. Ѳѳрѳѳр хэлбэл хэзээ нэгэн цагт биднийг мѳргѳж тун магадгүй аврага том сансарын чулуунууд гэсэн үг.

Графикийн голд байгаа нь манай нар, хамгийн гадна талын тойрог нь бархасбадийн тойрог зам, 2 дахь нь ангараг, тэгээд дэлхий, сугар, буд:

Дэлхийн тойрог замаас дотогш 7 сая км нэвтэрдэг 1400 аюулт эрчимт биетүүдийн тойрог замууд. Ирэх 100 жил эд нарын аль ч дэлхийг мѳргѳхгүй. Зохиогч

Дэлхийн тойрог замаас дотогш 7 сая км нэвтэрдэг 1400 аюулт эрчимт биетүүдийн тойрог замууд. Ирэх 100 жил эд нарын аль ч дэлхийг мѳргѳхгүй. Зохиогч: Caltech

Энэ зураг нь 1400 ийм биетийн тойрог замыг харуулж байгаа бѳгѳѳд бидний одоогийн мэдлэгээр аль нь ч ойрын 100 жилийн дотор дэлхийг мѳргѳхгүй. Илүү урт хугацаагаар мѳргѳх магадлалыг тодорхойлох нь тун тѳвѳгтэй, гэхдээ холын ирээдүйд аль нэг нь мѳргѳж л таарна. Энэ хэдээс 100 жилд дэлхийг мѳргѳхгүй гэхээр биднийг амьд байх хугацаанд ийм аюул огт байхгүй гэсэн үг огт биш юм шүү. Учир нь бидний хараахан олж илрүүлээгүй байгаа харьцангуй том хэмжээтэй бага гаригууд зѳндѳѳ байгаа. НАСА болон ѳѳр олон юнзын байгууллагууд хайгуулын ажиллагааг тогтмол хийж байгаа ба манай монголоос ч гэсэн 2001-2004 оны хооронд хийж байсан. Хэрвээ нѳгѳѳ дуран засах тѳсѳл маань бүтвэл энэ ажилд монгол судлаачид гар бие оролцох боломжтой болно.

Мѳн иймэрхүү биетүүдээс гадна сүүлт одод хэдий тоогоор цѳѳхѳн ч гэсэн тэдгээрийг олж илрүүлэх цаашлаад дэлхийг мѳргѳх магадлалыг нь нарийн тооцооллох маш хэцүү. Гэнэт гарч ирээд маш их аюул заналхийлэх бүрэн бололцоотой.

Advertisements

2 comments

  1. asl;dkkl;as · · Хариулах

    Puujindnaa yaadin.

  2. togoldoroo 1 ym asuuy manai suun zamiin hamgiin etsiin hyzgaar boloh od ymar od bdagiin bas bidnees hichneen gereliin jiliin zaitai bdag bol hariulj ogch chadahuu.bekhee.?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: