Үргүй зардал ба эрсдэл

Саяхан АНУ-ын засгийн газар хаагдаад юу болоод байгаа тухай хагас хугас юм бичиж байсан билээ:

засгийн газрын хаалт ба НАСА

Энэ нийтлэл дээр би тэр үед ойлгож байсанаараа, хэдий холбооны засгийн газар хаагдсан ч гэсэн сансарт байгаа дуран тѳхѳѳрѳмжүүдийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж байгаа гэж бичсэн. Гэтэл бодит нѳхцѳл байдал энэнээс хамаагүй долоон дор гэдгийг ухаарж ойлголосноо та бүгдтэй хуваалцаж байна.

Та бүгд мэдээ сэлт дээр НАСА-ийн ийм тийм дуран тѳхѳѳрѳмж ийм тийм нээлт хийлээ гэж байнга уншдаг билээ. НАСА мэдээж дуран тѳхѳѳрѳмжийг бүтээх, сансарт хѳѳргѳх болон засвар үйлчилгээний асуудлуудын бараг бие даан хариүцдаг. Гэвч яг дуранг ажиллуулах болон шинжлэх ухааны асуудлуудыг НАСА тэр болгон хариүцахгүй, оронд нь НАСА-тай гэрээ байгуулсан их сургууль эсвэл судалгааны институт хариуцдаг. Жишээ нь сансарын алдарт Хаббл дуранг яг удирдаж хэмжилт хийдэг байгууллага нь Space Telescope Science Institute (STSci) юм. Гэхдээ энэ дуранг хѳѳргѳсѳн болон холбогдох засвар үйлчилгээг хийдэг хүмүүс бол НАСА ийн инжэнэрүүд.

Засгийн газар унтарчихсан тул НАСА ажиллахгүй, гэхдээ Хаббл дуранг одоо STSci маань бие даан хариуцаж байгаа юм байна. Ѳѳрсдийнхѳѳ нѳѳц бололцоог ашиглаад аль болох удаан хугацаанд дурангийн хэвийн ажиллагааг хангахыг оролдож болно, гэхдээ хэрвээ ямар нэгэн эвдрэл гарвал засах хүн байхгүй (НАСА) учир байдал огцом хэцүүдэх аюултай. Тиймээс STSci-ийн хүмүүс Хаббл дурангаар хэмжилт хийх бүхий л судалгааны ажлуудыг зогсоож компьютерийн “safe mode” гэдэг шиг аюулгүй горимд шилжүүлсэн байна. Аюулгүйн горим гэхээр ердѳѳсѳѳ л бүх гэрэл бүртгэх тѳхѳѳрѳмжийг хааж нарны эсрэг чиглүүлээд, харин дурангийн нарны зайн үүсгүүрүүдийг байнга нарны гэрэлд ил байлгаж байгаа юм байна. Ингэснээр янз бүрийн тѳхѳѳрѳмжүүд наранд хайрагдаж эсвэл цахилгааны гачигдалд орж гэмтэхээс сэргийлнэ.

Зѳвхѳн мѳнгѳн дүнгээр бодвол Хаббл дуранг нэг цаг ажиллуулах зардал нь 8000-25000 ам. доллар байдаг байна. Тэхээр бүтэн долоо хоног ажилуулахгүй байхад татвар тѳлсѳн хүмүүсийн хѳрѳнгѳ оруулалтаас хэдэн сая долларын алдагдал гарж байна гэсэн үг. Гэвч мѳнгѳнѳѳс илүү шинжлэх ухаанд гарж байгаа алдагдал нь бүр харамсамаар. Хаббл дуранг ашиглах гэж дэлхийн ѳнцѳг булан бүрээс жил бүр хэдэн 1000 судлаачид хүсэлт гаргадаг. Тэр бүгдийн хүсэлтийг биелүүлэх бололцоогүй тул тусгай судлаачидын баг тэдгээрийг хянан шүүж, хамгийн чухал үнэ цэнэтэй гэсэн судалгааны ажилуудад л дуранг ашиглуулна. Дундажаар нэг жилд ирэх хүсэлтийн 10 орчим хувь нь л зѳвшѳѳѳрѳгддѳг байна. Тэхээр засгин газар хаалттай байгаа хоног бүр буюу Хаббл ажиллахгүй байгаа ѳдѳр бүр их хэмжээний судалгааны хэмжилтүүд хийгдэж чадахгүйд хүрж байгаа юм.

Инжэнэрүүд Жеймс Бэб дурангийн гол толины хэсгүүдийг тохируулж байгаа нь. Уг дуран нь инфра улаан туяаны мужид ажиллах тул толинууд нь алтан ѳнгѳлгѳѳтэй юм. Зохиогч: НАСА

Инженерүүд Жеймс Вэб дурангийн гол толины хэсгүүдийг тохируулж байгаа нь. Уг дуран нь инфра-улаан туяаны мужид ажиллах тул толинууд нь алтан ѳнгѳлгѳѳтэй юм. Зохиогч: НАСА

Ѳмнѳх нийтлэл дээр засгийн газрын хаалтаас болоод НАСА ийн MAVEN хѳлѳг ирэх 2 жилд хѳѳрж чадахгүйд хүрэх нь гээд бичиж байсан. Тэгвэл тэрнээс аймар юм бас байна. 2020 оноос ѳмнѳ сансарт хѳѳрѳх гэж байгаа Жеймс Вэбийн дуран нь хожим Хабблыг залгамжлах илүү том сайн дуран юм. Дурангийн ихэнх хэсэг бэлэн болсон бѳгѳѳд энэ жилээс хүйтний шалгалтуудад орж байсан байна. Хүйтний шалгалт гэхээр дуран тѳхѳѳрѳмжүүдийг том ѳрѳѳнд оруулаад температурыг нь аажим багасгаж сансар дахь маш хүйтэн нѳхцѳлд юмнууд нь эвдэрч гэмтэх нь үү гэдгийг шалгана гэсэн үг.  Том ѳрѳѳг ингэж хѳргѳх нь маш тѳвѳгтэй бѳгѳѳд олон сарын хугацаа шардлагтай байдаг аж.

Хаббл болон Жеймс Вэбийн дурангуудын гол толины хэмжээн ялгаа:

Гэтэл сая яг ийм туршилт ид дундаа явж байхад засгийн газар нь хаагдчихаж. Тэхээр ахиад л эхнээс нь эхлэнэ, тиймээс хѳлгийн дэлхийгээс хѳѳрѳх хугацаа олон сараар хойшилно. Ингэж хойшлоход нэмэгдэл ѳдѳр бүрт ойролцоогоор 1 сая долларын алдагдал гардаг аж. Тиймээс тѳслийн нийт зардал ч гэсэн их хэмжээгээр ѳсѳж таарж магадгүй нь гэсэн үг.

Энэ мэт, яг бодит байдал миний бодож байснаас хамаагүй дор байгаа бололтой. Гэхдээ би нэг юмыг сайн ойлгохгүй байгаа. Жишээ нь, хэрвээ би улсад ажилладаг АНУ-ын иргэн байсан бол засгийн газар хаагдна уу байна уу хамаагүй хиймээр байгаа ажилаа хийгээд л явмаар санагдах юм. Гэвч хичнээн чи ажилламаар байвч Anti-Deficiency Act гэдэг дүрэм журмаас болоод холбооны засгийн газрын ажилчид йм үер ажил хийх байтугай ажилынхаа лэптоп гар утасыг ч гэрлүүгээ авч явж болдоггүй аж.

 

Advertisements

2 comments

  1. anu giin zasagiin gazar balai ymaa james web duran hezuudeh ni bna nasag ajiliina hiilegmeer bna tegj bj bid hun torlohton tsaashdiin shinjleh uhaanii olon olon neeliig hiine shuude tgd bas tsag yvah tusam ene ih horongo mongo yah bolj bnaa gol untei zuil gevel tsag hugtsaa aldaad bna haraal idsen anu giin zasagiin gazar.

  2. Say kongressees shiidver gargaj haagdsan uyed ajilaagui 800 000 toriin achilchiddaa tsaling n butneer n ugnu genee he he. Amerikuud ch manguutaj duuschiinaa. Mongol ulsiin 2.5 terbum dollariin nootsiin talaas iluug Amerikiin or bolgood hadgaltsan baigaashd neg yosondoo Mongoliin terbum garui dollar tednii bohir uls turiin zolios bolood baina.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: