Титаны хуванцар

Хүмүүс бидний эргэн тойронг нилэнхүйд нь шахуу бүрдүүлж буй материал бол яахын аргагүй хуванцар билээ. Дэлгүүрийн уут сав баглаанаанаас эхсүүлээд гар утасны гэр, машины бампер гээд л бүгд нэг тѳрлийн хуванцарууд. Тэгвэл санчир гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хѳлѳг бүх тѳрлийн хуванцарын амин зүрх болсон химийн нэгдэлийг түүхэнд анх удаагаа манай нарны аймагт дэлхийгээс ѳѳр газар олжээ. 

Санчирын дагуул титан. Үзэгдэх гэрлийн мужид авсан зураг. Зохиогч Кассини

Санчирын дагуул титан. Үзэгдэх гэрлийн мужид авсан зураг. Зохиогч: Кассини

Тэрхүү нэгдэлийг пропилин гэх бѳгѳѳд түүнийг Кассини маань санчир гаригийн хамгийн том дагуул болох титаны агаар мандалд илрүүлсэн байна. Энэ нээлтийг Кассини хѳлѳг дээрх CIRS хэмээх инфра-улаан туяаны спектрометрээр титаны агаар мандалаас ойн ирэх нарны гэрлийг задлан харж хийсэн аж.

Олон жилийн ѳмнѳ НАСА-ийн Вояжер хѳлѳг титаны хажуугаар зѳрѳхдѳѳ тус дагуулын агаар мандалд пропан, болон пропин гэсэн гурван нүүрстѳрѳгчийн атомтой молекул бүхий гидрокарбонууд байгааг  олж илрүүлж байж. Энэ нээлтээс үндэслэн судлаачид нарны гэрэл титаны агаар мандалд нэн элбэг орших метаны молекулыг задалж иймэрхүү гидрокарбонуудыг үүсгэдэг байх хэмээн таамаглаж байсан боловч хуванцарын гол суурь нь болсон пропилиныг огт илрүүлж байгаагүй гэнэ. Тиймээс яагаад пропан, пропин гэх нэгдэлүүд харьцангуй элбэг оршиж байхад маш тѳстэй бүтэц бүхий пропилин байхгүй байна вэ гэдгийг саяхныг болтол тайлж чадахгүй байжээ.

Хойгенс хѳлгийн авсан титаны гадрагын зураг. Зохиогч НАСА

Хойгенс хѳлгийн авсан титаны гадрагын зураг. Зохиогч: НАСА

Одоог хүртэл илрүүлж чадаагүй байсны гол шалтгаан нь титаны агаар мандалаас ойн ирэх гэрэл дахь пропилины ул мѳр нь маш “бүдэг” учираас тэр юм. Ер нь иймэрхүү алс хол оршиж байгаа биетийн найрлагыг дандаа ингэж гэрлийг нь задалж харах арга замаар тодорхойлдог. Гэрлийг нь задлана гэхээр тухайн биетээс ирж байгаа нийт гэрлийг ѳнгѳ ѳнгѳѳр нь буюу энергиэр нь ялгаж харахыг хэлнэ. Ѳѳрѳѳр хэлбэл ямар ямар энерги бүхий хэдэн ширхэг гэрлийн бѳѳм нийлж байж нийт гэрлийг бүтээж байна вэ гэдгийг нь тодорхойлно гэсэн үг. Атомууд болон молекулууд бүгд бүтэцээсээ хамаараад тодорхой энерги бүхий гэрлийн бѳѳмстэй харилцан үйлчлэлцдэг учир нийт гэрлийг нь задалж харж байгаад ямар энергитэй бѳѳмс халхлагдсан байна вэ гэдгээс ямар молекул хир их хэмжээтэй байгаа болоод ийм ул мѳр үлдээдэг байна гэдгийг тогтоодог хэрэг.

Жишээ нь дээр үед хүмүүс гели гэж 2 протонтой атомын талаар юу ч мэдэдгүй байлаа. Учир нь дэлхийн агаар мандал дахь бараг бүх гели нь эрт дээр үед сансарт алдагдаад дуусчихсан болхоор хэн ч дэлхийн агаарыг яаж ч шинжилээд илрүүлээгүй хэрэг. Түүнийг харин хүмүүс санаандгүй байлдаар шахуу нарны гэрлийг задалж харж байгаад ул мѳрийг нь илрүүлж нээсэн байдаг (ѳѳрѳѳр хэлбэл гели нь наран дээр анх нээгдсэн).  Мѳн ийм аргаар ангарагаас ойн ирэх нарны гэрлийг задалж харж байгаад усны молекулуудын ул мѳрийг тийшээ робот энэ тэр илгээхээс хамаагүй ѳмнѳ илрүүлж байсан.

Сар, дэлхий болон титан. Энэ титаны зураг нь инфра@улаан туяаны мужид авагдсан учир гадрагын зарим деталь харагдаж байгаа хэрэг. Хүний нүдэнд гаднаасаа хамгийн эхнии зураг шиг л харагдана. Зохиогч

Сар, дэлхий болон титан. Энэ титаны зураг нь инфра-улаан туяаны мужид авагдсан учир гадрагын зарим деталь харагдаж байгаа хэрэг. Хүний нүдэнд гаднаасаа хамгийн эхнии зураг шиг л харагдана. Зохиогч: Earthsky

Харин энэ пропилины хувьд ул мѳр нь бүдэг гэж байгаагийн гол шалтгаан нь түүний ул мѳрнүүд нь буюу харилцан үйлчлэлцдэг гэрлийн бѳѳмсийн энергинүүд нь бусад гидрокарбоны атомуудын ул мѳрүүдтэй тун тѳстэй олон газар давхацдаг учираас тэр юм. Энэ нээлтийг зарласан нийтлэлийн абстрактыг дараах холбоосоор ороод үзэж болно:

http://arxiv.org/abs/arXiv:1309.4489

Санчирын дагуул титан нь хэмжээгээрээ сарнаас 3 дахин том бѳгѳѳд бархасбадийн дагуул ганимедын дараа орох манай нарны аймгийн 2 дахь хамгийн том дагуул билээ. Титан нь хэдий найрлагаараа ѳѳр боловч (ихэвчлэн метан болон азотоос бүрдсэн) дэлхий шиг зузаан агаар мандалтай манай нарны аймгийн цорын ганц дагуул юм. Харин Кассини хѳлѳг маань 1997 онд дэлхийгээс хѳѳрсѳн бѳгѳѳд 2004 оны хавьцаа санчир дээр хүрэлцэн ирж тойрон эргэдэг болсон. Түүний гол зорилго нь санчир болон түүний дагуулуудыг судлах ба ирэх 2017 он хүртэл энэ ажилаа хийж байгаад санчирын агаар мандалруу шумбан орох тѳлѳвлѳгѳѳтэй байгаа юм.

Advertisements

6 comments

  1. Монголооор арай жоохон ойлгомжтой бичиж болохуу…Хүчилжийж л ойлгож байна.

    1. аль хэсэг нь ойлгомжгүй байна?

    2. Монголоор ингээд бэлдээд өгч байхад баярлахын оронд ойлгомжгүй бичсэн байна энэ тэр гээд манайхан аймаар тэнэгээ

  2. Би юм асуусан хүн байна өө? Хүний хүрч чадах цаад хязгаар 100 гэрлийн жилийн зай мөн үү? эсвэл гэрлийн хурданд огторгуй агшаад, цаг хугацаа зогсоод хаанаас л хаа хүрч болох юм бол уу?

    1. одоогийн хязгаар бол 1 гэрлийн жилинйн зайг хэдэн 1000 хуваасантай тэнцэнэ. Ирээдүйд юм яаж ѳѳрчлѳгдѳхийг би таашгүй.

  3. Одоо ч тиймлдээ. Гэхдээ техник технологи хичнээн хөгжөөд хөгжөөд физик биеийн боломжит дээд хурд гэрлийн хурд гэж үзвэл гэрлийн хурдаар 100 гэрлийн жилийн зай туулаад хөгширч үхэх юм шиг санагдаад байгаа юм. Нөгөө талаас гэрлийн хурдтай хөдөлж буй биеийн хувьд цаг хугацаа бараг зогсдог гэж үзвэл яг тухайн биеийн хувьд ямар ч хол зай дэргэд нь байгаа юм шиг агших ч байж магадгүй их сонин. Эсвэл физик биеийн боломжит дээд хурд гэрлийн хурд гэдэг нь худлаа юм бол уу?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: