Засгийн газрын хаалт ба НАСА

Дээр үед би нэг хүлээн авалт дээр сургуулийнхаа хятад гаралтай нэг професортой юм ярих гэсэн чинь ярих юм олдодгүй ѳнѳѳгийн хятадын улс тѳрийн байдлын тухай юу бодож явдаг талаар нь асууваа. Тэгсэн мань нѳхѳр ѳѳдѳѳс:

“за Тѳгѳлдѳр минь чи АНУ-ын улс тѳр ямар нүсэр замбараагүй холион бантан гэдгийг гадарлаж байгаа байх. Улс тѳрийн энэхүү нүсэр замбараагүй байдал нь хүн амын тооны квадратаар ѳсдѳг учир хятадынх АНУ-гийнхаас бүр илүү ойлгомжгүй нүсэр, би энэ талаар бараг юу ч мэдэхгүй”

гэсэн юм. Нээх квадратаар ѳсдѳг нь ч хаашаа юм, гэхдээ л би тэр үед дотроо нээрээ л тиймдээ юу гэж л манай Энхбаяр, Элбэгдорж, Нямдорж, буянгийн Жагаа мэтийн хэмжээнд байхав гэж бодож байв.

Миний бие энэ улсад бараг 7 дахь жилээ илээх гэж байгаа боловч энэ улсын улс тѳрийн асуудлуудын талаар бараг юу ч мэдэхгүй гэж хэлж болно. Гэхдээ хэний ч хэлсэн байдаг билээ “чи улс тѳрийг оролдохгүй ч улс тѳр чамаар оролдоно” гэдэг шиг зүйл хаяа хаяадаа нэг тохиолддог. Одоо нэг тийм үе тохиолдож магадгүй байна, учир нь АНУ-ын сенатын гишүүд холбооны засгийн газрын санхүүжилтийн асуудлалд хугацаанд нь шийдэлд хүрж амжаагүй учираас ѳнѳѳдрѳѳс эхлээд энэ улсын загийн газар нь хаагдаж байгаа юм.

Үүнээс үүдээд холбооны загийн газрын дийлэнх агентлагуудын үйл ажиллагаа нь тодорхойгүй хугацаагаар шууд зогсож бараг бүх ажилчид нь ѳнѳѳдѳрѳѳс эхлэн ажилгүй бас цалингүй сууж байна. Тэр дундаа НАСА-ийн үйл ажиллагаа бараг тэр чигтээ зогссон бѳгѳѳд миний олж мэдсэнээр тэнд ажилладаг нийт 18,000 орчим ажилчидын 97% нь ажиллахгүй юм гэнэ. Ийм үед ажиллаж байгаа цѳѳн хэдэн хүмүүс нь олон улсын сансарын станц мѳн ѳѳр гаригууд дээр ажиллаж байгаа роботуудын удирдлага болон харуул хамгаалалтын хүмүүс аж. ОУСС дээрх нисгэгчидийн аюулгүй байдалыг хангах, алс хол байгаа үнэтэй аппарат тѳхѳѳрѳмжүүдийн хэвийн ажиллагааг хангах мѳн НАСА-ийн ѳмч хѳрѳнгийг хамгаалах үүднээс л тэр байх.

MAVEN хѳлѳг Флорида муж улсын НАСА ийн тѳв дээр байгаа нь. Зохиогч: НАСА

MAVEN хѳлѳг Флорида муж улсын НАСА ийн тѳв дээр байгаа нь. Зохиогч: НАСА

Харин ойрын болон холын ирээдүйд дэлхийгээс хѳѳрѳн судалгаа хийх тѳлѳвлѳгѳѳтэй олон янзын програмуудын ажил ор тас зогссон байна. Жишээ нь НАСА ийн MAVEN хѳлѳг нь ирэх сарын 18-нд дэлхийгээс хѳѳрж ангараг гариг дээр очоод түүний агаар мандалын маш сонирхолтой хэмжилтүүдийг хийхээр тѳлѳвлѳгдѳж байсан юм. Тус програм дээр ажилладаг инжэнэрүүд болон судлаачид ѳчигдѳрийг хүртэл цаг нартай уралдан ажиллаж байсан болов ѳнѳѳдрѳѳс ингээд хамаг юм зогсож байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлэвэл тус хѳлѳг энэ жилдээ хѳѳрч чадахгүй бүүр 2016 он хүртэл хойшлогдоно. Учир нь гариг хоорондын нислэг нь зѳвхѳн физикийн хуулинд л захирагдахаас бус аль нэг конгресс сенатын хууль хамаагүй. Дэлхийгээс ангараг хүрэх хамгийн дѳт зам нь 26 сар тутам нэг удаа тохиолдоно, тэгээд энэ жил амжихгүй болхоор ахиад 2 жил гаруй хүлээнэ гэсэн үг. Ингэж хүлээх зуур бараг бэлэн болсон тѳхѳѳрѳмжийг нааш цааш нь хадгалах байрлуу олон удаа зѳѳх хэрэг гарах бѳгѳѳд ингэх нь янз бүрийн асуудал эвдрэл гарах их хэмжээний эрсдэлийг дагуулна.

Эдгээрээс гадна НАСА-ийн энгийн иргэдэд зориүлсан бүх үйл ажиллагаанууд, цахим хуудас нь хүртэл ажиллахаа больж. Та ѳѳрѳѳ ороод үзээрэй:

www.nasa.gov

Твиттереер ч жиргэхээ больж байгаа юм байна:

Screen Shot 2013-10-01 at 11.57.25 PM

Хамгийн эвгүй нь одоогоос яг 55 жилийн ѳмнѳ энэ ѳдѳр тэр үеийн ерѳнхийлѳгч Айзенхоуэр НАСА-г иргэний сансар судлалын тѳв хэмээн байгуулах бичигт гарын үсгээ зурж байсан аж. Харамсалтай нь ингээд 55 насны ойгоороо муухай хаагдаж таарлаа.

Миний хувьд би НАСА-д ажилладаггүй, түүний харьяан дахь дуран тѳхѳѳрѳмжѳѳр авсан хэмжилтүүдийг эсвэл компьютерүүдийг ашигладаггүй учир энэ бүх зүйл надад ямар нэгэн шууд нѳлѳѳ үзүүлэхгүй одоохондоо. Гэхдээ миний ажилладаг нэг судалгааны ажил НАСА ийн онолын судалгааны сангаас санхүүждэг, бас нэг ѳѳр судалгааны ажилын тал зардалыг нь бас НАСА гаргадаг. Аврага оддын дэлбэрэлтийн динамикийг судалж буй ажилын маань санхүүжилтийг удахгүй сарын дараа сунгах шаардлагтай байгаа, тиймээс хэрвээ энэ нѳхцѳл байдал удаан үргэлжлэвэл тэр ажилаа бараг зогсоохоос ѳѳр аргагүйд хүрнэ.

Advertisements

2 comments

  1. Tea Party gedeg negen aihtar hor nairuuldag Republicansiin heseg etgeeduud Obamag ard irgedee het bodson eruul mendiin huulia heregjuulj ehluulehgeed baigaag zogsooh uudnees ene toriin aprratiig zogsooh hor nairuulaad baigaa sanagdsan. Tea Party chine 2 jiliin omno nogoo kongressiin gishuun avgaig neg jijig zaluugaar buuduuldag ter avgaig bainga alahaar zanalhiilj baisan jinhene amerikiin zandalchin etgeeduud sanagdsan hol yavah heregtei.

    1. pooh nasa.gov hurtel ajilahgui baina. ihenh tom .gov siteuud haagdchij.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: