Пакистаны шинэ арал

Та бүгд хэдэн ѳдрийн ѳмнѳ Пакистан улсад 7.7-р хэмжигдэхүүний маш хүчтэй газар хѳлѳлт болж 500 гаруй хүний амийг авч одсон талаар сонссон байх. Гэхдээ их хэмжээний гарз хохиролоос гадна энэ гамшиг маань далайд бүхэл бүтэн арал бий болгочихсоныг та сонсоогүй байж магад. Тиймээс НАСА-ийн дэлхийг ажиглах хиймэл дагуулуудын нэг энэхүү шинэ арлын зургийг авсаныг хуваалцаж байна:

Шинэхэн арлыг нутгийн иргэд сонирхож байгаа нь. Зохиогч: RT

Шинэхэн арлыг нутгийн иргэд сонирхож байгаа нь. Зохиогч: RT

Уг арлыг нутгийн иргэд “Залзара Жазийра” хэмээн нэрлэсэн нь ‘газар хѳдлѳлтийн арал’ гэсэн утгатай аж. Пакистан улсын Падди Зир гэх эргээс холгүйхэн (км гаруй зайд) арабын тэнгист газар хѳдлѳлтийн үеэр 90метр урт 15метр ѳндѳр жижиг арал гэнэт усан доороос цухуйгаад ирсэн гэнэ. Доорх хоёр зургийг НАСА-гийн “дэлхийг ажиглагч-1” хэмээх хиймэл дагуул авсан ба эхнийхийг нь арал бий болсоноос 2 ѳдрийн дараа харин доод талынхыг нь ѳнгѳрѳгч 4-р сард арал байхгүй үед авсан юм байна.

Пакистаны түр зуурын шинэ арал. Зохиогч НАСА

Пакистаны түр зуурын шинэ арал. Зохиогч: НАСА

Судлаачидын хэлж байгаагаар энэ арал нь ѳндѳр даралтын хий дээшээ цоргин гарч ирэх үед бий болсон ердѳѳ л чулуу, элс болон шаврын овоохой аж. Ѳѳрѳѳр хэлбэл эргийн ойролцоох гүехэн далайн ёроол доор нүүрстѳрѳгчийн давхар исэл эсвэл метан ч юм уу аль нэг тѳрлийн хий хоригдон оршиж байсан бѳгѳѳд газар хѳдлѳх үеэр их хэмжээний хий чѳлѳѳлѳгдѳн дээшээ хѳѳрѳх зуураа баахан далайн ёроолын шавар шавхайг овоолчихсон хэрэг. Судлаачидын хэлж байгаагаар энэ шинэ арал маань сайндаа нэг жилийн дотор эргээд далаируугаа алга болно гэнэ (усанд бага багаараа холилдох замаар). Угаасаа энэ хавьцаа газар анх удаагаа ийм юм болж байгаа бус, ѳмнѳ нь иймэрхүү жижиг арал бий болооод эргээд нээх удахгүй усандаа уусаад алга болдог үзэгдэл ажиглагдаж байсан юм шиг байна лээ.

 

Advertisements

2 comments

  1. Байсан юмшиг байна лээ биш үнэн бодит мэдээлэл нийтлэвэл яасан юм бэ??

    1. ?ойлгосонгүй

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: