Гайхалтай Электро-Л

Электро-Л гэж ОХУ-ын Лавочкин компаниас гаралтай одоогоос жил хагасын өмнө хавьцаа зенит пуужинд дайгдан тойрог замд хүрсэн цаг агаарын хиймэл дагуул юм. Дэлхийг гео-тогтмол тойрог замаар тойрон эргэх ба 30 минут тутамд 1км/пиксел бүхий өндөр нарийвчлалтай дэлхийн зургийг авдаг байна. Энэ нийтлэлээр тус хиймэл дагуулын авсан гайхалтай зургууд болон тэдгээрээр бүтээгдсэн бичлэгүүдийг та бүгдтэй хуваалцаж байна.

Өдөр шөнө тэнцэх өнгөрөгч 9-р сарын 22-нд авсан зураг.

Өдөр шөнө тэнцэх өнгөрөгч 9-р сарын 22-нд авсан зураг. Эндээс зургийг томоор сонирхоорой!

Гео-тогтмол тойрог зам гэхээр дэлхийн экваторын чанх дээд талд нь ойролцоогоор 36,000км-ийн өндөрт орших онцгой бүсийг хэлнэ. Энэ тойрог замын бүсэд орсон биет нь дэлхийг дэлхийн өөрийнх нь эргэлтийн үетэй адилхан хугацаанд (1 өдөр) тойрон эргэнэ. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх ажиглагчийн хувьд хиймэл дагуул нь тэнгэрт хөдөлж харагдахгүй  нэг байрлал дээрээ л байгаад байна гэсэн үг. Электро-Л нь энэтхэгийн далайн дээр ийм тойрог замд оршдог учир түүнд зөвхөн дэлхийн тэр хэсэг л харагдана, цаана нь байгаа америкийн тивүүд мөн номхон далайн гол хэсэг харагдахгүй гэсэн үг.

Геотогтмол тойрог замаар дэлхийг тойрон буй 2 хиймэл дагуулын хөдөлгөөнийг дүрсэлж буй нь. Зохиогч: Вики

Геотогтмол тойрог замаар дэлхийг тойрох 2 хиймэл дагуулын хөдөлгөөнийг дүрсэлж буй нь. Зохиогч: Вики

Дэлхийн зургийг уг хиймэл дагуул гэрлийн 10 тусдаа мужид авдаг аж. Хоёр нь үзэгдэх ногоон болон хөх өнгийн гэрлүүд, нэг ойрын инфра-улаан туяаны гэрэл үлдсэн долоо нь дунд болон холын инфра-улаан туяаны гэрлүүд. Дунд болон холын инфра-улаан туяаны гэрлээр авсан зургуудаас өөр өөр өндөрт байгаа үүлнүүдийн хөдөлгөөнийг тусад нь ажигладаг байна. Харин энэ нийтлэл дээр байгаа зургууд нь бүгд ногоон, хөх болон ойрын инфра-улаан туяаны гэрлүүдийн нийлбэрээр бүтсэн юм.

Энэ жилийн Желават хар шуурга Малайз улсын орчимыг дайран өнгөрч буй нь.

Энэ жилийн Желават хар шуурга Малайз улсын орчимыг дайран өнгөрч буй нь. 

Зарим зурагнууд дээр (жишээ нь хамгийн эхнийх) дэлхийн гадрагын өнгө нь ер бусын хачин харагдаж байгааг анзаарж байгаа байх. Энэ яагаад вэ гэхлээр инфра-улаан туяаны гэрлийн улаан өнгөөр төлөөлүүлээд бодит ногоон болон хөх өнгөнүүдтэй холин дүрслэхэд үзэгдэх гэрлийн мужид ногоон харагдах ёстой хэсэг улбар-шар харагдаж байгаагаас үүдэлтэй. Яагаад ингэж өнгө нь улаан талруугаа өөрчлөгдөж байна вэ гэхээр хлорофил хэмээх ургамалын пигмент нь инфра-улаан туяаны гэрлийг их хэмжээгээр ойлгодог учираас тэр юм.

Гималайн нуруу.

Гималайн нуруу. Томоор

Дэлхий ба сар. Томоор

Дэлхий ба сар.

 

2013 оны 1-р сарын бичлэг:

Харин энэ гайхалтай бичлэг нь тус дагуулд харагдах дэлхийн хэсэгийн тал орчим нь гэрэлтэй байх үеийг бүтэн 6 сарын турш нийлүүлж, хэрхэн дэлхийн тэнхлэгийн хазайлтаас болоод улирал солигдож өдөр шөнө уртсаж багасдагийг гоё харуулж байна:

Желават шуурга.

Желават шуурга.

 

Өнгөрөгч 5-р сард өмнөд бөмбөрцөгт ажиглагдсан нарны хиртэлт.

Өнгөрөгч 5-р сард өмнөд бөмбөрцөгт ажиглагдсан нарны хиртэлт.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: