Хун ОУСС-тай залгагдлаа

Саяхан Orbital Sciences Corporation гэх хувийн компаний Антарес пуужинг НАСА хөлсөлж олон улсын сансарын станцруу (ОУСС)  ачаа хүргүүлхээр дэлхийгээс хөөргөсөн тухай нийтлэл бичиж байсан билээ:

Антарес пуужингийн хөөрөлт

Антарес пуужингийн толгой дотор нь байрлаж буй Хун (Cygnus) модуль нь нийтдээ хагас тонн хоол ундны болон бусад эд материалыг агуулж байгаа бөгөөд уг нь өнгөрсөн бүтэн сайн өдөр ОУСС-тай холбогдох ёстой байв. Гэвч харамсалтай нь пуужингийн чиглэл заах програм хангамжинд алдаа байсан тул модуль маань чиглэлээ алдаж, түүнийг засах гэж инженерүүд хэдэн өдөр болсон байна. Яг засаад дуусах үеэр ОХУ-ын пуужингаар 3 сансарын нисгэгч Казахстан улс дахь Байконурын станцаас 6 цаг нисэж ОУСС дээр ирж байсан тул тэд нарыг өнгөрөгч долоо хоногийн дундуур хүлээх хэрэгтэй болж. Ингээд бөөн юм болж дөнгөж өчигдөрхөн буюу анх хөөрсөнөөсөө хойш бараг 10 хоногийн дараа ОУСС-тай холбогджээ.

Хун модуль ОУСС-тай ойртон ирсэн байгаа нь. Зохиогч: НАСА

Хун модуль ОУСС-тай ойртон ирж байгаа нь. Зохиогч: НАСА

ОУСС нь энэтхэгийн далайн дээгүүр 400 гаруй км-ийн өндөрт “нисэн” өнгөрж байх зуураа Хун модультай ойртож ирсэн гэнэ. Энэ үеэр станц дээрх Италийн сансарын нисгэгч Лука Пармитано гэж нөхөр станцын роботон гарыг удирдаж холболтыг хийсэн гэнэ.

Ийнхүү бүх юм санаснаар бүтэж ажиллагаа амжилттай болсон тул Orbital Sciences компанид цаашдаа ОУСС-руу чиглэсэн ачаа тээврийн асуудлыг ирэх хэдэн жил бүрэн даатгах 1.9 тэбум ам долларын гэрээг НАСА хийх нь бараг тодорхой болоод байна.  Дараачийн ачааг ирэх 12-р сарын сүүлээр хүргүүлэх байх гэнэ.

Роботон гараар холболт хийхийн өмнөхөн. Зохиогч: НАСА

Роботон гараар холболт хийхийн өмнөхөн. Зохиогч: НАСА

Хун модулийг ашиглахаас өмнө сүүлийн жил гаруйн хугацаанд НАСА нь SpaceX хэмээх өөр бас нэгэн хувийн компаний Dragonгэх нэртэй хөлгийг ачаа тээвэрт хөлсөлж байсан юм. Хун модуль нь ачаагаа хүргэж өгчихөөд дэлхий дээр эргэж газардахгүй замдаа агаар мандалд бүрэн устаж үгүй болох зориулалттай хийгдсэн. Харин Dragon хөлөг нь ахин дахин ашиглагдах зориулалттай хөлөг байсан учир нислэг бүрийн дараах засвар үйлчилгээний зардал нь нилээн өндөр гардаг байсан байна.

Энэтхэгийн далай дээгүүр холболт бүрэн хийгдэж дууссан байгаа нь. Зохиогч: НАСА

Энэтхэгийн далай дээгүүр холболт бүрэн хийгдэж дууссан байгаа нь. Зохиогч: НАСА

Хун модулиас бүх хоол унд хувцас хунараа гаргаж авчихаад оронд нь хог хаягдлаа хийгээд чөлөөлөх юм байна. Хуучин ОУСС-руу очиж байсан Японы болон Европын модулиуд бас ийнхүү ачаа аваачиж өгөөд, оронд нь хог новшийг нь цуглуулаад агаар мандалд шатаж үгүй болдог нэг ёсондоо “зөөврийн хогийн савнууд” байсан аж.

Ачаа зөөвөрлөхийн хувьд ингээд ер нь АНУ-д хувийн компаниуд байр сууриа олчихоод байгаа гэж хэлж болно. Харин ОУСС-руу хүн тээвэрлэхийн хувьд АНУ урьд нь Шаттл (Shuttle) хөлгийг ашигладаг байсан. 2011 онд сүүлийн Шаттл хөлөг “тэтгэвэртээ гарсан” учир одоог хүртэл ОХУ-ын пуужингаар хүн зөөж авчирах ажилын хийлгэж байгаа. Яваандаа Orbital Science болон SpaceX компаниуд нь ойрын хэдэн жилийн дотор хүн зөөвөрлөх тусгай хөлөг бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энгийн хоол унд хувцас хунараас гадна ОУСС дээр одоо ажиллаж байгаа нисгэгч Карэн Найбергийн 3 настай хүү нь шоколадны набор явуулсан гэнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: