Кеплерийн хувь заяа

2009 онд дэлхийгээс хөөрсөн сансарын Кеплер дуран нь саяхныг болтол маш амжилттайгаар үүргээ гүйцэтгэж байсан боловч түүний жолоодогч гироскопууд дахь гэмтэлээс болж одоо цаашдын хувь заяа нь яаж эргэх нь тодорхойгүй болчихоод байна. НАСА-ийн 90см-ийн Шмит-Кассегрений загварын тус дуран нь нарыг тойрон эргэх зуураа хунгийн одны ордны нэг хэсэг талбай дахь 150,000 оддыг бүтэн 3.5 жилийн турш тасралтгүй ажиглаж манай галактик дахь дэлхий шиг гаригуудын тоо хэмжээг тодорхойлох гол зорилготой байсан юм.

Кеплер сансарын дурангийн дүрслэл. Зохиогч: Вики

Кеплер сансарын дурангийн дүрслэл. Зохиогч: Вики

Анх төлөвлөж байснаар бол 3.5 жилийн дотор олон тооны дэлхий шиг гаригуудыг эх одоо хиртүүлэх үеэр нь илрүүлж гол зорилгоо биелүүлж дуусах байсан боловч гэрэл бүртгэгч төхөөрөмжтэй нь холбоотой янз бүрийн техникийн асуудлуудаас болж энэ зорилгодоо хараахан хугацаандаа хүрж амжаагүй. Тиймээс НАСА-ийн захиргаа уг дурангийн үйл ажиллагааг 2016 он хүртэл үргэлжлүүлэн санхүүжүүлхээр болоод байв.

Уг дуран нь нарыг тойрон эргэх зуураа тэнгэрийн зөвхөн нэг хэсэгрүү чиглэж байхын тулд 3 тэнхлэгийн хөдөлгөөнийг удирддан хариу жолоодлого хийдэг 3 гироскоп хэмээх төхөөрөмжийг ашигладаг байв. Сансарын хөлгүүдийн гироскопууд ер нь амархан эвдрээд байдаг тул уг дуран нь нэг запастай, нийт 4 гироскоптойгоор дэлхийгээс хөөрсөн юм. 2011 оны хавьцаа анхных нь эвдэрч оронд нь запасаа хэрэглэж байсан боловч энэ оны 5-р сард тэр запас нь бас эвдэрсэн байна. Зөвхөн хоёр тэнхлэгийн хөдөлгөөнөөр тус дуран тэнгэрийн нэг хэсэгрүү байнга нарийн чиглэж чадахгүй учир 5-р сараас хойш ямар ч шинэ хэмжилт хийж чадаагүй гэнэ.

Кеплерийн одоо ажиллаж байгаа 2 хариу жолоодогчийн дэлхийгээс хөөрөхөөс нь өмнөх үеийн зураг. Зохиогч: Ball Aerospace group

Кеплерийн одоо ажиллаж байгаа 2 хариу жолоодогчийн дэлхийгээс хөөрөхөөс нь өмнөх үеийн зураг. Зохиогч: Ball Aerospace group

НАСА-ийн инженерүүд тэр запас хариу жолоодогчийг засах гэж олон сар үзээд сая 8-р сарын 15-нд албан ёсоор бууж өгсөн юм. Гэхдээ бууж өглөө гээд Кеплер дуран маань огт ашиглалтнаас гарчихна гэсэн үг бус, зөвхөн анхны зорилгоо буюу өөр оддыг тойрон эргэх дэлхий шиг гаригуудыг олноор нь илрүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй л гэсэн үг юм.

Нар шиг оддыг тойрсон дэлхий шиг гаригуудыг хиртэлтийн аргаар илрүүлэхийн тулд Кеплер дуран маань тухайн оддыг тасралтгүй олон жил ажиглах шаарлагтай. Дэлхий нарыг жилд нэг удаа тойрдог шиг тэдгээр хайж байгаа гаригууд маань мөн ойролцоо хугацаанд эх одоо кеплер дурантай харьцангуй хиртүүлнэ. Ийм аргаар өөр гаригийн илрүүлсэн гэж тооцохын тулд дор хаяж 3 дараалсан хиртэлтийг хэмжих ёстой байдаг юм.

Гэхдээ ажиллаж байгаа 2 жолоодогчийг ашиглаад өөр төрлийн хэмжилтүүд хийхэд кеплерийг дайчилж болно. Энэ үүднээс НАСА-ийн удирдлага судлаачидад хандад цаашдаа тус дуранг яаж ашиглах вэ гэж асуулга гаргасан байна. Мэдээж сансарт байгаа дуранг ажилуулах нь маш өндөр зардал өртөгтэй дээрээс одоо эдийн засаг маш сул байгаа учир судлаачидад дэлхий дээрх дурангаар хийх бололцоогүй зөвхөн кеплерийг ашиглаад хийж болох судалгааны тухай санал өг гэсэн шаардлага тавьсан байна.

Одоогоор нийтдээ 30-40 санаануудыг судлаачид гаргаж тавьсан бөгөөд ихэнх нь бас л дандаа өөр оддыг тойрсон гаригуудтай холбоотой санаанууд байна лээ. Дэлхий шиг жижиг гаригуудыг илрүүлэх боломжгүй ч 2 жолоодогчтойгоор эх одоо ойр зайд хурдан тойрон эргэдэг бархасбадь шиг аврага гаригуудыг илрүүлэх бололцоотой учираас тэр. Гэхдээ тэдгээр санаанууд дунд жижиг хэмжээтэй дэлхийн ойр орчимын аюулт эрчимт биетүүдийг (дэлхийг ирээдүйд мөргөж магадгүй бага гаригууд) судлах гэсэн өөр санаа явж байна лээ.

Кеплерийг аврах гэж нэг хэсэг судлаачид үзэж тарж байхад, нөгөө хэсэг нь түүнийг ингээд дуусаасай гээд хүсэж суугаа. Дээр хэлсэнчлэн эдийн засаг сүүлийн хэдэн жил огцом муудсан тул НАСА-ийн санхүүжилт маш ихээр татарсан. Кеплер дуранг цаашид ашиглахаар болвол гарах мөнгө нь бусад НАСА-ийн сансарын дурангуудын зардалыг хангадаг нэг төсвөөс гарч байгаа. Өөрөөр хэлбэл Кеплерийг аврана гэвэл өөр нэг дурангийн үйл ажиллагааг нь хязгаарлах эсвэл бүр зогсоох хүртэл арга хэмжээ авагдана. Тиймээс жишээ нь гамма-туяаны мужид хэмжилт хийдэг Хершел дурангийн нөхдүүд Кеплерийг зайлаад өгөөсэй гээд “залбираад” сууж байгаа.

Гадрага дээрээ амьдралтай байж мэдэх Кеплерийн илрүүлсэн дэлхийтэй төстэй 4 гаригийг дэлхийтэй харьцуулж дүрсэлсэн нь. Зохиогч: JPL, Caltech

Гадрага дээрээ амьдралтай байж мэдэх Кеплерийн илрүүлсэн дэлхийтэй төстэй 4 гаригийг дэлхийтэй харьцуулж дүрсэлсэн нь. Зохиогч: JPL, Caltech

Түүний хувь заяа яаж ч эргэсэн бай энэ дурангийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр түүхэнд бичигдэхээр том юм. Анх бид 1995 онд нарнаас өөр одыг тойрон эргэдэг гаригийг илрүүлж байлаа. Тэр үеэс өмнө ихэнх судлаачид өөр гаригуудыг илрүүлэх боломжгүй гэж боддог байв. 2009 он хүртэл ердөө л 200-300 өөр гаригуудыг мэддэг байсан бол Кеплер дуран энэ тоог бараг 4000 болгож өгсөн. Дэлхий шиг гаригуудыг олноор нь илрүүлээгүй ч 3-4 ширхэг маш төстэй гаригуудыг илрүүлсэн байгаа. Түүний хийсэн хэмжилтүүд дээр үндэслээд өнөөдөр бид манай сүүн зам галактикт дэлхий шиг гариг дор хаяж 17 тэрбум бий гэдгийг бардам мэдэж байна.

Advertisements

2 comments

  1. gaihaltai

  2. сайхан мэдээлэл байна баярлалаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: