Сайхан муухай ангарагийн хөрс

НАСА-ийн Curiosity хөлгийн эхний 100 өдрийн хэмжилтүүд дээр үндэслэсэн 5 маш сонирхолтой нийтлэл өнөөдөр Science сэтгүүлийн шинэ дугаар дээр гарсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь ангарагийн хөрсөн дахь усны болон перхлорат гэж бодисын агууламжийн тухай байв.

Роботын хэмжилтээр анаграгийн гадрагын хөрс нь ойролцоогоор 2%-ийн (массаар) усны агууламжтай гэж гарсан байна, өөрөөр хэлбэл ердөө 0.03 метр куб хөрсөнд 1 литр ус хадгалагдаж байна гэсэн үг.  Ус байна гэдэг мэдээж шинэ мэдээ биш урьд нь усны ул мөрийг нь зөндөө олж, 2008 онд НАСА-ийн Phoenix хөлөг мөс агаарт нь ууршиж байгааг хүртэл шууд харуулж байсан удаатай. Харин усны ийм өндөр агууламжтай байгаа нь олон судлаачидыг гайхшруулж байгаа юм. Ирээдүйд ангараг дээр хүмүүс очвол ундны усны асуудал бол шийдэгдэх бололцоотой байна.

Х хөлгийн роботон гар хөрсний дээжийг авсан байгаа нь. Зохиогч НАСА

Curiosity хөлгийн роботон гар хөрсний дээжийг авсан байгаа нь. Зохиогч: НАСА

Энэ хэмжилтийг хийхийн тулд эхлээд Curiosity хөлгийн роботон гар хөрсний дээжийг ухаж аваад SAM хэмээх бичил лабораторийн хоолойруу хийнэ. Уг жижигхэн лаборатори нь дээжийг цельсийн 835 градус хүртэл халааж үр дүнд нь ууршин ялгарах хийнүүдийн найрлагыг лазерын тусламжтайгаар тодорхойлон хэмжинэ. Ийнхүү хийсэн хэмжилтээр их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэлүүд, хүчилтөрөгч, хүхэрийн янз бүрийн нэгдэлүүд мөн усны уур илэрсэн байна.

Усны молекул нь Н2О буюу нэг хүчилтөрөгчийн атом болон 2 устөрөгчийн атомоос тогтдог билээ. Энгийн усны молекул дахь устөрөгчийн атомын цөм нь нейтронгүй нэг ширхэг дан протоноос бүрднэ. Гэхдээ устөрөгчийн атом нь цөмдөө дан протоноос гадна нэг нейтронтойгоор тогтвортой байж болох бөгөөд ийм устөрөгчийн атомыг дейтериум гэнэ. Нейтрон болон протоны масс нь ойролцоо учир дейтериум энгийн устөрөгчөөс 2 дахин хүнд гэсэн үг. Ийм устөрөгчийн 2 дейтериум атом хүчилтөрөгчийн нэг атомтой нэгдэж бий болгосон усны молекулыг хүнд ус гэж нэрлэдэг. Тэгвэл тэрхүү ангарагийн хөрснөөс илэрсэн усны уурыг цааш нь нарийн хэмжихэд хүнд усны агууламж өндөртэй буюу дейтериумаар нэн баялаг гэдэг нь тодорхойлогдсон байна.

Нөгөө талаас ангарагийн сийрэг агаар мандал дахь усны молекулуудыг судлаад үзхэд бас маш ойролцоо дейтериумын агууламжтай гэж гарж байсан байна. Тиймээс судлаачидын таамаглаж байгаагаар анагаргийн хөрс нь яг л юм угааж цэвэрлэдэг порлон усыг өөртөө шингээдэг шиг агаар мандалаасаа усыг нь өөртөө алгуурхан шингээдэг аж.

Дээр хэлсэнчлэн ангарагийн хөрсөнд ийм боломжийн хэмжээний ус байхад ирээдүйд тэнд очих хүмүүс усны асуудлаа шийдэх боломжтой. Энэ бол сайхан мэдээ. Гэхдээ Curiosity хөлгийн хэмжилтүүд уснаас гадна “перхлорат” хэмээх бодисыг хөрснөөс их хэмжээгээр илрүүлсэн нь муу мэдээ юм.

Хэдэн жилийн өмнө ангарагийн туйл орчим нутагт газардсан Х хөлөг нь мөн их хэмжээний перхлоратыг хөрснөөс илрүүлсэн юм. Зохиогч НАСА

Хэдэн жилийн өмнө ангарагийн туйл орчим нутагт газардсан Phoenix хөлөг нь мөн их хэмжээний перхлоратыг хөрснөөс илрүүлсэн юм. Зохиогч: НАСА

Перхлорат гэдэг нь хлорын хүчилээс (HClO4) гаралтай нэг төрлийн давс бөгөөд (ClO4-) ангарагийн хөрсөнд массаараа 1.5% орчим эзэлдэг гэж тогтоогдсон байна. Перхлоратыг дээр үед хүмүүс маш бага тунгаар бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих зорилгоор эм болгон хэрэглэдэг байсан нэгдэл боловч тун нь хэтэрвэл эсэргээр бамбай булчирхайг гэмтээж хүний эрүүл мэндэд маш их хор уршиг тарьж чадах зүйл. 1.5% гэхээр бага мэт сонсогдож байвч судлаачидын хэлж байгаагаар хүний биед ноцтой гэмтэл учруулхад хангалттай хэмжээнийх гэнэ. 2008 онд Phoenix хөлөг ангарагийн туйл орчимын хөрсөнд бас иймэрхүү хэмжээгээр энэ бодисыг анх илрүүлхэд хүмүүс магадгүй зөвхөн туйл хэсгээр тархсан байгаа байх гэж таамаглаж байлаа. Гэвч Curiosity нь ангарагийн экваторын бүсээс мөн илрүүлсэн учир тус гаригийн гадрагын хөрс нь нилэнхүйдээ энэ бодисыг агуулдаг байж магадгүй.

Тэхээр ирээдүйд очих хүмүүс ангарагийн хөрсөнд арьсаараай хүрэхгүй, мөн агаар мандалд байгаа хөрсний нарийн ширхэгүүдийг амьсгалахгүй байх арга хэмжээ авахгүй бол болохгүй нь гэсэн үг.

Science сэтгүүл дээр гарсан нөгөө 4 нийтлэлүүд нь анагарагийн хөрс болон агаар мандал дахь устөрөгчийн агууламж, мөн дэлхий дээр нэн элбэг байдаг боловч ангараг  дээр одоог хүртэл ганцхан олдсон нэгэн төрлийн чулууны тухай бас сонирхолтой зүйлс байна лээ.

 

Advertisements

2 comments

  1. Сонирхолтой байлаа.

  2. Баярлалаа, сайхан мэдээлэл байна

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: