Сам хорхойн мананцар

Янз бүрийн мананцаруудаар баялаг хилэнцийн одны ордны хамгийн тод од болох хилэнцийн гялаанаас (Антарес) жаахан доор нь IC4628 хэмээх нэгэн цацаргалтын мананцар оршино. Мананцарын ойролцоо орших ердѳѳ хэдхэн сая жилийн настай аврага том одод маш хурц хэт ягаан туяаны гэрлээрээ энэхүү манацарын атомуудаас электронуудыг нь байнга сугалах бѳгѳѳд тэдгээр электронууд яваандаа атомуудтайгаа буцаад эргэн нэгдэх үед энергиэ гэрлийн хэлбэрээр чѳлѳѳлж доорх зурган дээр харуулж буй үзэсгэлэнт мананцарыг гэрэлтүүлж буй юм.

Сам хорхойн мананцар. Зохиогч: ESO

Сам хорхойн мананцар. Энд дарж томоор үзээрэй. Зохиогч: ESO

Зурагний ѳнгѳ нь ихэнхдээ улаан байгаа нь тус мананыарын дийлэнх хэсгийг бүрдүүлэх устѳрѳгчийн атомуудын цацаргалтаас үүдэлтэй, ѳѳрѳѳр хэлбэл ойролцоох аврага оддын хэт ягаан туяагаар чѳлѳѳлѳгдсѳн электронууд устѳрѳгчийн атомуудтай эргэн нэгдэх үед улаан ѳнгийн гэрэл ялгарч байгаа нь энэ юм. Уг мананцар нь биднээс ойролцоогоор 6000 гэрлийн жилийн алсад орших (энэ зурган дээр харагдаж байгаа гэрэл нь 6000 жилийн ѳмнѳ цацарсан гэсэн үг) ба нэг захаас нь нѳгѳѳ зах хүртэл гэрлийн хурдаар явхад 250 орчим жил шаардагдана. Шѳнийн тэнгэрт ѳргѳѳшѳѳ бараг 4 бүтэн сарны хэмжээтэй харагдах боловч энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй. Дээрх зургийг ѳмнѳд америкийн Чили улс дахь ESO одонорон судлалын оргилын 2.6метрийн дуранд 268 сая пиксельтэй гэрэл бүртгэгчийг залгаж авсан байна. Энэхүү мананцар нь IC4628, Gam56 гэх мэт каталогийн нэршилүүдтэй боловч харагдах хэлбэрээс нь үүдээд хүмүүс сам хорхойн мананцар хэмээн нэрлэж заншсан юм.

Дашрамд манай нар аврага том масс ихтэй од биш ч гэсэн ийм хэт ягаан туяаг ѳѳрийнхѳѳ хэмжээнд бас ялгаруулна. Атомаас электроныг нь сугалах хэмжээний их энергитэй хэсэг нь манай гаригийн агаар мандалаар бүрэн шүүгддэг (ийм хамгаалалттай болхоор л дэлхийн гадрага дээр амьдрал оршдог), гэхдээ электроныг нь сугалж чадахгүй ч амьд эд эсийг бүрэн гэмтээж чадах энерги арай багатай жаахан гэрэл дэлхийн гадрага дээр “хаяа хаяа” ирдэг ба арьсны хорт хавдар үүсэх гол шалтгаан нь болдог билээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: