М81 болон М82 нарын тулаан

Биднээс ойролцоогоор 12 сая гэрлийн жилийн зайд орших М81 болон М82 хэмээх хоёр галактик нь сүүлийн тэрбум жил гаруй тулалдаж байна. Хэдий тулаан ахиад нэг тэрбум орчим жил үргэлжлэх боловч хэн ялагчаар үлдэх нь тодорхой. Доорх гайхалтай зурган дээр харуулж буй галактикуудыг М82 (баруун) ба М81 (зүүн) гэж тус тус нэрлэнэ.

Галактикуудын тулаан, энд дарж томоор үзээрэй. Зохиогч Айван Эдэр

Галактикуудын тулаан, энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Иван Эдэр

Энэ зурган дээр М81 нь манай сүүн зам галактик шиг мушгиа хэлбэртэй байхад М82 нь зѳв биш хэлбэртэй харагдаж байна. Гэхдээ анх тулаан эхлэхэд буюу одоогоос тэрбум орчим жилийн ѳмнѳ хоёул мушгиа хэлбэртэй байсан юм. Бие биендээ ойртох тусам таталцалаар улам хүчтэй харилцан үйлчлэлцэж аажмаар хамаагүй их масстай М81 нь нѳгѳѳ жижигээ эвдчихсэн хэрэг. Иймэрхүү галактикуудын тулаан оролцогчидын хэмжээнээс нь хамаарж ерѳнхийдѳѳ нэгээс олон удаа мѳргѳлдѳх замаар үргэлжилнэ. Дээрх хоёрын хувьд эхний мѳргѳлдѳѳнѳѳ хийчихсэн (үүнээс болж М82 эвдэрсэн) ба тэрбум жилийн дотор ахиад нэг удаа мѳргѳлдѳнѳ. Судлаачидын үзэж байгаагаар 2 дахь мѳргѳлдѳѳнѳѳр М82 нь бүрэн эвдэгдэж тулаан ерѳнхийдѳѳ ѳндѳрлѳнѳ.

Бидний ѳнѳѳгийн ойлголтоор галактикуудын тулааны хамгийн том нѳлѳѳллѳл нь галактикууд доторх оддын үүсэл маш ихээр эрчимждэг явдал юм. Ѳѳрѳѳр хэлбэл галактикууд мѳргѳлдѳх үеэр тэдгээрийн доторх устѳрѳгчийн молекулан үүлс их хэмжээгээр холилдон нягтарч одод олноороо үүсэх таатай нѳхцѳлийг бүрдүүлдэг гэсэн үг. М82-ийг сайн ажиглавал хѳндлѳн ягаан зурвас харагдах ба энэ нь шинээр тѳрсѳн аврага оддын нѳлѳѳгѳѳр гэрэлтэж буй устѳрѳгчийн үүлс юм. М82 ч гэсэн энэхүү тулаанаас болж их хэмжээгээр оддыг тѳрүүлж байгаа ба энэ нь түүний мушгиа гаруудыг даган гялалзах их хэмжээний ягаан гэрлээр илтгэгдэнэ.

Энэ зургийг Унгар улсын одонорон сонирхогч 30см-ийн Ньютоны ойлгогч дуранг ашиглан нийтдээ 25 цаг орчим гэрэл бүртгэж байж авчээ. Зургийг бүрэн харагдах бүдэг сийрэг мананцар нь одоог хүртэл харьцангуй сайн судлагдаж амжаагүй байгаа галактик хоорондын матери (ихэнхдээ устѳрѳгч) юм. Харин зурган дээр байгаа ихэнх одод нь хамаагүй наана орших манай галактикийн одод болно.

Дашрамд манай сүүн зам галактик ч гэсэн тун удахгүй ойролцоогоор 5 тэрбум жилийн дараа том үхлийн тулаанд орно. Одоо биднээс 2 сая орчим гэрлийн жилийн зайд байгаа адаг чуулганы мананцартай (андромеда галактик) хийх тулаан маань дор хаяж 4 раунд үргэлжлэх бѳгѳѳд бидний ялагдалаар ѳндѳрлѳнѳ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: