Антарес Пуужингийн Хөөрөлт

Доорх гайхалтай зураг нь АНУ-ын Виржиниа муж дахь Валопс сансарын “буудлаас” энэ сарын 18-ны өглөө олон улсын сансарын станцыг чиглэн хөөрсөн Антарес пуужингийн дөнгөж газраас хөндийрөөд буй үеийг харуулж буй юм. Сансарын тээвэрлэлтийг өмнө нь зөвхөн улсын том том байгууллагууд хийдэг байсан бол сүүлийн хэдэн жил АНУ-д хувийн компаниуд энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Энэ зурган дээрх Антарес пуужин маань хэдий НАСА-гийн баазаас (улсын өмч) хөөрж байгаа ч гэсэн “Orbital Sciences” хэмээх хувийн корпорацийн пуужин. Түүний толгойд “Cygnus” буюу Хун хэмээх ачааны модуль байгаа бөгөөд олон улсын сансарын станц дээр яг одоо ажиллаж байгаа 37-р багийнханд хоол хүнс, хүчилтөрөгч гэх мэт нийт 590 орчим кг-ийн хэрэгцээний бараануудыг тээвэрлэж байгаа юм.

Антарес пуужин ОУСС-ыг чиглэн өглөө хөөрч буйг инфра-улаан туяаны гэрлээр авсан нь. Энд дарж томоор хараарай. Зохиогч: Бил Ингалс (НАСА)

Антарес пуужин ОУСС-ыг чиглэн өглөө хөөрч буйг инфра-улаан туяаны гэрлээр авсан нь. Энд дарж томоор хараарай. Зохиогч: Бил Ингалс (НАСА)

Энэ зурган дээр тэнгэр хар бараан харагдаж байгаа болхоор та орой үдэш авсан гэж бодож байгаа байх. Гэвч пуужин маань өглөө 10 цаг 30 минутын хавьцаа хөөрсөн байгаа – яахаараа ингэж харагдаж байна вэ? Хариулт нь энэ зургийг энгийн үзэгдэх гэрлээр бус инфра-улаан туяагаар авсанд оршино. Хүний нүд хөхөөс улаан хүртэлх өнгөнүүдийг л хардаг, тэдгээрийг бид үзэгдэх гэрэл гэж нэрлэдэг. Харин улаан гэрлээс цааш илүү бага энергитэй хүний нүдэнд харагдахгүй гэрлийг инфра-улаан туяа гэх ба энэ зургийг авсан зурагчин нь энгийн камерны урд зөвхөн ийм инфра улаан туяаны гэрэл нэвтрүүлэх тусгай фильтер тавьсан байсан юм.

Тэхээр энэ зурган дээрх өнгөнүүд нь бүгд хиймэл гэсэн үг (хүний нүдэнд харагдахгүй гэрлээр бүтсэн учир). Нар энэ зурагны зүүн дээд булангийн дээх нь байсан бөгөөд түүний хурц гэрлээс үүдэн камерний линзний гадаргуунууд дээр ойлтууд үүсэж 9 өнцөгт бүхий фокуслагдаагүй дүрснүүд үүссэн байгааг анзаараарай.

Тэнгэр яагаад хар бараан харагдаж байгаа вэ? ер нь тэнгэр өдөр яагаад цэнхэр харагддаг юм? товчхондоо манай гаригийн агаар мандал нь нарнаас ирж байгаа гэрлүүдээс цэнхэр өнгийг хамгийн их сарниулдаг учираас тэр. Инфра-улаан туяаны гэрлийг маш бага сарниулдаг учир ийнхүү хар бараан харагдаж байгаа нь энэ юм.

Инфра улаан туяа нь дотроо энергиэсээ хамаараад ойрын, дунд болон холын гэж ангилагдана. Энэ зургийг бүтээсэн гэрэл нь зөвхөн ойрын инфра-улаан туяа буюу нүдэнд үзэгдэх улаан гэлээс энергиэрээ үл ялигхан бага, бараг хүний нүдний харах хязгаарт орших гэрэл юм. Дунд болон холын инфра-улаан туяа нь (энерги нь бүүр бага) манай гаригийн агаар мандал дахь их хэмжээний усны молекулуудад шингэчихдэг учираас ихэнхдээ дэлхийн гадрага дээр ирж амждаггүй. Тиймээс л хэрвээ тэнгэрийн эрхсийг ийм гэрлийн мужуудад судланэ гэвэл нэг бол өндөр уулын орой дээрээс (өндөр байх тусам усны молекулуудад шингээгдэх хэсэг нь багасна) эсвэл бүр сансараас хэмжилт хийх шаардлагтай болдог.

Зурагтын алсын удирдлага нь ихэнхдээ инфра-улаан туяаг ашиглаж зурагтаа удирддаг. Удирдлагын урд байрлах инфра-улаан туяаны чийдэн нь товчлуур дархад асах боловч энгийн нүдэнд харагдахгүй. Гэхдээ энгийн камеранд бүдэг улаан эсвэл ягаан гэрэл болж бүртгэгдэнэ.

Зурагтын алсын удирдлага нь ихэнхдээ инфра-улаан туяаг ашиглаж зурагтаа удирддаг. Удирдлагын урд байрлах инфра-улаан туяаны чийдэн нь товчлуур дархад асах боловч энгийн нүдэнд харагдахгүй. Гэхдээ камеранд бүдэг улаан эсвэл ягаан гэрэл болж бүртгэгдэнэ.

Бидний өдөр тутам хэрэглэдэг олон зүйлс ойрын инфра-улаан туяаг ашигладаг. Хамгийн ойр жишээ гэвэл зурагтын алсын удирдлага байна. Та анзаарсан бол удирдлагын урд нь жижиг чийдэн ил эсвэл далд дандаа байж байдаг нь инфра-улаан туяаны чийдэн юм. Та удирдлага дээрх товчлуурыг дархад гэрэл асаж зурагтанд байрлах инфра улаан туяа хүлээн авагч дээр очиход таны сигнал бүртгэгдэнэ. Мэдээж тэр чийдэн асаж байгаа нь энгийн нүдэнд харагдахгүй, гэхдээ та гар утасны эсвэл энгийн камераар дамжуулаад харж болно. Өөрөөр хэлбэл та удирдлагаа камерлуу чиглүүлээд товчлуурыг нь дархад хүний нүдэнд ямар ч гэрэл асаж харагдахгүй боловч камерны дэлгэц дээр бүдэг улаан өнгөөр харагдана. Энэ нь камерны гэрэл бүртгэгч хүний нүднээс илүү бага энергитэй гэрлийг бүртгэж авж чаддагаас мөн тийм гэрлийг алдаатайгаар улаан өнгөрүү хөврүүлдэг учираас тэр юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: