“Лади” сарыг чиглэн хөөрлөө

Бүтэн 5 жилийн турш нийтдээ 280 сая ам. доллараар боссон НАСА-ийн Лади (LADEE) хөлөг өчигдөр өглөө сарыг чиглэн хөөрлөө. Тус хөлөг нь сарны маш нимгэн агаар мандалыг түүнийг тойрон эргэх зуураа судлах гол зорилготой юм. Бүүр 1968 онд саран дээр газардаж байсан НАСА-гийн “Surveyor 7” хөлөг анх сарны мандал дээр гэрэл цурсхийн харагдахыг ажиглаж байсан аж. Хэдэн жилийн дараа саран дээр очсон нисгэгчид ч гэсэн нар мандах болон жаргах үед мандал хавьцаа гэрэл цацран харагдах үзэгдэлийг харж байсан байна. Судлаачид энэ үзэгдэлийг сарны хөрсний нарийн ширхэгүүд түүний маш нимгэн агаар мандал өөд хөөрсөнөөс үүдэж нарны гэрлийг ойлгож цурсхийн харагдсан гэж таамагласаар ирсэн юм.

"Лади" (LADEE) хөлгийн дүрслэл. Зохиогч: НАСА

“Лади” (LADEE) хөлгийн дүрслэл. Зохиогч: НАСА

Тэгвэл Лади хөлөг нь үндсэн 3 төрлийн багжаар сарны тэрхүү нимгэн агаар мандалыг шинжиж, үнэхээр хөрсний нарийн ширхэгүүд хөөрж 40 гаруй жилийн өмнө нарны гэрлийг ойлгож харагдуулсан уу гэдгийн хариултыг нэг мөр олохыг зорьж буй юм. Хоёр төрлийн спектрометер (найрлага толорхойлдог багаж л гэсэн үг) болон тоосонцор илрүүлэгч багажнуудыг ашиглан сарны агаар мандалын нягт болон найрлагыг тодорхойлж тэдгээр нь хэрхэн хувьсан өөрчлөгддөгийг судлана гэсэн үг. Лади нь мөн харилцаа холбооны цоо шинэ лазер дээр суурилсан өндөр хурдны технологийг турших бас нэгэн том зорилготой байгаа аж.

Лади хөлгийг эцсийн удаа шалгаж байгаа нь. Зохиогч: НАСА

Лади хөлгийг эцсийн удаа шалгаж байгаа нь. Зохиогч: НАСА

Лади хөлөг нь өчигдөр шөнө АНУ-ын Виржиниа муж улсын Валопс арлын станцаас Минотавр 5 пуужингаар хөөрсөн байна. Дашрамд дуулгахад энэхүү Минотавр пуужин нь ерөнхийдөө жаахан өөрчлөгдсөн тив алгасах баллистик пуужингийн зэвсэг аж. Хүйтэн дайны үед АНУ болон ЗХУ нар ийм төрлийн пуужинг хаанаас хөөргөж болохыг гэрээгээр хэлэлцэж тохирсон бөгөөд АНУ-ын Аляск, Калифорни болон Виржиниа муж улсууд дахь 3хан газраас л хөөргөхийг зөвшөөрсөн байдаг юм байна. Сарлуу чиглэн пуужин хөөргөхөд Виржиниа муж улсын станц хамгийн тохиромжтой нь байсан учир тус газрыг сонгосон гэнэ.

Лади-г Минотавр 5 пуужингийн толгойд байрлуулж байгаа нь. Зохиогч: НАСА

Лади-г Минотавр 5 пуужингийн толгойд байрлуулж байгаа нь. Зохиогч: НАСА

Хөлгийн хөөрөлтийг АНУ-ын зүүн эрэг орчимын олон газраас хүмүүс үзэж сонирхсон бөгөөд нийтдээ бараг 1.5 сая хүн харсан байж магадгүй гэнэ. Хөөрөлтийн гайхалтай нэгэн бичлэгийг та бүгдтэй хуваалцаж байна:

Ирэх 30 өдрийн хугацаанд Лади нь дэлхийг маш зуйван тойрог замаар нийтдээ гурван удаа тойрох аж. Сүүлийн тойргоо хийгээд сарлуу чиглэн “шидэгдэнэ”. Хэдэн хоногийн дараа сарны тойрог замд орж нийтдээ бараг 100 гаруй удаа сарыг нилээн бага өндөрт тойрон эргэж хэмжилтүүдээ хийх юм байна. Түлш нь яваандаа дуусхаар сарлуу жолоодлогтойгоор онхолдох аж.

Advertisements

3 comments

  1. Эргэн ирсэнд чинь баярлалаа Төгөлдөр өө, орж ирэх болгондоо шинэ пост байхгүй болохоор урам хугараад гардаг байлаа ш дээ. За тэгээд шинэ соргог гоё мэдээллүүдээр биднийхээ тархийг цэнэглэж байгаарай. Ингэхэд Ангарагийн Куриоситигээр ойрд сонин сайхан юу байна, тэр талаар мэдээ оруулаач.

    1. тэгэж байгаад заваараа нэг оруулна аа

  2. hi
    Tuugii ene hugatsaand haachivaa zunduu olon udaa orj baisan, Curiosity ter talaar bicheerei

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: