Эргэн ирлээ…

Сайн байцгаана уу, юу ч бичихгүй олон сар болсонд юуны өмнө та бүгдээс хүлцэл өчье. Хувийн хүндэтгэх шалтгаанаас үүдээд үнэхээр боломж олдсонгүй, ойлгоорой. Одоо хүртэл нөхцөл байдал тогтворжоогүй байна, гэхдээ цаг зав боломжоо харж байгаад хааяадаа ганц нэг нийтлэл бичиж байхаар боллоо.

Хэдий энэ хугацаанд блог дээрээ юм бичээгүй ч монголд одонорон судлалыг дэлгэрүүлэх талын олон ажилыг боломжоорооо хөөцөөлдсөөр ирлээ. Та бүгд санаж байвал монголд энэ шинжлэх ухааныг дэлгэрүүлэх зорилгоор хэд хэдэн төсөл өнгөрсөн оны сүүлээр олон улсын одонорон судлалын холбооруу бичиж байсан. Түүний хариу 2 сарын өмнө ирсэн бөгөөд нийтдээ ирэх онд зарцуулагдахаар 9 орчим сая төгрөгний хөрөнгө олж чадсан байгаа.

Энэ мөнгийг яг аль төсөл дээр нь зарцуулахаа эцэслэн шийдээгүй байгаа, гэхдээ хүрэл тогоот дахь улаанбаатар оргил дээрх нэгэн дуранг засахад эсвэл монголын ахлах сургууль бүрт дуран тараах төслийн аль нэг нь байх болно. Уг нь тэр хүрэл тогоот дахь дуранг засах ажилд зарцуулаад дотоодын судлаачидад том дэмжлэг болгохыг зорьж байгаа боловч боловсролын яамнаас дэмжлэг авч хараахан чадаагүй байна. Эдгээрийн талаар дараа нь дэлгэрүүлж бичнэ ээ.

Үүнээс гадна ирэх оны 9-р сарын эхээр монголд олон улсын том судалгааны хурал зохион байгуулахаар болсон байгаа. Энэ ажилын хамгийн гол зорилго маань дотоодын судлаачидыг гадаадын судлаачидтай холбож өгөх бөгөөд энэ үүднээс хурал болтол сонирхож буй хүмүүсийг бэлдэх гэх мэт маш их ажил ундарж байгаа.

Одоо блог дээрээ шинэ мэдээ мэдээллэл гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд “Та асуу би хариулая” буланд хүмүүсийн бичиж үлдээсэн асуултуудад хариулхад анхаарая гэж бодож байгаа.

Та бүгдийг эргээд энэ блогийг шимтэн уншдаг болно гэдэгт найдаж байна.

Image

Advertisements

6 comments

  1. Их удаан, тэсэн ядан хүлээлээ шүү.

  2. Эээх ямар удаан хүлээвээ. Өдөр болгон орж шалгаж байлаа

  3. ih udlaa ihch orloo ymarch bsan ali boloh chadlaarai ih medee medeelel oruulj bgaarai bas ajilt chini amjilt.

  4. Sain baina uu? Ajil ixtei baisaniig chin medej bailaa. Irgen irsend bayarlalaa,

  5. Minii bodloor Xurel togootiin durang zasmaar yum shig. Ter chuxal gazar shuu. Uuchlaarai medexgui baij sanal bichsend

    1. нээх чухал нь ч хаашаа юм дотоодынхоо судлаачидыг дэмжие гэж бодоод л ажил хѳѳцѳлдѳнгүүт манай болоысролын яамныхан дэмжихгүй байна

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: