Бага гаригийг “чирж” авчираад сарны тойрог замд оруулах нь

Сансарын хөлгөөр жижигэвтэр бага гаригийг олзолж авж авчираад сарыг тойрон эргэдэг болгох боломжтой юу? New Scientist сэтгүүлд саяхан гарсан нийтлэлийн дагуу бол үнэхээр ийм зүйлийг зориглон хийхээр 2.6 тэрбум ам долларын өртөгтэй төслийг НАСА нилээн нухацтайгаар эргэцүүлж байгаа юм байна.

Сарыг тойрон эргэх бага гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Майк Гарлик

Сарыг тойрон эргэх бага гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Майк Гарлик

Яг төлөвлөгөөний нарийн ширийнийг нь хараахан ил болгоогүй, угаасаа ямар аргачлалаар ямархуу технологийг ашиглаж шийдэх тухай шийдвэр энэ тэр гарах болоогүй байгаа гэнэ. Хэд хэдэн янзаар энэ ажилыг гүйцэлдүүлж болох шийдэлүүдийг харьцуулан нягталж үзэж байгаа ба ерөнхийдөө эхлээд хүнгүй автомат роботыг атлас-5 пуужингаар хөөргөөд бага гаригийн ойролцоо авчирна. Богино хугацаанд бага гаригийн янз бүрийн хэмжилтүүдийг хийж байгаад үнэхээр бидний хүссэн аврага чулуу мөн бол хөлөг маань аврага том “уут”аа сансарт дэлгэж бага гаригийг олзолоод маш алгуурханаар сарны зүгрүү зөөнө. Аль бага гаригийг олзолхоо бас шийдээгүй байгаа гэхдээ 10м-ээс бага хэмжээтэй дэлхийн ойролцоо тойрог замтай бага гаригийг 2025 он гэхэд олзолж аваад сарны дээд тойрог замд тавих төлөвлөгөөтэй байгаа аж. 6.5метрийн хэмжээтэй 500 орчим тонны жинтэй 1999 АО10 бага гаригийг дэлхийтэй ойртон ирэх үеэр нь буюу 2020 оны хавьцаа олзолж магадгүй гэж хүмүүс ярьж байгаа ч мэдээж энэ нь албан ёсны эцсийн шийдвэр нь биш. Хөлөг дэлхийгээс хөөрсөнөөс хойш бага гаригийг сарны дээд тойрог замд оруулах хүртэл нийт 6-10 орчим жил зарцуулагдана гэж урьдчилан тооцоолсон байна.

Хүмүүс бид одоогийн технологиор жишээ нь ангараг гаригруу шууд хүн явуулах ямар ч боломжгүй байгаа. Харин бага гаригийг дэлхийтэй ойрхон авчирсанаар янз бүрийн санаануудыг туршиж шинэ дэвшилтэт технологийг боловсруулах таатай орчиныг бүрдүүлж буй юм. Жишээ нь бага гаригуудад ус их хэмжээгээр агуулагддагийг бид сайн мэдэж байгаа, гэвч яаж тэр жижигхэн масстай биетээс усыг гарган авах тухай ямар ч ойлголтгүй гэж хэлж болно. Ус нь зөвхөн нисгэгчидийн ундны хэрэгцээгээр хязгаарлагдах бус, хөлөг онгоцны түлш, сансарын туяны хамгаалалт зэрэгт ашиглагдаж болох чухал эх үүсвэр юм.

Бага гариг 1999АО10-ын тойрог зам. NASA/JPL-ийн мэдээллийн сангаас үүсгэв.

Бага гариг 1999АО10-ын тойрог зам. NASA/JPL-ийн мэдээллийн сангаас үүсгэв.

Мөн дээхэн бага гаригуудад уул уурхайн олборлолт хийх технологийг боловсруулах анхны хувийн компани өнгөрсөн онд байгуулагдсан тухай энд нийтэлж байсан билээ. Бага гаригууд дээр тийм тийм чухал эрдэсүүд байгаа гэсэн ерөнхий ойлголттой л болохоос нэг ч бага гаригийг хангалттай хэмжээнд нарийн судалж байгаагүй. Харин нэгийг сарыг тойрдог болгоод тавьчихвал чухам эдийн засгийн хувьд ямар төрлийн бага гариг дээр яман янзын сансарын уул уурхайн олборлолт хийх нь ямар ашиг үр дүн гаргах вэ гэдгийг өндөр нарийвчлалтайгаар тооцох боломжтой болно.

Бас ирээдүйд дэлхийг чиглэн ирэх бага гаригийн тойрог замыг нь яаж өөрчилж аюулаас зайлсхийх тухай янз бүрийн ерөнхий төлөвлөгөөг сүүлийн 15 жилд эрчимтэй боловсруулж ирсэн. Бага гаригийг олзож аваад зөөх ажиллагаа нь өөрөө тэдгээр янз бүрийн аргачлалуудыг туршиж үзэх улам боловсронгуй болгох гэх мэтэд мэдээжийн хэрэг чухал түлхэц болно.

Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах

Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нь 2010 онд НАСА-д өгсөн үндсэн чиглэлээ 2025 он гэхэд бага гариг дээр, 2030 он гэхэд ангараг гаригийн ойролцоо сансарын нисгэгчийг аваачих технологийг боловсруул гэж тодорхойлсон байгаа. Энэ үүднээс сүүлийн хэдэн жил НАСА нь шинэ пуужингийн болон сансарын хөлгийн технологиудыг эрчимтэй туршиж байгаа ба 2015 он гэхэд удаан хугацаанд бүтэн нисгэгчидийн багийг сарны тойрог замд ажилуулах чадвартай Орайон (монголоор марал) хөлгийн анхан шатны загварыг гаргаж 2017 он гэхэд анхны туршилтын нислэгийг нь хийхээр зэхэж байгаа аж. Мөн бага гаригийг олзолж авах янз бүрийн роботуудыг бүтээж 2017 оноос ОУСС дээр туршиж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Ирэх хэдэн 10 жилийн хугацаанд янз бүрийн дайн дажин, байгалийн гамшиг мөн эдийн засгийн эрс уналтанд дэлхий нийт нэрвэгдчихгүй л бол бидний үеийнхэн сонин сонин юм их үзэх нь дээ.

————————

Сансарын уул уурхайн сэнтинел компаний тухай энэ нийтлэлийг сонирхоорой

Advertisements

20 comments

  1. Estoi sonin yum uzej magadgui yum bnda.

  2. Орчин үеийн сансар судлалын онол ёсоор бол оршин байх ёсгүй аварга том биетийг одон орон судлаачид олж нээлээ. Sloan Digital Sky Survey ашиглан олон улсын шинжээчдийн баг нь 4 тэрбум гэрлийн жилийн хэмжээтэй квазарын бөөгнөрлийг олсон байна.

    “Энэ бол сансар эрхсийн түүхэн дэх хамгийн аварга том биетийн дээд амжилтыг эвдсэн учраас уг нээлт нь бидний хувьд гэнэтийн явдал боллоо” хэмээн Төв Ланкаширийн их сургуулийн одон орон судлаач Р.Клоувз ярьжээ.

    Энэхүү биет ямархуу аварга болохыг ойлгохын тулд харьцуулалт хийж үзье. Манай нарын аймаг оршин буй Сүүн зам хэмээх галактик нь дөнгөж хэдхэн мянган гэрлийн жилийн хэмжээтэй бол түүнийг агуулсан Вирго одны орд нь хэдэн сая гэрлийн жилийн өргөнтэй билээ.

    Квазарууд нь аварга том бөөгнөрөл үүсгэдэг гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнөөс тогтоосон боловч нийтдээ 73 квазараас бүрдэх, 9 тэрбум жилийн тэртээ оршиж байгаа уг биетийн хэмжээ эрдэмтдийг гайхахад хүргээд буй юм.

    Одоогийн астрофизикийн загвар ёсоор бол сансрын биетийн хэмжээ нь 1.2 тэрбум гэрлийн жилээс их байх ёсгүй билээ.

    Зөвхөн аварга том хэмжээнээсээ төдийгүй галактикуудын үүсэл хөгжлийн талаар мэдээлэл өгч болзошгүй гэдгээрээ энэхүү бүтэц нь ихээхэн ач холбогдолтой юм.

    1. Билэгт · · Хариулах

      Зураг юм уу график ямар нэгэн дүрслэлээр үзүүлсэн зүйл байна уу үзэх гэсэн юм л даа

      1. энэ нээлтийн эх нийтлэлийг доорх холбоосоор ороод үзэж болно:

        http://arxiv.org/abs/1211.6256

        зураг график гэж яг юуг хэлээд байгаа тань тодорхойгүй байна, эх нийтлэл дээр нь тэдгээр квазаруудын барагцаа харьцангуй байршилыг дүрсэлсэн графикууд хэд хэд байгаа.

    2. иймэрхүү мэдээ нийтлэлээс түүж аваад орчуулсан байх шиг байна, хальт уншаад үзхэд боломжийн байна, гэхдээ зөндөө алдаанууд байна шүү. Энд орчуулсан нийтлэлээ хянуулаад оруулж байх сонирхолтой бол холбогдоорой.

  3. Билэгт · · Хариулах

    Болтгуай болтгуай. Сонин сайхан зүйл үзмээр байна хө.

  4. temka-giin bichseniig tailbarlaach

    1. бага гаригийг сарлуу чирж авчирах тухай нийтлэл дээр яагаад гэнэт хамаагүй мэдээллийн тухай ярицгаагаад байгааг ойлгосонгүй. Хэрвээ энэ талаар нийтлэл бичүүлмээр байвал “та асуу, би хариулая” буланд асуултаа тавина уу.

  5. Хүн төрөлхтөн байгаль дэлхийн хуулийг зөрчөөд өчнөөн олборлолт, туршилтууд хийсэн. Одоо бүүр сансар огторгуйгаар оролддог болох нь ээ…

  6. Sar daguultai bolchul ter ni engiin nudend haragdah bolvuu?

  7. Дэлхийг яг бага гариг шиг олзлох боломж хир их вэ?

  8. Эркардо · · Хариулах

    Hi, yagaad shine post hiihgui bna aa. tesen yadan huleej bna shu. udur bur l shalgah yum

  9. baga garagiig chirch irehed yamar ih zardal gargahaw tegeed 500han tonn yumnaas ashig malmal olborlono gej baih yy garagiig n ter chigeer n butlaad bayjuulsan ch gesen hetsuuhen l baimaar sanagdad baihiimdaa

  10. ёстой гоё блог байна шинэ шинэ мэдээлэл оруулаарай тэсэн ядан хүлээж байя

  11. sain bna uu chi ih sonirholtoi ym hiij saxn medeelel oruulah ymaa.. bi chamd 1 sanal heleh gsiim chi ene ih medeelelee tsugluulaad mon sudar hevleliin gazartai hamtarch sansar ogtorguin talaar nom garagval zuragt huudastai lavlah maygiin nom delhiin tiih,,atlas,,amtnii amidral,, gdg goy goy nomnuud zondoo garsan bnalee medeej bas nemj olon medeelel tsugluulnaldaa manai erdemted odon oronch nartai uulzaj medeelel av bas netees enter chiich ih medeeleltei hun shuu chi chadnaa sanhuugiin huvid chamd bas todorhoi orlogo orj irne mon sudartai hamtarch ajil mon erdemded odon oronch nartai medeelel av tiim zuragt lavlah nom garagval olon nasnii humuus unshna tedend gert tsuluulgandna tom goy beleg bolj uldne medeej tsag hugtsaa ih shaardagdna tegteel 1 tom ym hii nzaa.. zaza olon ym nurshlaa minii bodol shuu amjilt husii.

  12. iim nom gargaj chadhuu tiimee bidend ahaid nariig toiroh buten jil bnaa ene medeelelee hadgalj bgaad nemj shine medeelel oruulad sansariin tuhai nom erdoo garaagui tiim zuragt lavah buhii nom l gargaasai gj husj bnaa hariu ogooroi hamtarch ajilna mail hayg mr.bekhee@yahoo.com

  13. сайн байна уу яагаад таг болчихвоо. өдөр болгон шалгаж байгаа шүү

  14. naizaa medee nemehgui yumuu?

  15. шинэ мэдээлэл оруулж байгаа юу

  16. hey shine yum bich l dee yachvaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: