2036 онд Апофис биднийг мөргөхгүй!

Ойрдоо нийтлэл тасалдаад байгаад юуны өмнө хүлцэл өчье, цаг зав үнэхээр болохгүй байгаа болхоор арга алга даа. Дурангийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичигдэж байгаа дуусхаараа энд ойрын хэдэн өдрөөс тавигдана гэж бодож байна.

Олон улсын одонорон судлалын холбооноос гадна Америкийн одонорон судлалын холбоо гэж бие даасан ангид том байгууллага байдаг юм. АНУ-д ажиллаж сурж байгаа одонорон судлалын 10,000 гаруй хүмүүсийг хамарсан тус мэргэжлийн байгууллага нь жилд 2 удаа бүх хүмүүсийг нэг дор нь цуглуулж тухайн хагас жилийн судалгааны үр дүн, нээлтүүд, цаашдын хэтийн төлөвлөгөө гэх мэтийг хэлэлцдэг. Шинэ оны эхний том хурал нь энэ сарын 6-12-ны хооронд Калифорни муж улсын Лонг Бич хотод явагдаж байгаа бөгөөд миний бие уг нь оролцож өөрийн ажилаа танилцуулах төлөвлөгөөтэй байсан боловч хувийн шалтгаанаас үүдээд амжсангүй. Гэхдээ мэдээ үзэж байхад энэ хуралаар маш олон сонирхолтой шинэ нээлтүүдийг олон нийтэд танилцуулсаар байна. Тиймээс дурангийн нийтлэл бага багаар бичигдэж байх зуур энэ хурлаас гарсан зарим нэг сонирхолтой мэдээллийг та бүгдтэй хуваалцая гэж бодлоо.

Апофис бага гаригийг 2004 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Аризона муж дахь Кит Пик одонорон судлалын оргилоос олж илрүүлсэн юм. Энэ зурган дээр зураас болон харагдаж байгаа нь одод харийн төв хэсэг дахь бөөрөнхийгөөр тодруулагдсан бүдэг биет нь Апофис бага гариг юм. Зохиогч: Хавайн их сургууль

Апофис бага гаригийг 2004 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Аризона муж дахь Кит Пик одонорон судлалын оргилоос олж илрүүлсэн юм. Энэ зурган дээр зураас болон харагдаж байгаа нь одод харийн төв хэсэг дахь бөөрөнхийгөөр тодруулагдсан бүдэг биет нь Апофис бага гариг юм. Зохиогч: Хавайн их сургууль

Яахын аргагүй олон хүмүүсийн анхаарлыг татсан зарлалуудын нэг нь өчигдөр гарсан Апофис бага гаригийн (албан ёсны нэр нь – 99942 Апофис, 2004MN4) тухай шинэ хэмжилтүүд байлаа. Диаметрээрээ 300 гаруй метрийн хэмжээтэй уг биетийг анх 2004 онд судлаачид олж илрүүлэх үеэр бусад судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн дунд бөөн бужигнаан болж байв. Учир нь энэ биетийг олж илрүүлсэн хэмжилтүүдийг боловсруулаад үзэхлээр 2029 онд дэлхийг мөргөх 2.7%-ийн магадлалтай гэж гарч байсан юм. Удалгүй судлаачид бүр 1980 болон 90-ээд оны үеэр энэ биетийн гэрлийг бүртгэж авж байсан хэмжилтүүдийг олсон (тэр үед шинэ биет гэж анзаараагүй өнгөрөөчихсөн) бөгөөд энэ хуучны хэмжилтүүдийг давхар авч үзээд шинээр тооцоо хийхэд 2029 онд дэлхийг мөргөх ямар ч боломжгүй болов. Гэвч шинэ тооцоогоор хэдий 2029 он зүгээр харагдаж байгаа ч 2036 онд дэлхийтэй ахин ойртох үеэрээ мөргөх боломж маш бага ч гэсэн цаашдаа анхааралдаа авч үзэж байх хэмжээнийх байлаа.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүлэг одонорончид үзэгдэх гэрлийн оптик дурангууд болон радарын хэмжилтүүдийг цоо шинээр хийж, 2036 онд дэлхийг мөргөх магадлалыг маш өндөр нарийвчлалтайгаар тооцоолсон байна. Хамгийн сүүлд хийгдсэн энэхүү тооцоогоор 2036 онд Апофис бага гариг дэлхийг мөргөх магадлал нь 1-ийг нэг саяд хуваасаны нэгтэй тэнцэх (0.000001) буюу бараг л ямар ч боломжгүй гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс одоо Апофис бага гариг дэлхийг мөргөх эсэх хэнд ч сонин биш болж харин түүнийг дэлхийтэй ойртон ирэх үеэр ямар ямар судалгаа шинжилгээг хийх вэ гэдэг илүү сонирхолтой асуудал болж байгаа гэсэн үг. 2029 оны 4-р сарын 13-нд уг бага гариг дэлхийн гадрагаас 31,000 гаруй км-ийн зайд нисэн өнгөрөх гэж байгаа нь олон хиймэл дагуулуудаас ч илүү ойрхон зай юм.

Энэ биет 2036 оноос цааш зөндөө олон удаа дэлхийтэй үе үе ойрхон нисэн өнгөрнө. Гэвч одоогийн мэдээллэл дээр үндэслээд 2040 оноос цааших урьдчилсан тооцоог хийхэд төвөгтэй байгаа юм. Судлаачид энэ сарын 3-17-ны хооронд Голдстоуны радараар мөн 2-р сарын эхээс эхлэн бараг бүтэн сарын турш Аресибогийн том дурангаар мөн радарын хэмжилтүүдийг хийх юм байна. Эдгээр шинэ радарын хэмжилтүүдээр ерөнхийдөө 2070 он хүртэл маш өндөр нарийвчлалтайгаар тойрог замыг нь тооцоолж болох гэнэ.

Ойрхон нисэн өнгөрнө гэснээс тун удахгүй ирэх сарын дундуур саяхан шинээр нээгдсэн 40м-ийн хэмжээтэй 2012DA14 хэмээх бага гариг ойролцоогоор 28,500км-ийн зайд нисэн өнгөрөх гэж байгаа!

Advertisements

3 comments

  1. 2012DA14iig yag hedend tengeriin haaguur haragdah we gedgiig umnu heleerei hu. medeend tnx

  2. 40m hemjeetei geheer ug n jaahan sanagdah yum gehdee unuul garah hohirol n minii tosoolohoos ch ih baihaldaa. Ingeed bodhoor delhiig morgohoor haa negteegees yamar negen solir irjil baigaa. Hun torolhton teriig yaaj ustgah yum boloo

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: