Жингүйдэл хүнийг сунгадаг

Хүн удаан хугацааны турш бичил-таталцалын орчинд буюу бараг л 100% жингүйдлийн нөхцөлд амьдархад уртаашаа ойролцоогоор 3% сундаг юм байна шүү! Жишээ нь 180см-ийн өндөртэй хүн хэдэн сар тойрог замд ажиллаж байгаад ирхэд 185см орчим болсон байдаг гэсэн үг.

Дельфин, халим гэх мэт маш олон төрлийн амьтад өндөр давтамжтай дууны долгионоор орчин тойрноо мэдэрдэг. Зохиогч: dolphin-world

Дельфин, халим гэх мэт маш олон төрлийн амьтад өндөр давтамжтай дууны долгионоор орчин тойрноо мэдэрдэг. Зохиогч: dolphin-world

Ер нь сансарын нисгэгчид ингэж өндөр болдгийг олон жилийн өмнөөс ЗХУ болон АНУ-ын судлаачид мэддэг байсан боловч дөнгөж саяхнаас л жирэмсэн эхчүүдийн гэдсийг “дуранддаг” эхо-той төстэй технологиор хүний сээр нурууны яс болон булчингуудын бүтэц жингүйдэлийн орчинд удаан байхад яаж өөрчилөгддөгийг нарийн судлахаар зэхэж байна. Энэ эхо-аппарат нь ерөнхийдөө хүний чихний сонсож чаддагаас арай илүү өндөр давтамжтай дууны долгионоор нуруулуу тогтмол үечилэлтэйгээр “галлаж” эргээд ойж ирэх долгионуудыг бүргтэж аваад л дотор нь юу байгаа болоод галласан ийм долгион эргэж ойхдоо тийм бүтэцтэй болчихвоо гэж хэмждэг гэсэн үг. Байгаль дээр сарьсан багваахай, дельфин мөн янз бүрийн халимнууд бас шумбагч онгоцнууд яг л иймэрхүү зарчимаар орчин тойрноо “хардаг”.

Ойролцоогоор 3 сарын өмнө тус эхо-аппаратыг олон улсын сансарын станц (ОУСС) дээр байрлуулж эхэлсэн бөгөөд дараачийн сараас эхлээд бүх сансарын нисгэгчид өдөрт 2 удаа ээлжлээд нэг нэгнийхаа сээр нуруу орчимынхоо хэмжилтийг авч дэлхийрүү явуулах боломжтой болох аж. Заавал ийм технологи хэрэглэхийн гол давуу тал нь хүний биен дотор талд нь орших бүтэц болон болж буй процессуудыг биеэнд нь ердөөсөө халдахгүйгээр хэмждэгт л оршиж байгаа юм. Тус багаж нь зөвхөн яс булчингийн бүтэцээс гадна цусны эргэлт, янз бүрийн судас шөрмөснийх нь бодит хэмжээг маш өндөр нарийвчлалтайгаар хэмжих бололцоог олгодог юм байна.

Олон нисгэгчид жингүйдэлийн орчинд удаан байж байгаад эргээд дэлхийн гадрага дээр ирсэний дараа нуруугаар нь дагаж мэдрэгдэх өвдөлтийн талаар мэдээлж байсан учир энэ аппарат нь зөвхөн хүн яагаад яаж илүү өндөр болдогийн учирыг олохдоо бус хамгийн гол нь нисгэгчид эргээд ирхэд тэрхүү нурууны өвчинөөс хэрхэн үр дүнтэй түргэн ангижирах боломжтойг олж тогтоох явдал юм.

Одоо цагт эхогоор үр хөврөлийн царай зүсийг нь хүртэл тодорхой гаргаж ирж болдог болсон. Зохиогч: Вики

Одоо цагт эхогоор үр хөврөлийн царай зүсийг нь хүртэл тодорхой гаргаж ирж болдог болсон. Зохиогч: Вики

Урьд нь хийгдэж байсан судалгаагаар ерөнхийдөө хүн 20-с илүү хоног жингүйдэлийн орчинд байхад сээр нурууны яснуудын хоорондох зөөлөн эд нь эрчимтэй суларч эхлэх ба яваандаа үүнийг дагаад өндөр нь ойролцоогоор 3% орчим “сундаг” гэдгийг тогтоосон аж. Гэхдээ энэ өсөлт түр зуурынх бөгөөд дэлхийн гадрага дээр буусанаас хойш 3-6 сарын дотор гэхэд буцаад яг хуучин өндөрлүүгээ агшдаг гэнэ. Тэхээр хэдхэн сар өндөр харагдахын тулд сансарт олон сар ажиллана гэдэг шал тэнэг санаа болж таарах нь гэсэн үг 😀

Ерөнхийдөө өнөө үеийн сансарын нисгэгчид дундажаар 6 сарын хугацаатайгаар ОУСС дээр ажилладаг. Тэрхүү аппаратыг ашиглаж эхэлсэнээр жингүйдэл дахь хүний биеийн өөрчлөлтийг судалдаг хүмүүс нисгэгчидийн сээр нурууны яс болон булчингууд энэ хугацаанд яаж өөрчилөгдөж байгааг нарийн судлах боломжтой болно. Ирээдүйд бид ангараг гаригруу хүмүүсийг явуулна гэж их ярьдаг болсон одоо цагт хүний биеийн тухай иймэрхүү судалгаанууд хийх нь ач холбогдол өндөртэй гэдэг ойлгомжтой.

Advertisements

4 comments

  1. Угаасаа олон сар сансарт бсан хүн дэлхий дээр буучаад хэсэг хугацаанд тэргэнцэртэй явдаг ш д. Гэтэл алдарт “Армагеддон” киноны төгсгөлд ОУ-ын сансрын станц дээр ганцаараа хэдэн жил болсон орос нисгэгч Андропов дэлхийг аварч ирчихээд хээв нэг гараа даллаад баясгалантай алхаад байдаг нь шал панаалтай…хэхэхэ

  2. Бичсэн сэтгэгдэл устгачихдаг юм уу? тэгвэл коммент үлдээж байх хэрэггүйм бна дөө.

    1. вордпресс дээр спам элбэг тул хүмүүсийн хийсэн сэтгэгдэл бүрийг би зөвшөөрж байж нийтэлдэг юм. Янз бүрийн спам хэрэгтэй хэрэггүй юм байвал зөвшөөрдөггүй, гэхдээ нийт сэтгэгдэлийн 99% нь энд нийтлэгддэг. Хэрүүл уруулын шинжтэй юм бичсэн нэг хүний сэтгэгдэлийг л устгаж байсан, өөр хүний сэтгэгдэл хэзээ ч устгаж байгаагүй.

      Ойрд хувийн асуудалаар зав маш муу байгаа тул, блогруу байнга орж шинэ сэтгэгдэлүүдийг цаг тухайд нь зөвшөөрж байх боломж бололцоо байхгүй байгааг зөвөөр ойлгоорой.

  3. Уранзаяа · · Хариулах

    Үнэхээр сайхан санагдаж байна.Ийм сайт байдаг гэдгийг мэдэхгүй явсаар нетээр хэсэж байгаад оллоо.Миний хувьд одон орон судлалыг их сонирхдог.10-н жилд физикийн хичээлд даанч заадаггүй байсан гэхдээ би өөрийн сонирхлоороо ном уншиж ямар,ямар од байдаг тэнгэрээс хэрхэн олох гэх мэт анхан шатны зүйлүүдийг тv үзэж мэдэж авсан.Харин одоо бол дурангаар харж үзэхийг их хүсэж байгаа арслангийн ордны ойролцоо хамгийн их солирын бороо ордог гэж зурагтаар гаргаж байсныг нь харсан нисдэг тэргээр Атлантын далайн хавиар мэргэжлийн дурангаар Насагийнхан ажиглаж байгааг нь харахад ухаан алдаж унамаар гайхамшигтай зүгээр л хөөх гэж хэлэхээс өөр аргагүй байсан.Телевизороор үзэж байгаа мөртлөө шүү дээ.Хэрвээ болдогсон бол одон орон судлаач болохыг их хүсдэг шүү магадгүй дараа төрөлдөө болно гэж итгэж байна.Хүнд хэрэгтэй мэдээллийг хүргэж өөрсдийн амьдарч дэлхий ертөнцийн талаар мэдэх боломжийг бага ч болов олгож байгаа та бүхэнд талархаж байгаа хэлье.Энэ одон оронч судлаач хэмээх ажил уйтгартай биш харин ч нууцлаг,ер бусын ид шидтэй ийм л ажил.Тиймээс энэ ажлаа урам,зориг эрч хүчээр дүүрэн хийж асар олон нээлт амьдралд хэрэгтэй зүйлсийг гаргаарай гэж хүсье.АМЖИЛТ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: