Эйнштейны солбицол

Бидний мэдэх бараг бүхий л галактикууд нь ганц тод цөмтэй байдаг билээ. Гэтэл доорх зурган дээр харуулж буй галактик яагаад 4 цөмтэй мэт харагдаж байна вэ? Энэ асуултын хариултыг судлаачид нилээн олон жил хөөцөлдөж байж олсон юм.

Биднээс 8 тэрбум гаруй гэрлийн жилийн цаана орших аврага галактикийн гэрэл замдаа биднээс 500 сая гэрлийн жилийн цаана байгаа галактикийн төв хэсгийн үүсгэсэн орон зайн муруйлтаар дайрж гарахдаа ийнхүү 4 хэсэг болон харагдаж байгаа нь. Зохиогч: Аризона муж улсын Их Сургууль, NOAO

Биднээс 8 тэрбум гаруй гэрлийн жилийн цаана орших аврага галактикийн гэрэл замдаа биднээс 500 сая гэрлийн жилийн цаана байгаа галактикийн төв хэсгийн үүсгэсэн орон зайн муруйлтаар дайрж гарахдаа ийнхүү 4 хэсэг болон харагдаж байгаа нь. Харьцангуйн онолыг Эйнштейн зохиосон учир энэ 4 гэрлийг “Эйнштейны солбицол” гэж нэрлэж заншсан юм. Зохиогч: Аризона муж улсын Их Сургууль, NOAO

Товч хариулт нь гэвэл, дээрх зурган дээр харагдаж байгаа 4 цэгийн аль нь ч энэ бүдэг мушгиа галактикийн цөм биш, бүр энэ галактиктай ямар ч хамааралгүй хамаагүй цаана нь оршиж байгаа биетийн гэрэл “зэрэглээтэж” харагдаж буй нь энэ. Одоогийн бидний ойлголтоор бол бидэнтэй харьцангуй энэ галактикийн төв хэсгийн чанх ар талаас нь маш алс орших эртний аврага галактикийн гэрэл ирж байгаа бөгөөд тэр гэрэл нь орон зайн муруйлтаар (энэ галактикийн масс ихтэй цөмийн нөлөөгөөр бий болсон) дайран гарахдаа “хугарж” ийнхүү 4 ширхэг болон харагдаж буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл энэ 4 цэг нь бүгдээрээ л алс хол орших нэгэн галактикийн дүрс гэсэн үг.

Та бүгдийн сайн мэдэх алдарт физикч Эйнштэйн өөрийн харьцангуйн онолыг гаргасаны дараагаар, хэрвээ энэ онол нь зөв бол линз гэрлийг хугалдагтай төстэй байдлаар маш их масстай биетийн үүсгэж буй орон зайн муруйлт нь мөн гэрлийн чиглэлийг өөрчилж “хугалах” бололцоотой гэх урьдчилсан тооцоонуудыг хийж байсан юм (гэхдээ Эйнштейнээс хамаагүй өмнө энэ талаар судалгаа хийсэн хүмүүс бий). Энэ үзэгдэлийг “таталцалын линз” гэж нэрлэх бөгөөд, энэ “4 цөмтэй” галактикийг нээгдэхээс хамаагүй өмнө нь алс орших оддын гэрэл хэрхэн нарны таталцалаас болж муруйж байгаа, мөн биднээс маш хол зайд байгаа алсын галактикуудын гэрэл наад талд нь байгаа масс ихтэй аврага галактикийн бөөгнөрлүүдийн ойр орчимд хэрхэн хугарж харагдаж байгаагаар нь ажиглаад, ерөнхийдөө үнэхээр тийм юм байдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байсан.

Анх хэсэг эрдэмдэт энэхүү зурган дээрх галактикийн төв хэсэгт хагадаж буй 4 гэрэл нь магадгүй бүр алс орших аврага галактикийн гэрэл таталцалын линзээр хугарж харагдаж буй нь энэ юм болвуу гээд таамаг дэвшүүлхэд ихэнх бусад судлаачид бараг доог тохуу хийж хүлээж авч байсан юм. Шоолох болсон гол шалтгаан нь ердөөсөө энэ галактикийн бараг чанх ар талаас нь шахуу хангалттай тод бүр алсын галактикийн гэрэл ирж байх магадлал маш маш өчүүхэн учираас л тэр. Гэвч дараа нь технологи хөгжөөд, эдгээр 4 гэрлийн эх үүсвэрийг энэ галактикийн бусад хэсгийн гэрэлтэй харьцуулаад хархад үнэхээр энэ наад талд нь байгаа галактиктай хамааралгүй нэгэн биетээс дөрвүүлээ ирж байгаа гэдэг нь тодорхой болсон. Тухайлбал наад талд оршиж байгаа галактик нь биднээс ойролцоогоор 500 сая гэрлийн жилийн цаана байгаа бол тэрхүү төв хэсэгт нь орших 4 цэгийн гэрэл нь дор хаяж 8 тэрбум гэрлийн жилийн зайд буюу хамаагүй цаад талд нь оршиж байгаа асар эртний галактикийн гэрэл гэдэг нь илэрсэн юм.

Энгийн загварчиллаар тооцооллоод үзхэд наад талд байгаа галактикийн төв болон алс оршиж байгаа аврага галактик 2 маань тэнгэрт ердөө 0.05 арксекундын зайтай буюу бараг л бидэнтэй харьцангуй чанх ар талд нь байгаа гэж гарж байгаа. Одоогийн байдлаар өөр цөөн хэдэн иймэрхүү давхацлыг олж илрүүлсэн байгаа боловч аль нь ч энэ жишээ шиг хоорондоо ийм ойрхон биш юм.

Advertisements

5 comments

  1. Ганбилэг · · Хариулах

    er ni galacticuudiin nas bolon bidnees alslagdsan zaig herhen yaj yamar argaar todorhoildog yum be

    1. Ертөнц хурдсан тэлж буй учираас тэрхүү тэлж буй орон зайгаар аяалж буй гэрлийн бөөм аяандаа энергиэ алддаг тухай би урьд нь хэд хэд бичиж байсан, энэ үзэгдэлийг улаан шилжилт гэж нэрлэнэ. Тухайн биетийн бидэнд одоо ажиглагдаж байгаа гэрлийн спектрийг нь бүртгэж аваад тодорхой шугамуудын байршилуудаар нь хир их улаан шилжилт байна вэ гэдгийг нь хэмжиж болно. Хир их улаан шилжилт байна вэ гэдэг нь ертөнц хир жижиг байхад буюу хир залуу байхад одоо энэ бүртгэгдэж байгаа гэрэл цацарсан бэ гэдгийг хэлж байгаа юм. Ертөнцийн тэлэлтийн энгийн загварыг ашиглаад ертөнц төдий хэмжээтэй байхад энэ гэрлийн бөөмийг цацруулсан биет одоо биднээс ямар зайтай вэ гээр гаргаад ирж болно.

      Дээрх жаахан ойлгомжгүй байвал энэ талаас нь бас бодоод үз. Тухайн галактик биднээс алс хол байх тусам биднээс төдий чинээ илүү хурдсан холдож байгаа, эсэргээр ойрхон байх тусам илүү баг хурдаар холдож байгаа. Баахан өөр өөр зайд байгаа галактикуудыг судлаад ертөнц ямархуу байдлаар тэлж байгаа тухай ерөнхий загварыг гарган авч болно. Тухайн галактикийн гэрлийн спектрээс нь улаан шилжилтийг нь буюу хир хурдан цаашилж байгааг нь тогтоочихоод нөгөө загвараа ашиглаад ийм хурдаар цаашилж байгаа биет ямар зайд байх вэ гээд гаргаад ирж болно.

    2. гэхдээ хуучин бол ондоо аргаар зайг хэмждэг байсан гэдгийг анхаараарай. Хамгийн алдартай арга нь тухайн галактик дотор хэт-шинэ одны дэлбэрэлт явагдахад тэрнийг нь ашиглаад зайг нь барагцаалдаг байсан.

      Галактикийн насны хувьд бол хамаагүй тодорхойгүй зүйл. Галактикийн үүсэл хувьсалын загварууд дээр үндэслэж л насны барагцаа гаргана уу гэхээс биш тодорхой хэмжих арга одоохондоо байхгүй. Ерөнхийдөө ажиглагдаж байгаа морфологийг нь сайтар тэмдэглэж аваад, жишээ нь хэдэн жил болж байж ийм масс болон агуулгатай мушгиа галактик бий бий болох вэ гэх маягаар барагцаална.

  2. 8 тэрбум гэрлийн жил, 500 сая гэрлийн жил гэхээр аймаар сонсогдож бна.

  3. Мөнхсүлд · · Хариулах

    hezee telelt n agshilt boloh bol? butsaad bugdeeree bie biedeeree unaval?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: