2013

Энэ блогийг анх өнгөрсөн 6-р сараас бичиж эхлэж байх үед “ер нь хүмүүс ийм юм сонирхох болвуудаа? би ер нь дэмий цагаа үрээд суугаад байна уу?” гэх бодлууд үе үехэн орж ирдэг байлаа. Одоо бол эрс өөрчилөгдсөн, аль болох яаж сонирхолтойгоор бичих вэ яаж ойлгомжгүй зүйлийг энгийн үгээр илэрхийлэх вэ гэдэг дээр л санаа зовно. Бараг л өдөр бүр заримдаа завгүй байсан ч гэсэн 20-30 минут энд юм бичдэг зуршилтай болсон гэхүү дээ. Та бүгдийн өгж буй урам зоригийн ачаар хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлээр үргэлж дүүрэн явах болсондоо тун талархалтай байгаа.

Удахгүй он гарах гэж байна, энэ үеэр ихэнх хүмүүс өнгөрсөн оны ажил үйлсээ дүгнэж ирэх ондоо хийж бүтээх зүйлсээ төлөвлөдөг билээ. Миний хувьд энэ жил адал явдалаар дүүрэн гайхалтай болж өнгөрлөө. Хамгийн том зүйл гэвэл саяхан үрийн зулай үнэрлээд хөл газар хүрэхгүй л дүүлж явна.

Screen shot 2012-12-30 at 1.40.06 AM

Блогийн хувьд анх 6-р сард өдөртөө хэдэн арван л хандалттай байдаг байсан бол сүүлийн үед 400-аас буухаа байсан, одоо ер нь сар бүр дор хаяж 10,000 хандалтыг бол элбэгхэн авж байх шинжтэй байна. Анх бичиж эхэлсэнээс хойш одоогоор нийт 55,000 гаруй хүн хандсан ба нийтдээ 600 гаруй сэтгэгдэл хурааж. Өнөөдрийн байдлаар фейсбүүк дээрх бүлгэм 1260 гишүүнтэй, фейсбүүк хуудас 557 дагагчидтай ба твиттерийн данс 235 дагагчидтай байна. Анх би л ганцаараа юм бичээд яваад байдаг байсан бол одоо хүмүүс янз бүрийн асуулт, санал бодлоо өргөнөөр харилцан солилцдог болсон байгаа нь надад маш их урам өгдөг.

Асуулт хариулт гэснээс маш олон уншигчидын “та асуу би хариулая” буланд үлдээсэн асуултуудад хариулаагүй явж байгаа. Уг нь он гархаас өмнө хариулж дуусгана гэж ам гарсан боловч гэнэт бөөн юм болоод яахын аргагүй хэлсэндээ муу эр хүн би хүрж чадсангүй, уучилаарай. Гэхдээ он гараад цаг зав гайгүй болхоор заавал шинэ мэдээ сэлт гэхгүй харин та бүгдийн асуултуудруу чиглэсэн нийтлэлүүдийг асуусан дарааллаар нь эхэлж бичнэ гэдгээ амлая!

Дараачийн жил блог дээрээ мэдээ сэлт мөн янз бүрийн сонирхолтой зүйлсийн талаар бичдэгээрээ бичээд л явна. Гэхдээ зөвхөн товчхон нийтлэлүүд бичээд байх биш илүү олон хүнд хүртээлтэй ялангуяа боловсролын тал дээр хүмүүст илүү хүрэх үүднээс хийж бүтээе гэсэн ажилууд санаанууд их байгаа. Жишээ нь дээхэн монголд одонорон судлалыг хөгжүүлэх төслүүд гээд бичиж байсаныг та бүгд санаж байгаа байх, тэдгээрийгээ ирэх жил боломжоороо ажил хэрэг болгоод хөөцөлдөх санаа байна. Мөн 10 жилийн, бакалаврын болон мастерын түвшингүүдийн физик одонорны сургалтанд ашиглагдаж болох сурах бичиг маягийн агуулгатай хичээлийн цогц материалыг бичиж эхлэх санаа байгаа (бичээд эхэлчихсэн байгаа).

Энэ олон юмыг зөвхөн би өөрийн ажилын цаг заваар хийж дуусгана гэвэл мөдгүй, гэхдээ нилээн олон уншигчид өөрсдийн чадах зүйлсээрээ тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа учираас ард нь гарна гэсэн итгэлээр би дүүрэн байна. Ирэх оноос эдгээр хийж бүтээе гэсэн ажилуудынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээллэл та бүгдэд хүргэх болно оо.

в

Заза олон юм нуршаад яхав, энэ нийтлэлээр хамгийн гол нь уншигч та бүгдэдээ л баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Дэлхий нарыг ахиад нэг тойрохын хооронд бид хамтдаа илүү ихийг хийж чадна гэдэгт эргэлзэх юм алга.

Дараа жил уулзацгаая!

Advertisements

16 comments

  1. bayr hurgii huurhun vrtei bolsond az jargal sain saihan bugdiig tanai ger buld husen eruue sain niitlel bichdeg shuu

  2. Ганбилэг · · Хариулах

    Амжилт хүсье

  3. шинэ оны мэнд, сайхан баярлаарй

  4. Хүүтэй болсонд баяр хүргэе, нээрээ 21-нд төрж амжсан уу? хэхэхэ Чиний блог миний өдөр тутам заавал ордог вебхуудсуудын нэг болсон шүү. Цаашдаа олон гоё нийтлэл, мэдээлэл бичиж биднийгээ баясгаарай. Мэдлэг, боловсрол, шинжлэх ухаан мандтугай. : )

  5. Shine onii mend hvrgii.
    Tsaashdiin ajild chini amjil thvsii.

  6. Bayar hurgie! Shine onii mend ! Sonirholtoi blog neesend bayar alas.
    Alisha

  7. bayar hurgie.

  8. баяр хүргэе.

  9. Баяр хүргэе.

  10. Амжилт хүсье. Миний хамгийн унших дуртай блог болсон шүү.

  11. Би фен чинь шүү баяр хүргэе

  12. shine onii mend, xuutei bolsond ni bayar xurgii… chinii ene site unexeer taalagddag shuu za tegeed Mongolchuud bidniixee oyunii sand nemer bolox yu l bna bugdiig ni yuleed baigaarai :-))) AMJILT XUSIE

  13. Санаандгүй байдлаар энэхүү блогийг өнөөдөр олж уншлаа. Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, шинжлэх ухааны онцгой салбарт өөрийгөө зориулж яваад тань маш их бахархаж, баярлаж бас атаархаж байна :-). Би ч мөн багаасаа математик, химийн шинжлэх ухаанд их сонирхолтой байсан боловч зориглож мэргэжлээ болгон сонгож чадаагүй, одоо үүндээ харамсаж л явдаг юм. Идэвхитэй уншигч байх болно, цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!!!

  14. тэнгэрийн заадас · · Хариулах

    үнэхээр гайхалтай блог байна ийм блог олсондоо маш их баяртай байна. блог хөтлөх амаргүй ажлыг гайхалтай сайхнаар хийж байгаад тань баярллаа. мөн амжилт хүсий шинэ ондоо илүү ихийг уншигчиддаа таниулаарай…

  15. Ийм сайхан нийтлэл, мэдээ бичиж монгол ах дүүстээ сонин хачин, шинжлэх ухааны ололт амжилтын талаар бичиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сохор сүсэгт итгэн мунхран зальтай луйварчдын хоол болдог зарим хүмүүсийг шинжлэх ухааныг ойлгож амьдралаа зөв жолоодон авч явахад нь миний дүү маш их тус болно гэдэгт ах нь итгэлтэй байна. Улам ихийг зав чөлөөгөө ашиглан бичиж байгаарай. Ах нь унших их дуртай. Улам их амжилт хүсье. Ялангуяа Ангараг гаригийн судалгааны сүүлийн үеийн мэдээг их сонирхож байна. Дүүдээ амжилт хүсье.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: