Одой гариг – макимаки

Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна.

Жишээ нь миний ажиглаж байгаагаар ихэнх хүмүүс манай нарны аймаг гэхээр хэдэн гаригуудаараа шууд төсөөлдөг ба нарны аймгийн хэмжээ хязгаарыг хамгийн захын гаригийн тойрог замаар ойлгодог. Гэвч бид өнөөдрийн байдлаар нарны аймгийн зах хязгаар нь хаагуур яаж тодорхойлогддог, дотор нь ямар ямар төрлийн биетүүд ямар тархалттайгаар байрладаг, тэдгээр нь хаанаас яаж ямар замаар хувьсаж өөрчлөгдөж яваад өнөөдрийн байдалд хүрсэн тухай маш ерөнхий бүдүүвч зургийг л гадарлана уу гэхээс биш нарийн ширийнийх нь талаар бараг юу ч мэдэхгүй гэхэд болно. Ялангуяа далайн ван гаригаас цааших нарны аймгийн хэсгийн талаар ер нь л нилээн муу ойлголттой.

Макимаки нь бидний өнөөдрийн мэдэж буй далайн вангаас цааш орших хамгийн том биетүүдийн нэг нь. Койперын бүсэд (1) орших уг биет нь хэмжээгээрээ дэлхийн ван одой гаригаас (хуучин нарны аймгийн 9 дэхь гариг байсан) арай жаахан жижиг бөгөөд нарыг дэлхий вангийн арай жаахан цаагуур нь ойролцоогоор 40 одонорны нэгжийн (ООН) (2) зайд 310 жил тутам тойрон эргэнэ. Уг биетийг АНУ-ын калифорнийн технологийн институтын судлаач Майк Броуны ахалсан баг 2005 онд олж нээсэн бөгөөд истр арлын нутгийн хүмүүсийн ертөнцийн үүслийн тухай “Рапа Нуи” гэх домогон дээр гардаг хүнийг бүтээгч гол бурханы нэрээр нь Макимаки гэж нэрлэсэн аж.

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Түүнийг анх нээгдэх үеэр хүмүүс манай нарны аймгийн 10 дахь гариг нээгдлээ хэмээн шуугиж байсан боловч олон улсын одонорончидын хурлаар 2008 онд хэлэлцээд макимакиг дэлхийн ван төрлийн одой гариг (3) хэмээн ангилсан юм. Уг биет нь өөрөө нилээн жижиг хэмжээтэй бас дээрээс нь нарыг асар хол зайд тойрон эргэж буй учир түүний талаарх бидний мэдлэг маш хомс ба түүний гадрагын зураг бидэнд одоо хүртэл байхгүй.

Макимакигийн гадрага дээр ойгоод дэлхий дээр ирж буй нарны гэрлийг нь судлаад гадрага нь хөлдүү метанаар ихэнхдээ хучигдсан учир улаавтар өнгөтэй харагдаж байгаа байх гэж таамаглагддаг. Мөн уг биет нь өөрийн гэсэн дагуултай гэх ямар ч хэмжилт хийгдээгүй учир түүний массыг боломжийн нарийвчлалтайгаар тооцоолох боломжгүй байгаа, ерөнхийдөө ойролцоогоор дэлхийн массыг 10,000 хуваасны 5-тай тэнцэх хэмжээний жижигхэн гэж таамаглагддаг. Саяхан уг биет нарыг тойрох зуураа дэлхийтэй харьцангуй алс орших нэгэн одны гэрлийг хиртүүлсэн бөгөөд энэ үеэр судлаачид түүнээс бидэнлүү чиглэн ирэх гэрлийг нарийн судалж байгаад уг биет нь маш нимгэн жижигхэн агаар мандалтай юм байна гэдгийг нь илрүүлээд буй.

Товчхондоо макимаки мэт биетүүдийн талаарх бидний мэдлэг нэг иймэрхүү. Энэ одой гаригаас цааш бидний мэдэж байгаагаар эрис гэж бас нэг одой гариг нарыг тойрон эргэнэ. Эрисээс цааш Седна гэж нарнаас холдох үедэээ бараг 1000 ООН-ийн зайд очдог биет бий бөгөөд түүнээс цааш орших томовтор хэмжээний биетийг бид одоогоор мэдэхгүй. Гэвч эдгээрийн дундуур болон цаагуур нь өнөөгийн төхнологиор илрүүлж судлах боломжгүй зөндөө олон жижиг биетүүд маш их орон зайг эзлэн нарыг тойрж байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Нарнаас хэдэн 10,000 ООН-ийн зай доторх жижиг биетүүд нарыг тойрон эргэнэ гэж бодхоор эзэлхүүний хувьд бид нарны аймгийн дөнгөж 0.1%-аас ч бага хэсгийг нь л бага сага мэддэг гэсэн үг юм.

_________________________________

  1. нарыг эхлээд дотоод жижиг гаригууд тойрон эргэнэ (буд, сугар, дэлхий, ангараг). Ангарагийн цаагуур нь бага гаригийн бүс гэх маш их хэмжээний жижиг чулуу тоосонцорууд тойрон эргэнэ. Энэ бүсээс цааш гадаад аврага гаригууд тойрон эргэнэ (бархасбадь, санчир, тэнгэрийн ван, далайн ван). Тэнгэрийн вангаас цааш Койперын бүс орших бөгөөд маш их хэмжээний янз бүрийн хэмжээ болон найрлагтай мөсөн биетүүдийг агуулна. Койперын бүс нь нарны аймгийн хязгаар гэсэн үг биш шүү, тэрнээс бүр цаашаа зөндөө тусдаа биетүүд байгаа гэдэг нь тодорхой.
  2. одонорны нэгж гэж нарнаас дэлхий хүртэлх дундаж зайг илэрхийлж байгаа ба ойролцоогоор 150,000,000км.
  3. жирийн гариг, бага гариг, одой гариг гэхээр ойлгомжгүй байж мэднэ. Гариг гэдэг нь бидний мэддэг нөгөө хэдэн нарыг тойрдог том том биетүүд. Бага гариг гэдэг нь нарыг ихэнхдээ ангараг болон бархасбадийн дундуур тойрон эргэдэг чулуулган биетүүд – ихэнхдээ жижигхэн хэмжээтэй, хамгийн том нь 1000км орчимын диаметертэй. 2008 онд олон улсын одонорны холбоо гэх байгууллага хуралдаад “одой гариг” гэх шинэ ангилалыг гаргаж ирсэн юм. Ерөнхийдөө хэмжээгээрээ жирийн гаригаас хамаагүй жижиг боловч дундаж бага гаригаас арай том, бас нарыг тойрсон тодорхой тойрог замтай, бөөрөнхийдүү хэлбэртэй гэх мэт шалгууруудтайгаар. Энэ шалгууруудаар хуучин бага гариг гэгдэж байсан Церераг одой гариг болгосон ба мөн хуучин нарны аймгийн 9 дэх гариг гэгдэж байсан дэлхийн ванг бас одой гариг болгосон.
Advertisements

3 comments

  1. booronhiidyy helbertei … xo xo xo

    1. бөөрөнхийдүү хэлбэртэй байна гэдгээр би тэрхүү биетийн таталцал нь тэгш хэмт гидростатик тэнцвэрийг хадгалах хэмжээний том гэдгийг хэлж байгаа юм. Хэт жижиг масстай биетүүд ийм тэнцвэрийг хадгалах боломжгүй бөгөөд хэлбэр нь хааш хаашаа өвийж товойсон жинхэнэ уул хад шиг хэлбэртэй байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: