Хейл-Боппын сүүлт од

1997 онд нэгэн сүүлт од тэнгэрийг олон сарын турш гайхалтайгаар гэрэлтүүлсэн билээ. Тэр үед би дөнгөж 9 настай байсан ба зуны нэг шөнө улаанбаатараас хальт харж байсанаа ерөөсөө мартдаггүй. Хотын гудамжинд үүл гэрэл их байсан тул нээх сонин содон юм хараагүй, зүгээр тэр хавийн оддоос хамаагүй тод нэг од л байх шиг байсан санаж байна. Тэрхүү биетийг Хейл-Боппын сүүлт од гэх бөгөөд, бараг 18 сарын турш энгийн нүдэнд харагдах хэмжээний тод байсан учир 20-р зуунд хамгийн өргөнөөр ажиглагдсан сүүлт од гэж тооцогддог.

Уг биетийг бүр МЭӨ2300 оны хавьцаа эртний Египетүүд ажиглаж байсан байж магадагүй гэж одоо таамаглагдаж байгаа боловч орчин үед 1995 оны 7-р сард АНУ-ын 2 одонорон сонирхогчид болох Алан Хейл болон Томас Бопп нар санаандгүй байдлаар бараг нэгэн зэрэг нээсэн юм. Судлаачид нээлтийг сонсоод уг биетийн тойрог замыг нь тооцоолон үзхэд 1997 онд дэлхий болон нартай ойртон ирэх үеэр шөнийн тэнгэрт маш тод харагдахаар байв. Сүүлт од 1997 оны 4-р сарын эхээр нартай хамгийн ойрхон цэгээрээ дайрж өнгөрсөн бөгөөд тэр үед хэний ч урьдчилсан тооцооллоос хол даван маш ихээр тодорсон юм.

1997 он, Хейл-Боппын сүүлт од. Нарны гэрлийн даралт болон шуурганаас үүдэлтэй 2 өөр янзын сүүл байгааг анзаараарай. Зохиогч: А. Димай

1997 он, Хейл-Боппын сүүлт од. Нарны гэрлийн даралт болон шуурганаас үүдэлтэй 2 өөр янзын сүүл байгааг анзаараарай. Зохиогч: А. Димай

Дээрх зургийг Итали улсын Доломайт уулын нуруу орчимын тас ханахуй газраас сүүлт одны яг оргил тод үеэр нь авчээ. Зурган дээр сайн харвал 2 өөр тийш чиглэсэн өөр өөр өнгийн тусдаа сүүлнүүд байгааг анзаараарай. Цэнхэр сүүл нь нарны шуурга сүүлт одын цөмийг “түлэх” үеэр үүсэх бөгөөд ерөнхийдөө сүүлт одны их биеэс ууршин гарсан цэнэгт ионуудаас бүрднэ, тиймээс дандаа нарны эсрэг зүг чиглэнэ. Харин цагаан сүүл нь нарны гэрлийн даралтаар сүүлт одноос тасран гарсан харьцангуй том хэмжээтэй(цэнхэр сүүлийг бүрдүүлж буй ионуудтай харьцуулхад) тоос тоосонцороос бүрдэх бөгөөд, сүүлт одны араас нарыг тойрон эргэнэ. Дашрамд иймэрхүү сүүлт одод нартай ойртох үеэр эх биенээс нь тасран гарсан тоос тоосонцорын үлдэгдэлээр дэлхий дайран гархад тэдгээр биетүүд манай агаар мандалд олноороо шатаж солирын бороо бий болгодог билээ.

Энэ биет 1997 онд нарны аймгийн төврүү орж ирэх замдаа аврага бархасбадь гаригтай маш ойрхон зөрсөн учир түүний тойрог зам нь нилээн өөрчлөгдсөн байна. Шинэ тойрог замыг нь өндөр нарийвчлалтайгаар ахин тооцон үзхэд барагцаагаар 4385 оны хавцаа буюу одоогоос 2370 жилийн дараа нарны аймгийн төв хэсэгт ахин орж ирж дэлхийн тэнгэрийг гэрэлтүүлнэ гэж гарсан байна.

Ийм гайхалтай сүүлт одыг та энэ насандаа харахгүй гэсэн үг биш шүү. Саяхан хэдэн сарын өмнө нээгдсэн нэгэн шинэ сүүлт од 2013 оны сүүлээр энэ Хейл-Боппоос ч илүү тодорч маш гайхалтайгаар харагдах болно. Тэр сүүлт од дөнгөж нээгдээд байхад энэ нийтлэлийг би бичиж байсан билээ.

Advertisements

13 comments

  1. 2001 onii namar 9 sariin 10daar neg shunu tod tsagaan gereltei engiin nuder harahad sarnaas arai jijig biet hurdtaigaar mash dooguur yavj baihiig harj bilee. gants bi ch bish manai angiin zugaalgand yavj bsan 20 garui huuhed harsan. Tuhain ued daraa n humuust yarihad doog tohuu hj ungursnuus yag iim yum tiim yum gedgiig n sain medej chadaagui. Yamar ch l bsan daraa n iim tiim comet asteroid ungursun gsn medeelel garagui.

    1. тийм тод сүүлт од эсвэл бага гариг тийм хурдан явж өнгөрөхгүй. Та нарын харсан зүйл чинь томовтор хэмжээний солир л байсан байх. Би ч гэсэн тийм солир агаар мандалд шатаад явж байхыг нь хэд хэдэн удаа харж байсан.

    2. Bi bas harsan.

  2. Тэр дээд талын гишүүн нисдэг таваг харсийн биш үү?хэхэ

  3. neeree ih udaan haragdaj baisan daa ter suult od. tuhain ued physic-iin bagshaasaa asuuj baij bilee. Engiin nudeer harahad neg l suul baisan shig sanagdahiin. Ys uman deeree 2 baisan um baina l daa.

  4. ene setgegdeluudiin umnu baih temdegtuud ododiig durselj baigaa hereg uu? eroosoo davhtsahgui um. zugeer sonirholtoi sanagdaad.

  5. Harin neeree haraad bsan chine tiim bna shuu

  6. Улаанбаатарт нар жаргах зүгт бараг зунжингаа байсан санагддаг юм, бага байсан болоод фантазлаад байж магад, их том урт цагаан сүүлтэй байсан.

  7. ингэхэд арай оор нэг урилгагуй зочин бас зам оорчлогдоод давхиад ороод ирэх юм биш биздээ.

    1. тэгэх магадлал тун бага. Орчлон ертөнцөд ид шидээр гэнэт юм хум гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Өнөөгийн технологиор бид дэлхийг мөргөх гэж байгаа бага гариг сүүлт одыг дор хаяж олон хоногийн өмнө олж илрүүлэх бололцоотой.

  8. солир бас сүүлт од шиг харагддаг уу би 10 оны зун яг сүүлт од шиг урт сүүлтэй аягүй тод том од харваад өнгөрөхийг харсан юм л даа гэхдээ сайндаа л 3 секунд болсон байх миний ойлгосноор сүүлт од тэнгэрт илүү удаан харагддаг эсвэл ямар ч байж болдог юм уу

  9. Уранзаяа · · Хариулах

    Тийм шүү дээ хүн бүхэн агаар мандалд шатаж яваа солирыг харсан байх.Би ч гэсэн тэр хүмүүсийнх нь нэг .Үнэхээр хурдтай явж өнгөрдөг.Гэхдээ агаар мандалд шатаж яваа солирыг Толир гэж нэрлэдэг юм байна лээ ш дээ үнэхээр сонирхолтой.Ингэхэд энэ сайтын Админ энэ тэр хүмүүс нь санаачлаад Одон орон сонирхогчдын клуб байгуулж болдоггүй юм уу? Өөрсдийн мэдэхгүй зүйлсээ бие биентэйгээ солилцоод туршлага солилцъё л доо хошин шог дээр гардаг шиг .Хэрвээ тийм боломж байх юм бол хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс илүү гоё байх байлгүй дээ гэж бодож байна.Энэхүү саналыг минь уншаад холбогдох хүмүүстээ уламжилж өгөхийг хүсэж байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: