Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь ороод нарыг халхлан хиртүүлдэг шиг энэ тохиолдолд аврага хийн санчир гариг маань нар болон Кассини хоёрын хооронд орж нарыг хиртүүлж буй юм. Нар маань гаригийн цаад талд бараг 800,000 гаруй км-ийн зайд байгаа ба, Кассини хөлөг санчирын бүслүүрийн хавтгайгаас 19 градусын доор бараг чанх ар талд нь байж байхдаа авсан байна.

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Санчир гаригийн ар талаас – 2012.10.17. Зургийг энд дарж томоор үзээрэй! Зохиогч: НАСА, Кассини

Кассини нь үндсэн камераараа ягаан, улаан болон инфра-улаан туяаны мужид гэрэл бүртгэж 60 гаруй зургуудыг авсанаа эвлүүлээд энэ гайхалтай өргөн өнцгийн зургийг бүтээжээ. Бүслүүр нь нар туссан талдаа маш тод байгаа боловч гаригийн ар талд нь их содон байдалтай харагдаж байгааг анзаараарай. Бүслүүр маань гаригийг тойрон тод байж байснаа санчирын сүүдэр туссан хэсгээрээ эхлээд харагдахгүй болж байна, тэгсэнээ Кассинигийн харах өнцөгөөс яг гаригийн их биеэр дайрсан хэсэгт бүслүүрийн зарим хэсэг нь сүүдэрлэж харагдаж байна. Энэ нь санчираас цацарж буй бага долгионы урттай инфра-улаан гэрэлийг бүслүүрийн тоос тоосонцорууд шингээж буйгаас тэр юм. Бас гаригийн гадрагын үүлс дээр бүслүүр нь бүдэг судалтай гэрэл ойлгож байгааг харж болно.

Кассини нь 2006 онд дээрхтэй тун адилхан зургийг дэлхийрүү явуулж байсан ба зургийн захад манай гариг жижигхэн цэг байдалтай харагдаж байсан юм. Харин энэ дээрх зургийн хувьд зургийн баруун доод талд байгаа 2 цэг нь энкеладус болон тетис хэмээх санчирын хоёр дагуулууд юм.

2006 онд мөн төстэй энэхүү зургийг авж байсан бөгөөд гаригийн гол бүслүүрийн дээх нь байгаа жижиг цэг нь дэлхий байв. Зохиогч: НАСА, Кассини

2006 онд мөн төстэй энэхүү зургийг авж байсан бөгөөд гаригийн гол бүслүүрийн дээх нь байгаа жижиг цэг нь дэлхий байв. Зохиогч: НАСА, Кассини

Advertisements

2 comments

  1. 8000 000 000 like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: