Эл Кастилогийн дээгүүрх марал

Олон хүмүүс эртний маяачуудыг бараг одоо үеээс илүү одонорны гайхалтай мэдлэгтэй байсан энэ тэр гэж их ярьж итгэсээр ирсэн, ямар ч үндэслэлгүйгээр “та нар юугаа мэддэг юм эртний маяачууд наадхыг чинь аль хэдийнэ олоод мэдчихсэн байсан” гэх мэтээр ярих ер нь “дуртай”. Ямар ч дуран төхөөрөмж, шинжлэх ухааны арга барилгүйгээр зөвхөн он удаан хугацаанд тэнгэрийг нүдээрээ ширтэж зүй тогтол ажиглаж ирсэн тэд далдыг хардаг ид шидгүй л бол юу гэж өнөө үеийнхэнээс илүүг мэдэх билээ дээ.

Маяачуудын зохиосон цаг тооны бичиг нь бусад төв америкийн соёл иргэншилүүдийн цаг тооны бичгүүдтэй тун адилхан бөгөөд өнөөгийн календартай мэдээж харьцуулашгүй. Гэсэн хэдий ч тэд нарыг гоц гойд хүмүүс байсан, зохиосон календарь нь ийм тийм зүйлийг урьдчилан тооцоолсон гэж итгэсэн нилээн олон хүн хамгийн урт шөнө богино өдөр тохиох энэ өдөр эртний маяагийн хаадын бунхан дээр очиж баяр тэмдэглэсэн байна. Мэдээж 21-нд дэлхий сөнөөгүй учир, 22-нд нь дэлхий дээр “бурхан ирж байгаа”, “хорвоо ертөнцийн энерги шинэчлэгдэж байна” энэ тэр гэж хамаа намаагүй юм ярьсан хэсэг нөхөд цугларсан гэнэ.

Доорх зургийг юкатаны хойг дахь хамгийн том маяачуудын төв байсан Чичен Итза хэмээх газраас авсан бөгөөд, зурган дээр харагдаж буй пирамидыг эл каллисто гэж нэрлэдэг аж. Кулкултаны бунхан гэж бас нэрлэгддэг энэ пирамидын өндөр нь 30 метр харин өргөөшөө 55метр орчим юм байна.

Маяачуудын соёл иргэншилийн хувьд хамгийн чухалд тооцогдох байгууламжийн нэг эл кастилло пирамидын дээгүүр маралын одод жаргаж буй нь. Зохиогч: Стифани Гүисард

Маяачуудын соёл иргэншилийн хувьд хамгийн чухалд тооцогдох байгууламжийн нэг эл кастилло пирамидын дээгүүр маралын одод жаргаж буй нь. Зохиогч: Стифани Гүисард

Энэ байгууламжийг 9-12-р зууны хооронд “колумбын-өмнөх” соёл иргэншил чулуун блокуудыг өрж барьсан бөгөөд өөрсдийн цаг тооны бичгээ зохиоход ашиглаж байсан гэж үзэгддэг. Зурган дээр пирамидын дээгүүр үүлний цоорхойгоор харагдах хэсэг оддыг эртний грекүүд “Орайон” хэмээх анчингийн нэрээр нэрлэдэг байсан бол манай монголчууд зөвхөн гол хэсгийн зэргэлдээ 3 одыг нь 3-марал хэмээн нэрлэж ирсэн. Харин маяачууд тэр хавийн оддыг “так саамал” хэмээх яст мэлхийгээр нэрлэдэг байжээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: