Дэлхийтэй хамгийн ойрхон дэлхий

Манай гариг шиг гадрага дээрээ бидний мэдэх амьдралыг агуулж чадах хамгийн ойрхон гариг хаана байгаа вэ? түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол шашины дарлалыг эсэргүүцэж байгаад 1600 онд амьдаараа зулын гол болсон италийн одоноронч Жордано Бруно бүр 16-р зуунд, магадгүй тэнгэрт харагдах одод нь алс орших манай нар шиг гэрэлт бөмбөлөгнүүд, тэдгээрийн заримыг нь тойроод манай дэлхий шиг гаригууд, магадгүй тэдгээрийн зарим дээр нь бид нар шиг хүмүүс байж байдаг байж мэднэ гэж таамаглаж байсан байна.

Тэр үеэс хойш 400 гаруй жил өөр оддыг тойрон эргэж буй дэлхий шиг гаригуудыг эрж хайсаар, манайх шиг гаригууд ертөнцөд хир их байдаг, хэд нь манайхтай адилхан шинж чанаруудтай вэ гэх асуултуудын хариултыг олж авхад бид маш их ойртоод байна. Гэвч эдгээр асуултуудын хариултыг олох замнал дардан байсангүй, бараг сүүлийн 20 жил хүртэл технологийн хязгаарлалтаас болоод өөр оддыг тойрсон гаригуудыг судлах боломжгүй байлаа. Бас ний нуугуй хэлхэд 20 жилийн өмнөх хүртэл багагүй одонорончид магадгүй үнэхээр дэлхий нь ертөнцөд цорын ганц амьдралтай гариг нь байх гэж дотроо боддог байсан.

Шинэ аргачлал болон шинэ технологийн ачаар 1990-ээд оноос эхлэн өөр оддыг тойрсон гаригуудыг ганц нэгээр нь олж илрүүлсээр энэ сарын 14-ний байдлаар бид 856 ширхэг яг тодорхой гаригуудын хэмжилт мөн 18,000 гаруй хараахан нарийн шинжилэгдээгүй байгаа хэмжилтүүдтэй сууж байна. Анх дэлхийн гадрагаас хэмжилтүүд хийдэг байсан бол одоо сансараас маш өндөр нарийвчлалтайгаар хийж байна. Манай нарны аймаг шиг нэг одыг тойрсон гаригуудын олон системүүдийг бүр цаашлаад олон оддыг нэгэн зэрэг тойрон эргэдэг гаригуудыг хүртэл олж илрүүлээд байна. Эдгээрийн ихэнх нь манай нарны аймгийн аврага гаригууд шиг том хэмжээтэй хийн биетүүд боловч цөөн хэд нь дэлхий шиг жижигдүү хэмжээтэй.

Өөр оддыг тойрон эргэх гаригуудыг хэдэн зуу, мянгаар нь илрүүлж буй сансарын Кеплер дуран. Зохиогч: НАСА

Өөр оддыг тойрон эргэх гаригуудыг хэдэн зуу, мянгаар нь илрүүлж буй сансарын Кеплер дуран. Зохиогч: НАСА

Бидний мэддэг амьдралыг гадрага дээрээ агуулхын тулд тус гариг олон шинж чанааараа дэлхийтэй тун ойролцоо байх шаардлагатай. Хэмжээгээрээ хэт том биш, дэлхийнхаас үл ялиг жижиг эсвэл том, мөн гадрага дээрээ устай, агаар мандалтай, хангалттай хүчтэй соронзон оронтой гэх мэт. Одоогийн технологиор тэр бүгдийг нарийн шинжилж тогтоох боломж байхгүй байгаа, гэхдээ тухайн одыг тойрж байгаа гаригийн тойрог замын шинж чанарууд мөн гаригийн хэмжээ болон массыг нэгэн зэрэг тодорхойлох боломжтой байгаа. Удахгүй ойрын 20 жилд гаригын агаар мандалыг шинжилж чаддаг болно гэдэгт олон хүмүүс итгэлтэй байгаа ба бусад шинж чанаруудын хувьд арай болоогүй байх.

Тэхээр одоогоор бидэнд байгаа мэдээллээс юун түрүүн тухайн гаригийн хэмжээ болон масс нь дэлхийтэй ойролцоо эсэх, мөн тойрог замын мэдээллээс тухайн гариг өөрийн эх од/оддоосоо хир хол оршидгийг нь мэдэж авч болно. Хэмжээгээрээ дэлхийгээс “үл ялиг” том (массаараа дэлхийгээс 5-аас бага дахин их байх) мөн эх одоосоо гадрага дээр нь ус шингэн төлөвт орших хэт хол биш бас хэт ойр биш зайд аль болох тойрог хэлбэртэй замаар тойрон эргэдэг бол ерөнхийдөө дэлхийтэй төстэй гариг гэж одоо цагт нэрлээд байгаа юм.

Одноос ирж байгаа гэрэл агаар мандалаар орж ирэхдээ их хэмжээгээр сарних тул дэлхийн гадрагаас хийх хэмжилтийн нарийвчлал маш хязгаарлагдмал. Гэвч нөгөө талаас сансарт дуран хөөргөх зардал маш өндөр тул бид дуртай дуран багажаа дуртай үедээ агаар мандалын цаана тавиад байх боломжгүй. Гэхдээ л шинээр нээгдсэн өөр оддыг тойрон эргэдэг гаригуудын тоо сүүлийн 5 жилд огцом нэмэгдсэн нь бид сансараас хэмжилт хийдэг болсонтой шууд холбоотой.

Ийм гаригуудыг олж илрүүлэх ажил хийдэг судлаачид бараг бүгдээрээ сансарын дурангуудын хэмжилт дээр ажилладаг болчихсон байхад саяхан хэсэг эрдэмтэд дэлхийн гадрагаас хийсэн муу чанартай олон тооны хуучны хэмжилтүүдийг шинэ аргаар ахин боловсруулж үзээд нилээн жинтэй мэдэгдэл хийлээ. Тэд биднээс ердөө 12 гэрлийн жилийн зайд орших халимны одны ордны Тау одны (дэлхийгээс харагдах гэрэлтэлтээрээ тухайн ордны 19 дэхь тод од) 6000 гаруй хуучны хэмжилтүүдийг шинээр боловсруулсан аргаар ахин нягталж үзээд тухайн одыг бүхэл бүтэн 5 гариг тойрон эргэдэг, тэдгээрийг нэг нь бүр дэлхийтэй төстэй байж магадгүй юм байна гэдгийг олж тогтоогоов.

Энэ тау од нь 2 шинж чанаараа бүр олон жилийн өмнөөс хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн юм. Нэгдүгээрт 12 гэрлийн жилийн зайд байрлана гэдэг чинь манай нартай хамгийн ойрхон оршдог оддын нэг гэсэн үг, хоёрдугаарт маш олон шинж чанараараа манай нартай тун ойролцоо. Массаараа нарнаас 20 орчим хувь жижиг боловч гэрэлтэлтийн өнгө, нас, мөн идэвхжилээрээ тун адилхан од юм. Ийн учираас энэ одны тухай олон зөгнөлт зохиолуудад бичсэн байдаг ба харь гаригийнханаас ирэх радио сигналыг хайх ажилыг эхлүүлсэн алдарт одоноронч Фрэнк Дрейк 1960-аад онд энэ одноос сигнал ирж байна уу үгүй юу гэдгийг анх шалгаж байв.

Шинээр хийгдсэн боловсруулалт нь энэ одыг тойроод 14 – 640 өдрийн дотор эх одоо тойрдог 5 гариг байна гэж харуулж байгаа юм. Массаараа хамгийн жижиг нь дэлхийгээс 2 дахин том бол хамгийн том нь 6.6 дахин том. Энэ харийн аймгийн 4 дэхь гариг нь массаараа дэлхийгээс 4.3 дахин том бөгөөд эх одоо ойролцоогоор 168 өдөрт нэг удаа тойрон эргэдэг ба гадрага дээр нь ус шингэн төлөвт орших хэт хол биш бас хэт ойр биш яг таарсан зайд тойрон эргэж байгаа юм. Захын 5 дахь хамгийн том гариг нь бас энэ ус шингэн төлөвт орших зурвасын захад эх одоо тойрон эргэдэг байж магадгүй байгаа, хэрвээ тэдний олж авсан тойрог замын мэдээллэл нь зөв бол.

Хэдэн жилийн өмнө энэ тау од нь манай нарны аймгийн бага гаригийн бүс шиг гэхдээ маш том тоос тоосонцорын бүслүүртэй гэдэг нь тогтоогдсон байгаа. Барагцаалж харьцуулбал манай бага гаригийн бүсээс даруй 10 дахин их хэмжээний бага гариг болон сүүлт ододтой юм. Олон нийтийн мэдээний хэрэгслүүдээр тэр 4 дэхь гаригийг нь яг манай дэлхий шиг гэж рекламдаад байгаа болхоос биш бодит байдал дээр ийм шигүү бага гаригийн бүстэй орчинд гаригууд солирт тогтмол бөмбөгдүүлсээр байх учир гадрага дээр нь амьдрал байна гэдэг нилээн эргэлзээтэй асуудал.

Амьдрал гэж ярихаасаа өмнө бүр 5 гариг байгаа гэх мэдээллийг та бүхэн шууд хүлээж авч болохгүй, би лав хувьдаа жаахан эргэлзээтэй хандаж байна. Угаасаа шинжлэх ухаанд хэн нэгэн нэг юм зарлангуут хүн бүр шууд хүлээж авахгүй, эсэргээр хүн бүр алдаа мадаг байна уу гэж нарийн шалгана. Энэ гаригуудыг илрүүлсэн гэх аргыг бусад энэ талын судлаачид нарийн шалгаж үзээд, өөр гаригтай гэдэг нь мэдэгддэг оддын хэмжилтүүд дээр туршиж үзэж байж хүмүүс хүлээн зөвшөөрч эхлэнэ. Удахгүй ойрын хэдэн сарын дотор бусад хүмүүс үр дүнгүүдээ хуваалцаад эхлэнэ байх.

Халимны одны ордны тау одыг тойрсон 5 гаригийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: Ж.Пинфилд

Халимны одны ордны тау одыг тойрсон 5 гаригийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: Ж.Пинфилд

Бидэнтэй хамгийн ойрхон оршдог гаригийг бид саяхан илрүүлсэн байгаа. Тус гариг нь ердөө 4 гэрлийн жилийн зайд нартай хамгийн ойрхон ордог оддын систем болох нумын гялааны оддыг тойрон эргэнэ. Хэдий тэр гаригийн хэмжээ дамжаа нь боломжийн боловч эх ододтойгоо хэт ойрхон орших учир гадрага дээр нь бидний мэддэг амьдрал байна гэдэг боломжгүй. Харин эх оддоосоо гадрага дээр нь ус шингэн төлөвт орших зөв зайд оршдог хамгийн ойрхон гаригийг хэдэн сарын өмнө 20 гэрлийн жилийн зайд илрүүлээд байсан юм. Тиймээс хэрвээ энэ тау оддыг тойрсон гаригууд үнэхээр тэнд байдаг болж таарвал одоогийн байдлаар бидний мэдэж байгаа дэлхийтэй хамгийн ойрхон оршдог дэлхий “шиг” гариг болж таарах юм.

Сонирхсон нэгэн байвал тау одны гаригуудын талаарх нийтлэлийг эндээс үзэж болно – http://arxiv.org/abs/1212.4277

Advertisements

4 comments

  1. za ashguidee husej bsan medeellee avlaa.

  2. Сонирхолтой л мэдээлэл байна. Дэлхийн хүн төрөлхтөн өөр гаригынхантай албан ёсоор холбоо тогтоох цаг үеийг бид бүхэн үздэг болов уу яадаг бол? хэхэ

  3. oiriin heden zuun jildee holboo togtooj amjihgui l bolovuu

  4. Хүн төрөлхтөн огт байхгүй зүйлийн тухай хэлэн зууун жил судлана гэж бодохгүй бна. байж л таараа. Тэд мэдэхгрүй бгаа л болохоос биш

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: