Санчирын хойд туйл дахь аврага эргүүлэг

Нарны аймгийн гадаад гаригуудыг тандан судлах зорилгоор 1970-аад оны сүүлчээр хөөрсөн НАСА-гийн Вояжер хөлгүүд манай аврага гаригуудын тухай олон сонирхолтой шинэ зүйлсийг олж нээсэн юм. Тэдгээрээс хамгийн хачирхалтай нээлтүүдийн нэг нь санчир гаригийн хойд туйл дахь аврага том 6 өнцөгт маягийн хэлбэртэй үүлэн бүтэц байв. Вояжерийн дэлхийрүү явуулсан зургуудын нарийвчлал тийм ч сайн биш байсан учир олон эрдэмтэд санчирын хойд туйл дээр үнэхээр тийм сонин бүтэц байна уу эсвэл зүгээр бага нарийвчлалтай зургийн харааны хууралт уу гэдгийг тодорхой ялгаж хэлж чадахгүй байлаа.

Санчир гаригийг эгц дээрээс нь авсан зураг. Тоймгүй олон нарийхан гаригийн бүслүүрүүд, мөн гаригийн гадрага дээр нь зэрэгцээ орших олон тооны хийн урсгалууд тодорхой харагдаж байна. Туйл орчимруугаа дөхөх тусам цагирган хэлбэр нь алдагдаж явсаар 6 өнцөгт хэлбэртэй урсгал бий болсон байгааг анзаараарай. Зохиогч: НАСА, Кассини

1990-ээд оны эхээр алдарт сансарын Хаббл дуран тойрог замд орход, хэсэг судлаачид түүнийг ашиглаад санчирын туйлыг ажиглахаар болов. Даанч тэр үед санчирын хойд туйл нь дэлхийгээс харагдахгүй байсан (дөнгөж 2009 онд л хойд туйлд нь нарны гэрэл туссан) учир өмнөд туйлд нь бас тийм юм байдаг байж мэднэ гээд маш өндөр нарийвчлалтайгаар ажиглатал 6 өнцөгт хэлбэртэй бүтэц байтугай том хэмжээний эргүүлэг ч олоогүй өнгөрсөн юм.

2009 онд санчирын хойд туйлд нар мандаж эхлэх үеэр Кассини хөлөг анх удаагаа үзэгдэх гэрлийн мужид 6 өнцөгт бүтэцийн зургийг авсан юм. Зохиогч: НАСА, Кассини

2009 онд санчирын хойд туйлд нар мандаж эхлэх үеэр Кассини хөлөг анх удаагаа үзэгдэх гэрлийн мужид 6 өнцөгт бүтэцийн зургийг авсан юм. Зохиогч: НАСА, Кассини

2004 онд НАСА-ын Кассиний хөлөг санчир гаригийг тойрон эргэдэг болход судлаачидад анх удаагаа хойд туйлыг ойроос судлах боломжтой болсон юм. Тэр үед хойд туйлд нь нар мандах хараахан болоогүй байсан, гэхдээ Кассини нь инфра-улаан туяаны гэрэл бүртгэх багажтай байсан учираас сүүдэрт орших хойд туйл орчимд санчирын өөрөөс нь цацаргах гэрлийг бүртгэн авч үнэхээр тэнд 6 өнцөгт хэлбэртэй аврага том бүтэц байдаг гэдгийг тогтоосон юм.

Оксфордын их сургуулийн физикчид 60см-ийн диаметертэй цилиндр дотор өөр өөр нягт болон температуртай шингэнүүдийг тодорхой өөр өөр хурдаар эргүүлэн хооронд нь үрэлцүүлж 6 өнцөгт дүрсийг үүсгэх тогтонги долгионыг гаргаж авсан байна. Энэ зургийг цилиндрийн эгц дээрээс нь авсан юм. Зохиогч: Ана Агуиар

Тэр үеэс хойш судлаачид ийм сонин бүтэцтэй хийн урсгал хаанаас яаж үүссэн тухай олон янзаар таамаглаж байсан боловч одоог хүртэл бид тодорхой ойлголтгүй хэвээрэй л байна. Уг аврага эргүүлэг нь гаригийн хойд 78-р өгөргөөс хойших бүсэд орших бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд ямар ч том хэмжээний анзаарагдахуйц өөрчлөлт ажиглагдаагүй байна. 6 өнцөгт дүрсийн тал бүр нь ойролцоогоор 14,000км-ийн урттай ба (манай гаригийн диаметрээс ч том гэсэн үг) 10 цаг 40 минут тутам тэр чигээрээ ерөнхий гаднах хэвээ алдалгүй эргэлддэг аж.

Өнгөрөгч долоо хоногт НАСА-ийн Кассини хөлөг хойд туйлтай ойрхон нисэж өнгөрөхдөө 6 өнцөгт хийн бүтэцийн төв дахь аврага эргүүлгийн зургийг авчээ. Зохиогч: НАСА, Кассини

Өнгөрөгч долоо хоногт НАСА-ийн Кассини хөлөг хойд туйлтай ойрхон нисэж өнгөрөхдөө авсан 6 өнцөгт хийн бүтэцийн төв дахь аврага эргүүлгийн зургуудаасаа явуулжээ. Зохиогч: НАСА, Кассини

Кассини хөлөг сүүлийн 2 сарын хугацаанд хойд туйлтай ойрхон нисэж өнгөрж байгаа учир тэрхүү туйлын орчимын бүтцийг үзэгдэх гэрлийн мужид маш өндөр нарийвчлалтайгаар ажиглаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн гайхалтай зургийг дэлхийрүү явуулсан нь тэр 6 өнцөгт бүтцийн цөмд нь орших аврага том эргүүлгийн маш их деталийг харуулсан зураг байв (дээрх зураг). Иймэрхүү зургуудыг хэд хэдээр нь авч бичлэг болгоод 2013 онд олон нийтэд цацхаар төлөвлөж байгаа юм байна.

6 өнцөгтийн төвд орших эргүүлэгийн хөдөлгөөнийг хоорондоо цаг гаруйн зайтай авсан 14 зургаар амилуулж харуулж байгаа нь. Зохиогч: НАСА, Кевин МакАби

6 өнцөгтийн төвд орших эргүүлэгийн хөдөлгөөнийг хоорондоо цаг гаруйн зайтай авсан 14 зургаар амилуулж харуулж байгаа нь. Зохиогч: НАСА, Кевин МакАби

Дээр хэлсэнчлэн энэ сонин 6 өнцөгт бүтэц яаж бий болсон ба цаашдаа яаж хувьсаж өөрчлөгдөх тухай бид одоо хүртэл сайн ойлголтгүй байгаа. Гэхдээ зарим судлаачидын таамгаар бол санчирын агаар мандалын гүн давхрагууд нь өөр өөр хурдтайгаар хөдөлж буйгаас үүдэлтэй тогтонги долгион гаригийн гадрага дээрх хийг ингэж харагдуулж байж мэдэх аж. Саяхан хэсэг эрдэмтэд лабораторид янз янзын байдлаар туршиж үзээд өөр өөр нягт болон температуртай хийнүүдийн өөр өөр хурдтай хөдөлгөөн нь үнэхээр ийм 6 өнцөгт бүтэцийг бий болгож байдгийг харуулсан байгаа. Гэхдээ л яг физик талаасаа буюу шингэний механик талаас нь энэ үзэгдэл санчир гаригийн хувьд яг ингээд бий болдог юм гээд тайлбарлаж чадах хүн одоогоор алга байна.

Advertisements

One comment

  1. Баярлалаа. Гайхалтай сонирхолтой мэдээлэ байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: