Дэлхийг 3 өдөр харанхуйлцгаая

3 өдрийн дараа дэлхий сүйрнэ, хэдэн өдөр харанхуй болно, Чингис хаан төрнө, ямар нэгэн хачин зүйл болно гэж айж сэжиглэж сандраад байгаа хүмүүс холбоотой асуулт болон бусад зүйлсээ бичиж үлдээгээрэй гээд энд нийтлэл бичсэн билээ. 10 өдрийн хугацаанд нийт 16 зүйлийн асуулт санал бодол хурсан байна, ингээд амласан ёсоор энэ удаагийн нийтлэлээр би хариултуудыг нь бичиж байна.

1. Нар 3 өдөр байхгүй болчихвол дэлхий 3 өдөр харанхуйлна. (Уншигч)

Мэдээж тэгнэ. Гэхдээ энэ ертөнцөд юмс зүгээр байж байгаад алга болох ч юм уу янз бүрийн ид шидийн зүйл байхгүй. Бүх юм тодорхой зарчим зүй тогтолын дагуу л явагдах ба бидний мэдэх нарыг гэнэт алга болгох тийм зүй тогтол зарчим гэж байхгүй.

2. Нар байна, гэхдээ 3 өдөр гэрэлтэхгүй болчихвол дэлхий харанхуйлна.

Тэгнэ, гэхдээ дээр хэлсэнчлэн нар гэнэт 3 өдөр гэрэлтэхээ болино гэсэн юм даанч байхгүй. Нар гэдэг бол гэнэт унтраад эсвэл алга болдог ид шидийн бөмбөлөг биш, төв хэсэгт нь халуун цөмийн урвал явагдаж байгаа асар том ихнэхдээ устөрөгчөөс бүрэлдсэн аврага хийн бөмбөлөг.

3. Нарны систем тэнгэр эрхсийн “тэг зурвас”-руу орхоор дэлхий 3 өдөр харанхуйлна. (Шамбалын зөнч)

Юуны өмнө “Тэнгэр эрхсийн тэг зурвас” гэсэн нэр томьёо шинжлэх ухаанд байхгүй. Манай нарны аймаг сүүн зам галактикийн төвийг ойролцоогоор 250 сая жилийн давтамжтайгаар тойрон эргэх ба нарны аймаг дайран гархаар дэлхий харанхуйлагддаг тийм зурвас гэж лав байхгүй.

Нөгөө талаас өөрийгөө далдыг хардаг, ид шидтэй, ирээдүйг зөгнөдөг гэж цоллодог хүмүүсийн аль нь ч үнэхээр тэгдэг гэдгээ баталж харуулж байсан түүх байхгүй. Тиймээс зөнч гэх хүмүүсийн үгийг шүүлтүүргүй хүлээж авна гэдэг хамгийн харанхуй хүний л хийх ажил.

4. Дэлхий дээр том галт уул дэлбэрээд үнс нурам нь 3 хоног тэр чигээр нь харанхуйлж магадгүй. (Уншигч)

Хүчтэй галт уулын дэлбэрэлт нь дэлхийн нийтийн цаг уур, цаашлаад амьтад болон ургамалд хүчтэй нөлөөлж болно. Ингэж нөлөөлж байсан түүхэн хүчтэй дэлбэрэлтүүдийн талаар бид бага зэрэг мэднэ. 70,000 гаруй жилийн өмнөх нэгэн хүчтэй дэлбэрэлтээс болоод дэлхий тэрчигтээ хөрч, нийт хүн амын тоо 1000 гаруй болж буурсан гэх таамаглал ч гэсэн бий. Гэхдээ галт уулын энэ нөлөөллөл нь удаан хугацаанд аажимаар явагддаг үйл явц болхоос биш 3 хоног харанхуй болгочихоод алга болно гэсэн юм байхгүй. Нар харагдахгүй болтол дэлхийг хучихын тулд хир их хэмжээний тоос тоосонцор агаар мандалд шидэгдэх ёстой вэ гэдгийг тооцоолж болно. Хамгийн хүчтэй галт уулсын агаар мандалд шидэлдэг тоос тоосонцорын хэмжээнээс хэдэн 100,000 дахин их хэмжээ хэрэг болно. Тийм зүйл урьд нь тохиолдож байсан талаар бид мэдэхгүй, тийм байх магадлал маш маш маш маш маш бага.

Хэрвээ тийм их хэмжээний тоос тоосонцор шидэгдээд дэлхий 3 хоног харанхуйллаа гэхэд 3 хоногийн дараа бүх юм хэвэндээ орохгүй, энэ дэлхийн гадрага дээрх бүхий л амьдрал ирэх хэдэн сар жилийн дотор устаад үгүй болно.

Мөн одоо цагт дэлхий даяар галт уулын идэвхжилийг хянаж цагдаж явдаг мэргэжлийн хүмүүс зөндөө байгаа бөгөөд ихэнх тохиолдолд тиймэрхүү юм болох гэж байгаа бол урьдчилаад мэдчихсэн байна. 12-р сарын 21-нд хаа нэгтээ галт уул дэлбэрч болно, гэвч тэр нь дэлхийг яг 3 хоног харанхуйлахгүй бас цаашдаа дэлхий дээрх амьдралыг тэр чигт нь үгүй хийх хэмжээнийх байхгүй гэдэгт эргэлзэх юм байхгүй.

5. Дэлхий эргэхээ боливол 3 өдөр харанхуйлж магадгүй. (Уншигч)

Дэлхий гэдэг хүмүүс зөвхөн нэг талд нь амьдардаг хавтгай зүйл биш. Тиймээс дэлхий эргэхээ болилоо гэхэд нарлуу харсан хэсэгт нь 3 өдөр дараалаад гэрэлтэй, нөгөө талд нь 3 өдөр дараалаад харанхуй байна. Гэвч дээр хэлсэнчлэн дэлхий гэнэт 3 хоног эргэхээ болино гэсэн зүй тогтол зарчим гэж байхгүй.

6. Дэлхийг том солир мөргөөд тэр чигээр нь 3 хоног харанхуйлна. (Уншигч)

Мэдээж болно, гэхдээ дээрх галт уулын жишээ шиг яг 3 хоног харанхуйлчихаад 4 дэхь өдрөөс нь бүх юм хэвэндээ орно гэсэн юм байхгүй. Дэлхийг тэр чигт нь олон ханаг харанхуйлуулах их хэмжээний тоос тоосонцор агаар мандалд шидлэхийн тулд ямар хэмжээтэй ямар хурдтай биет дэлхийг хаана нь мөргөх ёстой вэ гэдгийг тооцоолж болно – нилээн хурдтай яваа томовтор биет л ийм зүйлийг хийж чадна. Дэлхий даяар олон янзын судалгааны байгууллагууд манай нарны аймгийн жижиг биетүүд хаан юу хийж явааг нь байнга тандан судалж байдаг бөгөөд хэрвээ үнэхээр тийм биет дэлхийг чиглээд ирж байсан бол бид нар аль хэдийнээ мэдчихсэн байх байсан. Бидэнд харагдахгүй байж байгаад гэнэт хаа нэгтээгээс гарч ирж мөргөнө, эсвэл бидний мэдэхгүй физикийн хуулиар замаа өөрчилж дэлхийг мөргөнө энэ тэр гэсэн ид шидийн зүйл энэ ертөнцөд байхгүй.

7. Ямар нэгэн тоосонцор дэлхий нар 2ын дунд ороод харанхуйлах боломжтой. (Уншигч)

Манай галактикт устөрөгчөөс тогтсон аврага мананцарууд элбэг орших боловч маш бага нягттай учираас түүгээр нарны аймаг дайраад гарлаа гэхэд нар үл ялиг бүдгэрнэ үү гэхээс биш хэдэн өдөр харанхуйлна гэж байхгүй. Тэгэж харанхуйлхын тулд молекулан үүл маань маш өндөр нягттай байх хэрэгтэй ба маш их хэмжээний масстай үүл таталцалаар нягтарж цөмдөө од үүсгэж байх үед л тийм өндөр нягттай болно. Дотроо шинэ оддыг бий болгож байгаа олон янзын тийм биетүүдийн тухай энэ блог дээр бичиж байсныг та бүгдийн зарим нь санаж байгаа байх. Цөмдөө оддыг бий болгож байгаа тэдгээр нягт үүлсийн масс нь их учир манай нарны аймагтай ойртхоосо өмнө гаригуудын тойрог замд нөлөөлөөд эхлэнэ. Тиймээс үнэхээр тийм биет бидний замд байсан бол аль хэдийнээ мэдчихсэн сууж байх байсан.

8. Нар хиртэлт 3 хоног үргэлжилвэл 3 хоног харанхуйлна. (Уншигч)

Дэлхий нар хоёрын дунд нь сар орж, дэлхий дээр ирэх байсан нарны гэрлийн зарим хэсгийг халхалхыг нар хиртэлт гэж бид нэрлэдэг. Нар хиртэх үеэр дэлхийн нарлуу харсан тал тэр чигтээ харанхуй болдоггүй, зөвхөн нарийхан жижиг зурвас газар л нар бүтэн халхлагдаж, ихэнх бусад газар нар хэсэгчилсэн байдалтайгаар эсвэл огт халхлагдахгүй. Сар болон дэлхий нь байнгын хөдөлгөөнд орших учир жижигхэн зурвас газар нарыг хэдхэн минут таглачихаад л яваад өгнө. Товчхондоо бол нарны хиртэлт хэзээ ч 3 хоног үргэлжилэхгүй бөгөөд тийм зүйл боллоо гэж бодсон ч сар дэлхийг тэр чигт нь харанхуйлахгүй.

9. Дэлхийн амьтад сансарын харанхуйг урьдчилан мэдээд ичээндээ орсон байгаа. (Шамбалын зөнч)

Юуны өмнө дээр хэлсэнчлэн хэн нэгэн бодит зөгнөл хийсэн гэх тодорхой баримт хүн төрлөхтөний түүхэнд байхгүй, өөрсдийгөө зөнч далдыг хардаг энэ тэр гэж цоллодог хүмүүсийн ихэнх нь залиланч луйварчин, үлдсэн хэсэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс л байсаар ирсэн, одоо ч гэсэн ялгаагүй.

Би амьтан судалдаг хүн биш тул амьтад яг юу хийгээд яваад байгааг тодорхой танд хэлж чадахгүй нь. Гэхдээ үнэхээр амьтад ичээндээ ороод алга болоод байгаа бол түвдэд байгаа зөнчөөс өмнө дэлхий даяар амьтан судалдаг хүмүүс шуугиад бөөн юм болох байсан. Миний бодлоор жил болгон ичдэг амьтад өдийд аль хэдийнэ ээ ичээндээ орчихсон байгаа, харин ичдэггүй амьтад учир битүүлгээр ичээд байна гэсэн мэдээ сэлт лав би олж чадсангүй.

Нөгөө талаас нохой, могой, заан гэх мэт амьтад газар хөдлөлтийг урьдчилан мэддэг байж магадгүй гэсэн таамаг онол бий, тэрнээс биш дэлхий дээрх ямар ч амьтан сансараас ирэх нөлөөллийг урьдчилж мэднэ гэсэн ид шидийн зүйл байхгүй.

10. Дэлхий нарны аймгийн 3дахь аймаг, тиймээс дарааллаад байрлахаар ямар байх бол? урд нь 2 том бөмбөрцөг байхад…тиймээс үнэхээр хэцүү еээ, гэхдээ харанхуйлахгүй хүйтрэх байх гэсэн. (Уншигч)

Дэлхий бол нарны аймгийн 3 дахь гариг, бусад 7 гариг болон тоймгүй олон жижиг биетүүдийн хамтаар нарыг тойрон эргэдэг. Дэлхий болон нар хоёрын дунд буд болон сугар гаригууд нарыг тойрон эргэж байгаа. Сугар нь хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо, харин буд нь манай сар шиг жижигхэн. Нарнаас дундаж зайгаар нь жагсаавал – буд (58сая км), сугар (108сая км), дэлхий (150сая км). Нарны хэмжээсийг сахарын ёотонгоор төсөөлвөл буд, сугар болон дэлхий нь 1м, 2м болон 3м-ийн зайд тус тус тойрон эргэж байгаа элсний ширхэгүүд гэсэн үг барагцаагаар.

Юуны өмнө энэ 3 гариг 21-нд ямар ч нэг шугаманд давхцаж дарааллаж байрлахгүй. Байрлалаа ч гэсэн яах ч үгүй, харанхуйлахчгүй бас хүйтрэхчгүй. Энэ 3ын давхцалаас болоод ямар нэгэн юм болох ёстой гэсэн ямар ч үндэслэл байхгүй.

11.Орчлон ертөнцийн 3-н эрхэс гариг нэг хавтгайд давхцасанаар аюултай үзэгдэл болохгүй гэж бодож байна.(Уншигч)

Уг нь дээрх (10)-р асуултанд л хариулах гэсэн бололтой. Үгүй бол би юу гэж ямар тайлбар хийхээ ч сайн мэдэхгүй нь хэхэ… дурын 3 цэг үргэлж л нэг хавтгайд байрлана.

12. 3 хоногч юмуу 30 хоногч юмуу нилээд урт хугацаагаар давхцсан яг тэр мөчөөс эхлэн ямарч хөдөлгөөнгүй тогтох нөхцөлд л байж болох юм. (Уншигч)

Урт хугацаагаар буд сугар дэлхий 3 давхцахаар дэлхий харанхуйлна гэсэн байх шиг байна. Дээр (10)-р асуултын хариултанд хэлсэнчлэн, энэ 3 давхцахгүй, давхацлаа ч юу ч болохгүй.

13. Манай хамба лам нарын хийсэн мундаг тайлбар – http://news.gogo.mn/r/115453

“бурхны шашны одон зурхай нь шинжлэх ухаантай таардаг байна.” – тийм юм ёстой байхгүй. Зурхай бол зурхай, шинжлэх ухаан биш. Манай коран ш\у-тай таардаг, эсвэл манай библ ш\у-тай таардаг гэж дөвчигнөдөг лам хуврагууд дэлхийгээр нэг байгаа.

“бурхны шашинд долоон нар гарч дэлхий сүйрнэ гэж номлосон байдаг байна. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлавал озоны давхарга долоон хэсэг цоорсноор аюул учрах аж” – ямар ч бурхны ном, библ эсвэл коран дээр хүн юу гэж бичсэн байх орчлон ертөнцөд ч хамаагүй. Ертөнцөд түүхэнд болж байсан, одоо болж байгаа болон ирээдүйд болох үйл явдлууд өөрийн тодорхой зарчим зүй тогтолын дагуу явагдах болхоос биш, хүмүүсийн элдэв солиотой үзэл бодол санаанаасаа зохиосон зүйлүйдээс ямар ч хамааралгүй. Дэлхий дээрх амьдрал сүйрэх дээрээ тулвал зөндөө олон янзын юмнаас болоод устаж үгүй болж болно, энэ лам нар “озоны давхрага цоорно” энэ тэр гээд ярьж байгаа нь хүмүүст нээх мундаг шинжлэх ухааны нэр томьёо ашигласан юм мэддэг хүн шиг харагдах гэсэн уйвайгүй арга төдий.

“Мөн бурхны номонд нэг их, завсрын долоон галав юүлнэ гэж заажээ. Завсрын галав гэдэг нь газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн аюулт үзэгдлийг хэлдэг” – дэлхий дээр сүүлийн 4.5 тэрбум жилийн турш хэдэн цунами хэдэн газар хөдлөлт болсон гэж бодож байна? хаха

14. Дэлхий сөнөх тухай НАСА-ийн 44 факт https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=5wLJ1YUn2jQ (Монголын луйварчидын нийгэмлэг)

Фактууд гээд байгаа зүйлсийн зарим нь үнэхээр болсон бодит үйл явдлууд, бусад нь худлаа цуурхал. Ямар ч холбоо сүлбээгүй хаа хамаагүй үнэн худлаа юмсыг нийлүүлээд дэлхийн сүйрлийн дохио гэсэн маягтаагаар энэ хүүхэн ярьж байна. Тэр дуу хоолойны өнгө энэ тэр бол аймар байна 😀

Жишээ нь наран дээр 2012 онд хэд хэдэн хүчтэй шуурга болсон нь үнэн, тэр талаар би энэ блог дээр зөндөө л нийтлэл бичиж байсан. Гэвч тэр нь дэлхийд ямар нэгэн аюул заналхийлсэн, эсвэл НАСА албан ёсны анхааруулга гаргасан гэсэн юм ёстой байхгүй. Тийм зүйл нарны идэвхжилийн үечиллийн дагуу болж л байдаг. Тэр дэлхий даяар сонсогдсон библд гардаг хачин чимээ гээд байгаа юм нь олон хүмүүсийн хийсэн хуурамч бичлэг гэдэг нь илэрсэн, зүгээр л хүмүүсээр тоглож байгаа хий хоосон цуурхал.

Англи улсын дээгүүр том хэмжээтэй солир агаарт шатан нисэж өнгөрсөн нь үнэн боловч газарт хаа сайгүй унасан гэдэг бол худлаа. Жил бүр манай агаар мандалд их хэмжээний том жижиг солирууд орж ирээд шатаж л байдаг, энэ талаар ч гэсэн блог дээр зөндөө бичиж байсан. Янз бүрийн хэлбэртэй үүл мүүл гэдэг бол зүгээр л цаг агаарын үзэгдэл. Жишээ нь тэр америкт болсон цунами-үүл гээд байгаа нь нягт хүйтэн агаар арай өндөр температурт орших сийрэг үүлэн давхрагын дээгүүр өөр хурдтай нүүдэллэхэд 2 давхрагын хурдны зөрүүнээс болж үрэлдээд үүснэ. Шинжлэх ухаанд энэ үзэгдэлийг Кельвин-Хелмхолцийн тогтворгүйжилт гэж нэрлэдэг юм.

Гэх мэт баахан хамаа намаагүй илий балай юм хольж хутгаад дэлхий сүйрнэ гэсэн байна ерөнхийдөө. Би бүгдийг нь дэлгэрэнгүй тайлбарлахаас залхуурав, хэрвээ та аль нэг хэлж яриад байгаа зүйлийг нь тухайлан сонирхож байвал сэтгэгдэл үлдээгээд асууж болно.

15. Дэлхий өөр том гаригийг тойрдог байсан бол 3 хоног харанхуйлж магадгүй. (Уншигч)

Энэ сэтгэгдэлийг бичсэн уншигч 21-нд дэлхий сүйрэх энэ тэртэй холбоогүйгээр зүгээр ямар тохиолдолд дэлхий 3 хоног харанхуй байж болох вэ гэдэг талаас нь бичсэн байх шиг байна. Мэдээж тийм тохиргоотой систем байж болно. Жишээ нь манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадийн том дагуулууд гаригийнхаа цаад талд нь гархад хэдэн цагийн турш нарны гэрэл үзэхгүй, бүр холуур тойрдог зарим жижиг дагуулууд нь хэдэн өдрийн турш нарны гэрэл хардаггүй байж болно. Гэхдээ дэлхий тийм аврага гаригийг тойронгоо нарыг тойрдог байсан бол дэлхийн бүх юм одоогийнхоос шал өөр байх байсан гэдгийг өөрөө мэдэж байгаа байх.

16. Нарны гэрэл саран дээр тусахаа больвол сарны нөлөөллөөр 3 хоног харанхуйлж магадгүй. (Уншигч)

Саран дээр нарны гэрэл тусах үгүй нь дэлхий дээр харанхуй болохтой ямар ч хамааралгүй, тийм нөлөө зүй тогтол гэж байхгүй.

————————————————————————————-

21 болох нилээн ойртсон болхоор саяын өдрүүдэд хэд хэдэн нийтлэл гарсан байна лээ, заримыг нь та бүгд уншиж амжсан байлгүй (жишээ нь энэ). Ерөнхийдөө юу ч болохгүй гэдгийг зөв хэлээд байгаа хирнээ, цаанаа л сэтгүүлчид нь нэг л айдастай, дэлхий сүйрэхгүй ч гэсэн жаахан харанхуйлах байх, жаахан хүйтрэх байх энэ тэр гээд л далийгаад явчихсан байгаа нь инээдтэй хэрэг.

Манай Баабар ах бас гоё нийтлэл саяхан бичсэн байгаа, уншиж үзээгүй нэгэн байвал энд дараад уншаарай. Миний өмнөх нийтлэлүүдээр хэд хэдэн удаа хэлээд байгаа зүйлийг бичсэн байна лээ – хүний санаанаасаа зохиосон зүйлсээс орчлон ертөнц ердөө ч хамаарахгүй гэж.

Баабар гуайн бичсэн юмыг өөлхөөр үгээр идүүлээд янз янзаар хэлүүлээд байдаг талтай, гэхдээ түүний болоод бусад сэтгүүлчидийн тэр байтугай монголын мэргэжилийн байгууллагын хүний яриад байгаа нэг худлаа зүйл байгааг би энд бичихгүй бол болохгүй нь. Сүүлийн хэдэн өдөр бичигдсэн маш олон нийтлэлүүд дээр, Баабарын нийтлэл дээр ч гэсэн, бас цаашлаад манай одонорон геофизикийн төвийн нэг хүний ярилцлага дээр ч бас 12-р сарын 21-нд гаригууд давхцана гэж бичсэн байна лээ. Эд нарын гаригууд давхацлаа ч бидэнд ямар ч нөлөөгүй гэж ярьж байгаа нь зөв, гэхдээ ямар нэгэн давхцал болно гээд байгаа нь БУРУУ зүйл шүү. 12-р сарын 21-нд ямар ч гаригийн ямар ч давхцал болохгүй. Баабар болхоор 12-р сарын 21-нийг тэр тусгай давхцалд нь зориулаад сонгосон байх гэсэн байсан бол одонорон геофизик судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнх гэх сүртэй цолтой нөхөр “арванхоёрдугаар  сарын 21-нд бархасбадь, ангараг, санчир, дэлхий гариг  нэг шугам дээр  жагсах юм”(http://www.mminfo.mn/content/33107.shtml?alias=society) гэж хэлсэн байна лээ. Мэргэжлийн байгууллага нь хүртэл ингэж залаад байхлээр харанхуй сэтгүүлчид нь өлгөж аваад “дэлхий сөнөхгүй ч гэсэн гаригуудын давхацлаас болод жаахан хүйтрэнэ”, “тэрнээс болоод жаахан л харанхуйлна”, “ямар нэгэн жижиг ч гэсэн юм заавал болно” гэх мэтээр солиорж өгч байна. Тийм юм болохгүй!

Эцэст нь хэлхэд, орифлейм Оюунгэрэл, хэл судлаач Арго, хунтайж Давааням, суу ухаанч Бат-Отгон, түвдийн зөнч, манай гэгээн хамба лам нар, бас 13,000 гаруй бөө нарын юу ч гэж солиорж дэмийрж байсан гэсэн дэлхий эргэдгээрээ эргэнэ, гаригууд нарыг тойрдгоороо тойрно, нарны аймаг ч гэсэн явдаг замаараа л сүүн замын төвийг тойрон явна – хамгийн гол нь хүний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Монголд өвөл болж буй учираас 21-нд их хүйтэн байх болно, гэхдээ дэлхийн өмнөд бөмбөрцөгт яг одоо зун болж байгаа. Бас 21-ний шөнө их удаан урт байна, яагаад гэвэл жил болгоны 12-р сарын 22-нд хойд бөмбөрцөгийн хамгийн урт шөнө богино өдөр тохиодог. Гэхдээ л өглөө нь нар манддаг цагтаа мандаж үдээс хойш жаргадаг цагтаа жаргана. Цахилгаан станц болон дулааны шугам сүлжээнд саатал гарахгүй бол хотын байрнуудад тог дулаан тасрахгүй, тиймээс танд лаа чүдэнз эсвэл хөдөө дахь гэрийн шаардлага гарахгүй. Орифлеймын тос монголын хүйтэн өвөлд хацар сайртахаас хамгаалж магадгүй л юм, гэхдээ есийн тос түрхсэн ч ер нь болох л байх.

Тэр өдөр Чингис хаан ахиж төрөхгүй, тэр хүн найман зууны тэртээ амьдраад хүний түүхэнд мөнхөрөөд үлдсэн. Харин 21-нд төрөх хүмүүс нь төрдгөөрөө төрнө, би ч гэсэн тэр өдөр аав болох магадлал нилээн өндөр байгаа. 21-нд дэлхий сүйрнэ гэж хүмүүсийн тархийг угаасан бөө, лам, үзмэрч далдыг хардаг зөнч нөхдүүд ахиад л цаашаа янз бүрийн юм ш**ж өгнө, зарим ичих нүүргүй хэд нь “би дэлхийг аварлаа” гээд л явж өгөх байх. Тэднүүсийг дагаж хөөрцөглөж байсан хүмүүсийн зарим нь ичих байх, зарим нь ч сийхгүй биз дээ. Харамсалтай нь хамгийн ихээр энэ зүйлд автсан хөдөөний малчид л хамгийн ихээр хохироод үлдэх ба тэр бүгдийн төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй.

Advertisements

19 comments

  1. ABC bichdeg boloo yu daa? Chinii buruu yu bhaw arga yadaad suuldee ingej tailbarlah gej, ene humuus asuultiin hariu haa saigui bhad l zalhuugaasaa bolj yum unshihgui yum umshihaaraa dandaa buruu folk history, zun bilig etc unshina, unshihaaraa yamar filtergui shuud huleej avna 10 nastai huuhdees doloon dor bhiima zarimdaa

  2. Eooe asuultuudni yasan ineedteinbee. Tataj unalaaa.haha

  3. Энэ донгосож байгаа, ялангуяа тэр орифлеймийн захирал гэлүү яаж хүний нүүр харна даа. хэсэг худлаа хуцаж байгаад үнэн нь илчлэгдэхээр эвгүй байдалд ордог доо. Тэр авгай тэгж ичих болвуу ядаг бол. энэ л надад сонин байна.

  4. onigoo unshvuu · · Хариулах

    soliotoi asuult, soliotoi hariult asuuj bgaan taarsiin, hariulj bgaa taarchihsiin. asuuj bgaan chigteehen yum meddeggui mulguunuud, hariulj bgaan chigteehen yum meddeg yum shig mulguu heheheh

    1. та илүү сайн ухаалаг хариулт бичээдэхвэл би хавсаргаад тавьчихая

      1. onigoo unshvuu · ·

        http://www.usatoday.com/videos/tech/faith&reason/2012/12/14/1769087/ ene hangalttaishd ingej ooriigoo zovooj yadag yum

      2. ихэнх хүмүүст, ялангуяа дээрх асуултуудыг тавьсан хүмүүст ямар ч англи хэлний мэдлэг байхгүй шүү дээ.

  5. onigoo unshvuu · · Хариулах

    ene odoo yu yariad yu asuugaad hariulaad bgaa teneguud ve? bolicheech

    Тэр өдөр Чингис хаан ахиж төрөхгүй, тэр хүн найман зууны тэртээ амьдраад хүний түүхэнд мөнхөрөөд үлдсэн. Харин 21-нд төрөх хүмүүс нь төрдгөөрөө төрнө, би ч гэсэн тэр өдөр аав болох магадлал нилээн өндөр байгаа. 21-нд дэлхий сүй

  6. onigoo unshvuu · · Хариулах

    aan bas minii bichsen commentuudiig ustgaad og bi ustgaj chadahgui bna bi bas yu yariad elii balaa comment bichchihsen yum be uuchlaarai namaig olon yum yarisan ergeed ooroo unshssan bi uuruu ih teneg yum bnaa

  7. Би чиний сайтыг уншиx тун дуртай шүү, 12 дугаар сарын 21 нд xүүтэй болоорой гэж ерөөе!!!

  8. za huuhdedee delhiig avragch ene ter gej ner ogov! 21-nd huuhedtei boloh humuust anhaaruulj helehed !!!!!!!!! deer neg huudsan deer neg n 21-nd yu ch bolohgui ongorvol 21-nd torson huuhduuded yostoi bodoj bgaad avragch avraliin burhan ene ter ner hairlamaar yum bna gesen bsan. huuhed chini tom bolood uurlana, neree solih hereg garna.

  9. 21 hurdan bolj humuustei neteer margaldah yumsan geed bsan chini neeree bugdeeree huleej bgaa bolhoor bugd negen zereg net ruu orood, huudasnuudiig het achaalluulaad dogolon bolgoh yum bna l daa, serveruudiig jagsaalaas gargaj hayanguutaa (teriigee tog n tasraad ajillahgui bna gej bodood) neereegeesee yu bolchihov gej gaihatsgaagaad horshoosoo oor yariltsah hungui boloh yum bna.

  10. Төгөлдөр сайхан тайлбарласан байна. 20-ны өдөр гэр бүл, ах дүү хамаатнуудаараа цуглана гээд гэр бариад бэлдчихсэн айлууд цаана чинь зөндөө байна. Монголчууд үнэхээр харанхуй, боловсролгүй ард түмэн юм даа.

  11. delhii sonohgui ee. harin manai admin hariin giichid baidag gedegt itgedeg bolov uu?

  12. Setgegdlee bichih erhee hasuulsan yum biz dee? Yamar ch muu yum hiigeegui yumsan. Mongoliin gants “astronomch” yum biz dee? Comment ustgaad og gedeg huniihtei haritsuulbal gemgui setgegdluud bsan yumsan. Omno n setgegdel niitlehgui bna gej unshaad tedgeer humuusiig uneheer muu zuil helj dee gej bodoj bv. Odoo harin ted tegeegui gedgiig medej avlaa. Oilgomjgui yum. “Mundag” bna, Chi gantsaaraa ene mgl-d bidend, ene sar yagaad neg talaasaa haragddagiig tailbarlaj ogch chadna, neeree shuu! (“сарны тэнхлэгээрээ эргэх үе нь дэлхийг тойрон эргэх үетэй нь адилхан байдаг учир” gedeg hariultiig surguulid ihenh n astronomiin bagshdaa heleed dungee avaad garsan.) 21-nd yu ch tohioldohgui, Getel genet yu bolood bna. Ochigdor bas l minii buruu bish mortoo genet ger buliin gishuunees hasagdchihsan. Onoodor bas yamar ch buruugui mortoo setgegdel bichih erhee hasuulaad. Margaash songuuliin erh, irgenshil hoyoroo hasuulchih vii? Nogoodor n 21. Buruutai bol toohgui. Mash genetiin yamar ch butsah zamgui oorchloltuud garaad irlee. Sarnii neg tal hardag tuhai hariulaad hereggui. Ooroo uhaad olchihno. Gol n odor yagaad od haragddaggui ve geh met shig suuri asuult uchir busad “irged”-d zoriulj niiteeree (huuhed hogshchuul n genet asuuval, yer n asuugdah magadlal ihtei asuult) medej avaasai gej asuuv. Yer n nogoo talaar bol “yum meddeg”-uud n hel medehgui bolon oor chigleliin humuustee uilchleh yostoi gej boddog. Baigaliin uhaanii chiglel uchir urgelj eregtei humuusiin hureeleld mundag mundag zaluuchuudtai ajilladag bolhoor, aldaatai bichdeg ch teden shig yum uu gej bodson minii bodloor FAKE hun (mgl Fake) bj. Uchir n neg bolhoor “-…байсаны төлөө хүний үзэл бодолоо илэрхийлэх эрхэнд нь халдаж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэгт мэдээж худлаа ярих ч гэсэн орно” gene. Daraa n “гэхдээ хүний эрхэнд халдаж асуудалыг багалж боомилсон байдлаар биш…” gesen bolovch “шүүлтүүр”-eeree shuuj bgaa n ene? “хүн юм мэдэхгүй ойлгохгүй байж болно, тэглээ гээд тэнэг гэж болохгүй ээ” gesen bolovch daraa n “одоо энэ 3 хоног харанхуйлна дэлхий сүйрнэ гээд байгаа малуудад юм бичих хэрэгтэй байна” gene. Gevch bas blog-oo mgl heleer bdag chigleliin huudas bolgood burtguullee, Level ahilaa bayar hurgeye! getel “цаашаа янз бүрийн юм ш**ж өгнө” geed garaad irheer…fake geh hardlaga torood… Shuugeed zovhon oortoo taalgdsaniig niitelbel “tahin shutuulegch”-iin zindaand hurheer. “Dream Team”-iin 5 dahi gishuuneer orj boloh yum. Ug n sgn-tei sanalaa huvaaltsmaar bna. Hari garigiinhan bgaa gej. Yagaad gevel bid bgaa uchir. Oor “bolomjtoi”garigaas(end delhiig tseg met haruulsan zurag bsan, Tiimerhuu view-ees jisheelen harahad bol ted medej amjaagui ch) bol bid hari garigiin humuus/amitad. Giichin bolj irsen gej bodohgui bna. Gevch irsen gedeg speculation ih bdag. —Yag odoo bi negen Dr.-iin (PhD) delhiitei morgoldoj boloh asteroiduudiin talaar ajlaa bichsen hunii tuhai nevtruuleg uzeed suuj bna.— Tuunees gadna yamar ch anagaahiin oyutan anhnii sharilaa zadalj bhdaa, yamar ch IT chigleliin oyutan ehnii heden hicheelee uzej bhdaa geh meteer barag buh chigleliinhen bolomjuud bgaag gadarlana. Harin Dream Team-iin “astromomch “-d yamar setgegdel torj bsniig medehgui. Oor neg astronomchiin nevtruulegt yarij bsnaar bol “nohtsol” n burdsen garigiin “hun” bidnees hamaagui oor gajuud durstei bh magadlal baga gesen. Orchnoo hyanahiin tuld 2 nud, hodlohiin tuld hol gar geed bugd heregtei. Aihtar tes oor helber durstei zuiluud bhgui bolov uu gej bsan. Pop duuchin bsan bol neg fan chini yavlaa. Baabar ta 2-iin yalgaa; Baabar comment ustgadaggui! Erhee hasuulsan yum chini odoo Baabar ahiin huudas ruu ochij niitluulhees 😦

    1. уучлаарай би ямар ч сэтгэгдэл устгадаггүй. Таны энэ сэтгэгдэлийг уншаад яг юу гэх гээд юу гээд байгааг чинь би ерөөсөө ойлгосонгүй.

  13. Юуны өмнө зав л гарвал блогийг чинь уншиж байгаагаа хэлмээр байна. Энэ нийтлэлийг гэхэд л унших гэж нэлээдгүй хугацаа зарлаа. 12 сарын 21 онцгой сэдэв байж болох хэдий ч үүнийг бичихийн тулд нэлээдгүй цаг зав, нерв зарсан байлгүй дээ. Жингийн цуваа явж л байдаг, айлын нохой хуцаж л байдаг шүү дэ хэхэ. Танин мэдэхүйн ач холбогдолтой, гайхалтай нийтлэлүүддээ илүү цаг зарахыг бодоорой. Амжилт

  14. Ганхуяг · · Хариулах

    Тийм юм яриад тийм юманд итгээд байгаа хүмүүсийг хараад одоо бол эвий эвий гээс өөр үг орж ирхээ больж

  15. manaihan negniihee bichsen ymiig dandaa doosh ni hiij baiwal l boloo gesiim shg humuus baihiimaa bayrlalaa gj uram ohiin baitlaasaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: