Буд гариг дээрх мөс

Өнгөрсөн долоо хоногт гарсан хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг нь буд гаригийн туйл орчим дахь мөсний асуудал байлаа. Амласан ёсоор энэ удаагийн нийтлэлээрээ тэр нээлтийн тухай товч тайлбар бичиж байна.

Буд гариг нь манай нарны аймгийн хамгийн жижиг гариг ба нартай хамгийн ойрхон оршдог нь. Хэмжээгээрээ манай гаригийн дагуул сартай ойролцоо ба нарыг маш зуйван замаар тойрон эргэнэ. Түүний гадрага дээрх температур нь нарлуу харж байгаа эсэхээс мөн тойрог замынхаа хаана нь гэдгээс хамаараад 100-700 кельвиний хооронд хэлбэлзэнэ (цельсрүү хөврүүлэе гэвэл 273-г хасна, ө.х. Ц=К-273).  Ингээд хальт хархаар ийм халуун газар мөс байж байна гэдэг нэг талын хачирхалтай хэрэг.

Энэ зураг нь буд гаригийн хойд туйлын орчимыг харуулж байгаа ба шар өнгөөр будагдсан хэсэгүүд нь нарны гэрэл хэзээ ч үзэдгүй ба их хэмжээний ус агуулж байж мэдэх юм. Зохиогч: НАСА/Мэссенжер

Энэ зураг нь буд гаригийн хойд туйлын орчимыг харуулж байгаа юм. Шар өнгөөр будагдсан хэсэгүүд нь нарны гэрэл хэзээ ч үзэдгүй ба их хэмжээний ус агуулж байж мэдэх юм. Зохиогч: НАСА/Мэссенжер

Гэвч буд гаригт агаар мандал гээд байх юм байхгүй, тиймээс манай сар шиг гадрага нь битүү солирын бөмбөгдөлтийн тогоогоор хучигдсан байдаг. Буд гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн Мессенжер хөлөгийн сүүлд хийгдсэн хэмжилтээр хойд туйл орчимд орших тогоонуудын нарны гэрэл хэзээ ч очидгүй буюу мөнхийн сүүдэрт оршдог хэсгүүдэд их хэмжээний мөс оршиж буй нь тодорхой илэрсэн юм.

Бүр 1960 онд анх ЗХУ-ын эрдэмтэд радараар (радио долгион дэлхийгээс буудаад гаригийн гадрага дээр ойгоод буцаж ирэхэд нь бүртгэж авж) буд гаригийг судалж байв. 1990-оны үеэр дэлхий дээрх том том тавган антенуудаар радио долгион буд гаригруу  явуулхад хойд туйл орчимын хэсэгт нь маш ихээр ойж байгааг илрүүлсэн бөгөөд олон судлаачид энэ нь тэр хавьд орших их хэмжээний мөснөөс үүдэлтэй гэж таамагласан байдаг. Гэвч тэр үеийн цөөнгүй олон өөр судлаачид үүнтэй яг таг санал нэгдэхгүй байсан болхоор саяхныг хүртэл энэ мөсний асуудал маргаантайд тооцогддог байв.

Дээрх зурган нь Мэссенжер хөлгийн бүртгэж авсан радио долгион их хэмжээгээр ойлгоод байгаа гаригийн хэсгүүдийг (шар өнгөөр будсан) буд гаригийн хойд хэсгийн газрын зураг дээр буулгаж харуулж байна. Яг хойд туйл орчимын тогоонууд тэр чигээрээ, харин өргөрөг багасах тусам тогоонуудын хойд туйлруу харсан хэсэгүүд нь радио долгионыг их хэмжээгээр ойлгодог гэж байгаа нь нарны гэрэл хэзээ ч очдоггүй мөнхийн сүүдэрт оршдог хэсгүүдтэй яг таг таарж байгаа юм. Эдгээр нарны гэрэл очидгүй хэсгүүд дээрх гадрагын температур нь дундажаар 110 кельвин буюу цельсийн -163 градус учир мөс ууршихгүй орших бүрэн боломжтой.

Мэдээж зөвхөн мөс л радио долгионыг илүү ихээр ойлгоно гэсэн юм байхгүй, өөр олон төрлийн бодис нэгдэлүүд ийм шинж чанартай байна. Усны мөс гэдгийг нь яаж тодорхой мэдээд байна вэ гэхээр Мессенжер хөлөг дээрх бас нэгэн өөр багажаар (нейтронон спекроскоп) тэрхүү радио долгион их ойлгоод байгаа хэсэг дахь устөрөгчийн агууламжийг хэмжиж үзхэд цэвэр усан дахь устөрөгчийн агууламжтай яг таг таараад байгаа явдал юм.

Харин ийм их хэмжээний ус яаж яваад тэнд байж байгаа талаар одоогоор бид сайн ойлголтгүй байна. Гэхдээ ихэнх судлаачидын санал нэгддэг таамаглалаар бол олон жилийн сүүлт оддын бөмбөгдөлтөөр хуримтлагдсан үлдэгдэл материал нь гэж үзэгдэж байгаа (сүүлт одод их хэмжээний ус агуулдаг нь нилээн тодорхой болчихсон асуудал). Манай саран дээр ч гэсэн ийм байдалтай их хэмжээний мөс 2 туйлын хэсгээр нь оршдог ба ирээдүйд хүмүүс тэнд колони барихаар болвол чухал эх үүсвэр болох нь тодорхой.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: