Аврага болон бичил сар

Хааяа бүтэн сар жирийн үеийнхээс илүү тод ч юм шиг эсвэл арай жаахан бүдэг жижиг ч юм шиг танд харагдаж байсан уу? Манай гаригийн ганц том дагуул сар маань дэлхийг ойролцоогоор сар тутам нэг удаа тойрон эргэнэ. Манай дэлхий тэнхлэгээрээ ойролцоогоор 24 цаг тутам эргэж өдөр шөнө солигддог шиг, сар маань ч гэсэн тэнхлэгээрээ эргэнэ. Гэхдээ сарны тэнхлэгээрээ эргэх үе нь дэлхийг тойрон эргэх үетэйгээ маш адилхан байдаг учир бид нарт зөвхөн нэг тал нь л харагддаг юм (гэхдээ яг таг нэг тал нь бас биш, ерөнхийдөө нийт гадаргын 50% бус 59% орчимыг нь л дандаа хардаг). Өөрөөр хэлбэл сар тэнхлэгээрээ ойролцоогоор 27 хоногт нэг эргэх бөгөөд мөн энэ хугацаанд дэлхийг нэг тойрно. Блогийн “та асуу би хариулая” буланд үүний талаар асуусан байсан, тэгж байгаад яагаад ийм байдаг тухай дэлгэрэнгүй нийтлэл бичнэ ээ.

Сар маань дэлхийг яг тойрог хэлбэртэй замаар тойрохгүй, нилээн зуйван хэлбэртэй замаар тойрно. Тиймээс зарим үедээ илүү ойрхон, заримдаа илүү хол байдаг гэсэн үг. Дундажаар биднээс 380,000км-ийн цаана орших боловч ойртох үедээ 362,000км-ийн зайд ирж харин холдох үедээ 405,000км-ийн цаана очдог. Мэдээж ойртох үедээ илүү тод бас үл ялиг том харагдах ба эсэргээрээ хол үедээ жирийн үеийнхээс үл ялиг жижиг бас бүдэг харагдана.

Энэ онд тохиосон аврага болон бичил сарыг Румыны Бухарест хотоос авсан нь. Зохиогч: Каталин Падурару

Энэ онд тохиосон аврага болон бичил сарыг Румыны Бухарест хотоос авсан нь. Зохиогч: Каталин Падурару

Гэвч хүний нүд зөвхөн сар бүтэн эсвэл бараг бүтэн харагдаж байхад л иймэрхүү жижиг ялгаануудыг арай илүү анзаардаг байна. Хавирган сар жирийн үеэс хэдэн хувиар илүү томорж тодорсон харагдаж байгааг эсвэл жижгэрч бүдгэрсэн байгааг хэр баргийн хүн ялгаж хэлж чадахгүй, тиймээс зөвхөн дэлхийтэй ойртох болон холдох үеэр бүтэн эсвэл бараг бүтэн байгаа сарыг л ихэнх хүмүүс ажигладаг гэсэн үг.

Энэ жилийн хувьд 2012 оны 5-р сарын 5-нд “аврага сар” тохиосон ба саяхан 11-р сарын 28-нд “бичил сар” нь тохиосон байна. Өөрөөр хэлбэл 5-р сарын 5-нд бүтэн сар биднээс ойролцоогоор 360,000км-ийн цаана харин 11-р сарын 28-нд бүтэн сар биднээс 400,000 гаруй км-ийн цаана оршиж байсан гэсэн үг.

Дээрх зургийг Румын улсын нийслэл Бухарест хотоос гэрэл зурагчин нэгэн ижил дуран болон камераар авсанаа харьцуулж харуулж байна. Аврага сар маань бичил сарнаас дэлхийтэй 50,000км-ээр илүү ойрхон байгаа учираас ингэж том хэмжээтэй харагдаж байгаа юм.

Дашрамд дараачийн бичил сар 2014 оны 1-р сарын 16-нд тохиох юм байна.

10 comments

  1. Төгөлдөр өө, яагаад сарны зөвхөн нэг тал нь дэлхийгээс харагддагийн учрыг нэг л сайн ойлгохгүй бна. Сар тэнхлэгээ эргэж байх үед дэлхий бас яг адилханаар тэнхлэгээ эргэдэг юм бол сарны тэр харагдахгүй бгаа талыг нь дэлхийн өөр улсад очоод дурндахад харагдах биш үү? Би буруу олйгоод байх шиг бна л даа, энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч плз….

    1. таны асуултанд дараа нь тэгж байгаад дэлгэрэнгүй хариулна гэж бичсэн байгаа шүү дээ, одоо энэ 3 хоног харанхуйлна дэлхий сүйрнэ гээд байгаа малуудад юм бичих хэрэгтэй байна. Таны асуултын хариултын зарим хэсгийг энэ дээрх нийтлэлд бичсэн байгаа – сарны тэнхлэгээрээ эргэх үе нь дэлхийг тойрон эргэх үетэй нь адилхан байдаг учираас л зөвхөн нэг талаа бидэнрүү дандаа харуулдаг юм.

      Жишээ нь та толгойгоо дэлхий, гараа сар гээд бодоод үз. Хэрвээ сар тэнхлэгээрээ маш удаан эсвэл маш хурдтай тэнхлэгээрээ эргэдэг байсан бол сарны бүх тал өөр өөр өдрүүдэд бидэнд харагдана, үүнтэй адилхан та гараа бугуйгаараа хэт хурдан эсвэл хэт удаан эргүүлвэл таны гарын бүх хэсэг дэлхийг тойрон эргэх хугацаанд харагдана. Харин таны гар толгойг тань тойрон эргэх тэр хугацаанд бугуйгаараа бас бүтэн эргэж амждаг бол таны гарын зөвхөн нэг тал нь л танд харагдана.

      Сар дэлхийг тойрон эргэдэг, бас дэлхий шиг бөөрөнхий. Сар яаж ч эргэдэг байсан гэсэн дэлхийн аль нэг 2 цэгээс урд тал болон ард талыг нь нэгэн зэрэг харна гэсэн юм байхгүй. Саран дээр очоод харах юм бол зөвхөн нэг талаас нь л дэлхий харагдана, нөгөө талаас нь дэлхий хэзээ ч харагдахгүй.

  2. Araa shig l yum baina l daa…uulzdag shudnuud ni l uulzdag shig.

    1. араа ч бас яг биш шүү. Амархан жишье гэвэл утсаар нэг юм уяаж байгаад толгой дээгүүрээ гараараа эргүүлээд үз. Таны тогойны хаанаас нь ч харсан зөвхөн тэр уяаны холбоостой тал нь л харагдана, нөгөө талаасаа харагдахгүй. Сар дэлхийг яг л ингэж тойрдог юм.

  3. Oor sedev deer bichsen neg setgegdlees uudeed uuniig asuuya. Sarnii neg taliig bid hardag tuhai daraa zawtai uyedee delgerengui tailbarlah mochdoo hamruulaad oruulahiig bodooroi! Bid l sarnii neg taliig hardag bolhoos (bish), sarnii buh gadarguu n narnii gerel uzne biz dee?(sarand bainga narnii gerel tusahgui bh tal bdag eseh?) Bas deerh hariultaas (“утсаар нэг юм уяаж байгаад толгой дээгүүрээ гараараа эргүүлээд үз”) uudeed asuuhad sar delhiin tenhleguud parallel biz dee? esvel erguulj bgaa utas shig oiroltsoogoor tegsh ontsog uusgedeg bol hed honog ch ergedeg bsan neg taliig harah n oilgomjtoi.

  4. Одоо хэдийд аварга сар тохиох вэ?

    1. http://www.fourmilab.ch/earthview/pacalc.html – ийшээ ороод хэзээ сар дэлхийтэй ойртох холдохыг мөн хэзээ ямар үетэй байхыг нь зэрэг он онооор тооцоолоод харж болно. Дэлхийтэй ойртох үеэр нь бараг бүтэн сар гарвал аврага сар гэсэн үг.

  5. sar tenhelgee toirch ergedeg gejvv? sar chin delhiitei hamgiin oir biet ba ene 2 gravitatsiin hucheer tataltsaj bgaa tiim bolhoor sar neg talaaraa delhii rvv hardagiin bishvv. Harin dooroo daiwalzah hodolgoond hdeg gej medhiim bna ene ni delhiig eclips toirgoor ergedeg bolhoor tataltsliin hucheeree daiwalzah hodolgoond ordog gej bodjiin. medeej delhiig toiroh toirog ni neg shugaman deer bhgyi.

  6. goy ym bichsen bn

  7. ulam ih goy zuil bicheerei
    bi oilgoloo narnii tuhai medee bichihiig husj bn

Leave a reply to Saruul Хариулт болиулах