Күивер моддын дээгүүрх тэнгэрийн заадас

Өмнө нь байгалийн гайхалтай үзэсгэлэнтэй тогтоцуудын дээгүүр суунагласан сүүн замын зургуудыг хэд хэд нийтэлж байсан билээ. Доорх зургийг Африк тивийн Намиби улсын өмнөд хэсгээс авсан бөгөөд зургийн доод хэсэгт сүүдэрлэн харагдах моддыг Күивер модод гэнэ. Мод шиг харагдаад байгаа болхоос биш угтаа энэ ургамал нь яг мод биш аж. Зуун наст, кактус гэх мэттэй адилхан хуурай цөлийн нөхцөлд ойр орчмын усыг өөртөө хадгалж бүдүүрэн ургадаг нэг төрлийн ургамал ба мод шиг хэмжээтэй болж томордог болхоор нь л мод гэж нэрлэж заншсан юм байна. Энэ зурган дээр гарсан хамгийн өндөр Күивер модод нь дор хаяж 300 жилийн настай гэнэ.

Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын Күивер моддын ойгоос тэнгэрийн заадас болон магелланы үүлс харагдаж байгаа нь. Зохиогч: Флориан Бройер

Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын Күивер моддын ойгоос тэнгэрийн заадас болон магелланы үүлс харагдаж байгаа нь. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Флориан Бройер

Күивер гэж нэрийг нутгийн хүмүүсийн ан амьтан агнахад хэрэглэдэг зэвсэгний нэрээр нэрлэсэн аж. Гуурсан хэлбэртэй модон дотор хор түрхсэн хурц мод эсвэл төмрийг хийгээд амаараа үлээж нутгийн хүмүүс гөрөөс барьдаг юм байна. Ингэхдээ энэ зурган дээрх Күивер моддын мөчрийг хатааж гуурс болгон ашигладаг болхоор л нэр нь ийм утга учиртай юмсанж.

 

Нутгийн хүмүүс энэ модны мөчирийг хатааж доторхыг нь ухаад нум сумаа хадгалдаг сав хийдэг ба тэрнийг нь дундад зууны үеийн европын колончилогчид мэдээд күивер мод гэж нэрлэсэн юм шиг байна. Күивер гэдэг нь евопын олон хэлэнд нум сумны сум хадгалдаг савыг нэрлэдэг бөгөөд яг эх гарвал нь бүр хүннүгийн kokhari, kukur гэх үгснээс гарвалтай байж магадгүй аж.

Зурган дээр гарсан тэнгэрийн хаяны зүүн гар талын хэсэг дахь хурц шар гэрэл нь энэ зургийг авсан газраас холгүй орших Китманшүүп хэмээх тосгоны гэрэл юм. Хаяаг дэрлэн манай сүүн зам галактикийн гол диск буюу бидний нэрлэж заншсанаар тэнгэрийн заадас маань гайхалтай харагдаж байна. Заадасыг дагуулаад харвал яг төв хэсгээрээ хамгийн бүдүүн бас тод харагдаж байгаа ба тэнд манай галактикийн төв хэсэг оршино. Зургийн зүүн захад 2 жижиг мананцар маягийн зүйлс харагдаж байгаа нь манай галактикийн дагуул бичил-галактикууд болох магелланы их бага үүлс юм.

Намиби улс нь Африк тивийн өмнөд хэсэгт орших учир манай монголоос хамаагүй бага өргөрөгт оршино (экватороос ч дор, -23 градусын өргөрөг. Харьцуулхад УБ маань +47 градусын өргөрөг). Тиймээс л тэнчээнээс магелланы үүлс ингэж гоё харагдаж байгаа хэрэг. Харин манай монголоос бол энэ зурган дээрх баруун захаас галактикийн төв хүртэлх орчимын тэнгэрийн заадас л харагдана.

Зургийг энд дарж томоор үзээрэй

Advertisements

2 comments

  1. Hahhahaha. Ter zevsgiig n modnii nereer nerlesiim bishu.

    1. миний ойлгож байгаагаар эсэргээрээ юм шиг байна. Quiver гэж үг нь бүр эртний хүннүгийн үеийн kokhari, kukur гэж “сум хадгалагч” гэсэн утгатай үгнээс гаралтай юм байна (http://www.etymonline.com/index.php?search=quiver). Энэ модыг нутгийн хүмүүс kokerboom гэж өөрөөр нэрлэдэг юм билээ. Европууд африкийг колончилох үеэрээ л энэ модыг нутгийн хүмүүс сумны сав болгож хэрэглэдгийг нь мэдээд күивер гэж нэрлэсэн байх.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: