Сансарын нисгэгчидийн хоол

Бага байхдаа байгалийн түүхийн музейг шалтгаангүйгээр олон удаа ахин дахин үздэг хүүхэд байлаа. Очих болгонд үзүүлэнгүүд яг таг хэвээрэй байх авч цаанаа л нэг өөр анх удаагаа үзэж буй мэт бүх юм нь их сонирхолтой санагддаг байж билээ. Миний санахын лав 10 гаруй удаа үзээд амжсан ба сүүлийн хэд дээр нь мөнгөө төлөхгүй хулгайгаар мурьж орж үзэж байв.

Хэрвээ та тийшээ орж үзэж байсан бол сансар судлалын танхим дээр нь ЗХУ-ын үеийн сансарын нисгэгчидийн иддэг байсан шүдний оо шиг савтай хоолнууд байдгийг анзаарч байсан байх. Тэгсэн одоо цагт юм хөгжөөд заавал тусгай баглаа боодолтой хоол унд гэлтгүй янз янзын өдөр тутмын хэрэглээний зүйлсийг орчин үеийн нисгэгчид чөлөөтэй хэрэглэдэг болсон аж. Энэ удаагийн нийтлэлээр тойрог замд ажиллаж буй нисгэгчидийн хоол ундны холбогдолтой зарим НАСА-ийн зургуудаас хуваалцаж байна:

2008-11-6: ОУСС-ыг чиглэсэн STS-126 нислэгийн гишүүд Шейн болон Сандра нар шинэхэн жимснүүдийг жингүйдэлийн орчинд шидэлж байгаа нь.

2008-11-6: ОУСС-ыг чиглэсэн STS-126 нислэгийн гишүүд Шейн болон Сандра нар шинэхэн жимснүүдийг жингүйдэлийн орчинд шидэлж байгаа нь.

Та бүгд M&M чихрийг андахгүй байх. Тэгвэл 2011 оны 7-р сард ОУСС-ыг чиглэн хөөрсөн STS-135 нислэгийн багийнханд НАСА-ийн Шатл хөлгийн зурагтай тусгай M&M чихрүүдийг яг нисхээс нь өмнө бэлэглэсэн ажээ.

Нисгэгч Сандра Магнус нь ОУСС-ын Звезда модуль доторх "гал тогоонд" өөрийн бэлтгэсэн хоолоо үзүүлж буй нь.

Нисгэгч Сандра Магнус нь ОУСС-ын Звезда модуль доторх “гал тогоонд” өөрийн бэлтгэсэн хоолоо үзүүлж буй нь.

Нисгэгчид усны хэрэглээгээ зохицуулах үүднээс шээсээр ялгарсан усаа шүүж цэвэрлэж аваад хэрэглэдэг байна. Энэ зурган дээр нислэгийн ахмад "өчигдөрийн кофе" гэсэн бичигтэй шээснээс гаргаж авсан усыг нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр үзүүлж буй нь.

Нисгэгчид усны хэрэглээгээ зохицуулах үүднээс шээсээр ялгарсан усаа шүүж цэвэрлэж аваад ахин хэрэглэдэг байна. Энэ зурган дээр нислэгийн ахмад “өчигдөрийн кофе” гэсэн бичигтэй шээснээс гаргаж авсан усыг нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр үзүүлж буй нь.

M&M идээд байгаа юм чинь кола уухгүй байна гэж юу байхав. Дээрх зурган дээр нисгэгч Энтони нь сансарт хэрэглэхээр тусгайлан савлагдсан колаг ууж байгааг харуулж байна. Тусгайлан савласан гэхээр зүгээр хавхлагтай соруулыг л хэлээд байгаа юм шиг байна.

2010 оны 2-р сард Японы сансарын нисгэгч ОУСС дээр өөрийн хийсэн сансарт ороогдсон хамгийн анхны сүшиг үзүүлж буй нь.

2010 оны 2-р сард Японы сансарын нисгэгч ОУСС дээр өөрийн хийсэн сансарт ороогдсон хамгийн анхны сүшиг үзүүлж буй нь.

Энэ зураг нь 2001 онд далайд онхолдуулсан оросын Мир станц дээр ургуулж байсан одой буудайг харуулж буй юм. Ирээдүйд иймэрхүү жингүйдэлийн нөхцөлд сайн ургадаг ургамалуудыг гарган авч удаан хугацааны сансарын аялалд ашиглахыг судлаачид зорьж байгаа юм байна.

STS-129 нислэгийн багийнхан Шатл хөлөг дотор АНУ-д өргөнөөр тэмдэглэгддэг талархалын баярын зоог барьж байгаа нь.

STS-129 нислэгийн багийнхан Шатл хөлөг дотор АНУ-д өргөнөөр тэмдэглэгддэг талархалын баярын зоог барьж байгаа нь.

ОУСС станц болон орчин үеийн бусад хөлгүүдийн гал тогооны булан нь ийм соронзтой хавтангуудаар дүүрэн байдаг аж.

ОУСС станц болон орчин үеийн бусад хөлгүүдийн гал тогооны булан нь ийм соронзтой хавтангуудаар дүүрэн байдаг аж.

Advertisements

4 comments

  1. Сансрын хөлгийг далайд онхолдуулна гэж яадийн Төгөлдөр өө?кккк Живүүлсэн байлгүй дээ….

    1. Оросууд сансарын Мир станцыг 80аад оны сүүлээс хойш 90ээд оны дунд хүртэл хэсэг хэсгээр нь барьчихаад ердөө 4-5 жил ашиглаад урсгал зардалыг нь дийлэхгүй болчихонгуутаа номхон далайруу тойрог замаас нь унагаасан юм, тэрийг л хэлж байгаа санаатай.

  2. Харин тэрийг ч ойлгоод л байна л даа… Гэхдээ чи үгээ буруу сонгосон байна. Тэгш гадаргуу дээр байгаа зүйлс тухайн гадаргуу дээрээ хажуугаараа унахыг “онхолдоно” гэж хэлэх байх. Бидний тохиолдолд бол “далайд унагаж живүүлсэн” гэвэл зохилтой…хэхэ Титаник хөлөг далайд онхолдсон гэж ярьдаггүй л биз дээ? хэхэ

    1. тэгж бичлээ гээд учиргүй ойлгомжгүй болоод хүний толгой эргээд байгаа биш. Гол утга санаа нь л асуудалгүй хүрж байвал, далайруу шумбуулсан\илгээсэн\чиглүүлсэн энэ тэр гээд алинаар нь ч бичсэн ч яахавдээ.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: