Дэлхийг 3 өдөр яаж харанхуйлах вэ?

12-р сарын 21-ний талаар бичсэн чинь хүмүүс их ноцтойгоор хүлээж авч байна, би ахиад зарим нэг зүйлийг залруулж тайлбарлая.

Нилээн хэдэн хүн миний бичсэн өмнөх нийтлэлийг ойлгомжгүй тойруу байна, зүгэээр шууд шинжлэх ухаан талаас нь 3 хоног харанхуй болох тухай бич гэж сэтгэгдэлээ хуваалцлаа. Миний бодлоор шамбалын зөнчийн зарыг уншаад айдас эргэлзээнд автаад өмнөх нийтлэл дээр тодорхойлж бичигдсэн асуултуудыг өөрөөсөө асуухгүй байгаа хүн яаж шинжлэх ухааны тайлбарыг ойлгох вэ гэдэг тун эргэлзээтэй байна. Би нэг юм бичлээ гэж бодоё, яагаад 3 өдөр дараалж харанхуй болох боломжгүй вэ гээд. Тэгвэл тэдгээр асуултуудыг өөрөөсөө асууж эргэлзэж тээнэглэзэж шүүмжилж юмыг хүлээж авахгүй байгаа хүн миний хэлсэн бичсэнийг бас л ямар ч шүүлтүүргүй хүлээж авна шүү дээ. Миний өмнөх нийтлэлээр зарим хүмүүст хүргэх гэсэн санаа нь ямар ч зүйлийг, ямар ч эрх дарх албан тушаалтай хүний хэлсэн зүйлийг хүлээж авахдаа шүүмжтэй шүүлтүүртэй хандаж байгаарай л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн талаар олон янзын үзэл бодлуудыг авч үзэж харьцуулж байгаад залхууралгүй өөрөө бие дааж шийдвэр гаргаасай л гэж тэр, тэрнээс биш миний хэлж ярьсан зүйлийг ч тэр шууд хүлээж аваасай гэж би лав хүсэхгүй байна. Хэн дуртай нь солиотой элий балай юм аа бичиж л байдаг, тэр болгонд нь би шинжлэх ухааны тайлбар хариу өгнө гэж юу байхавдээ, тийм сайхан илүүдээ гарсан цаг завтай хүн гэж хаана байна. Тиймээс та ийм инээдэмтэй зүйлд ахиж хууртагдаж мэхлэгдэмээргүй байгаа бол та өөрөө л хэнд ч найдалгүй хариуцлагатай байх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулаад олон хүмүүс бас эдгээр солиотой юм ярьж бичээд байгаа хүмүүсийг хорьж шоронд хий, хуулийн хариуцлага хүлээлгэ гэж бичсэн байна. Ингэж бичиж байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа санах хэрэгтэй болвуу. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт худлаа ярих эрх ч гэсэн орно. Хамгийн гол нь 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн зурагтын нэвтрүүлэг, сонингийн нийтлэлийг унш, тэр уншсан юмандаа шууд итгэ, тэр итгэл дээрээ тулгуурлаад шийдвэр гарга гэж хэн ч таныг албадаж хүчлээгүй, та цэвэр сайн дураараа хийж байгаа зүйл. Худлаа юмыг хүн болгон ам уралдаж ярьсан ч үнэн болохгүй, эсвэл сонин зурагтаар гаргавал үнэн зөв мэдээлэл болно гэсэн юм бүр байхгүй. Мэдээллийн эрин үед амьдарч байгаа бид нар энэ олон янзын хэрэгтэй хэрэггүй юмнуудыг нарийн шүүж харьцуулж бие дааж эргэцүүлж байж хүлээж авахгүй бол, овоолсон өд мэт салхи хаашаа салхилна тийшээ хийсээд байвал та өөрөө л хохироод үлдэнэ.

Манай нийгэмд олон хүн ингэж салхилсан зүгрүү өөрийн бодолгүй хийсээд байгаа нь хүмүүс нь аливаа зүйлийг олон талаас нь харж бие даан эргэцүүлж байгаад итгэл үнэмшилээ өгөх чадваргүй байгааг маш тодорхой харуулж байна. Угаасаа дэлхий нийтээр харвал янз бүрийн шашин мухар сүсэг хавтгайрж дэлгэрсэн, боловсролын тэр дундаа шинжлэх ухааны боловсролын түвшин нэн дорой улсууд л ийм юманд хамгийн их автаж байгаа. Ингээд үнэнийг нь хэлэхлээр зарим нэг хүмүүс өөрийнх нь боловсролын түвшинг доромжиллоо гэж хүлээж аваад байх шиг байна. Маш бодитой ноцтой асуудлынхаа бурууг өөрөөсөө түлхэж өрөөлөөс хайхаасаа өмнө “би нээрээ ингээд ямар ч шүүлтүүргүй хүний хэлсэн юмыг хүлээж аваад байгаа юм биш биз? энэ зөнч ламын хэлсэн үгэнд итгэх эрүүл шалтгаан байна уу?” гээд асуу л даа өөрөөсөө. Ийм энгийн асуултуудыг өөрөөсөө эхэлж асуухгүй байж шинжлэх ухааны тайлбараар яана гэж?

Гэхдээ нэгэнт л олон хүн 3 хоног харанхуй болох тухай сонирхоод байгаа хойно бүгдээрээ энэ талаар эрүүл саруул шүүмжтэй сэтгэлгээгээр ярилцацгаая. Та бүхэн энэ нийтлэлийн доор ямар шалтгаанаас болоод яаж 3 өдөр дэлхий тэр чигээрээ харанхуй болж болох тухай, мөн үүнтэй холбоотой бусад толгойдоо орж ирсэн бүх санаануудаа бичнэ үү, дараагийн нийтлэлээс эхлээд тэдгээр санаануудыг нэг бүрчлэн авч үзэж ярилцая. За би ингээд эхлүүлье, та бүхэн сэтгэгдэл дээр өөсдийн санаануудаа үлдээгээрэй.

  1. Нар 3 өдөр байхгүй болчихвол дэлхий 3 өдөр харанхуйлна. (Уншигч)
  2. Нар байна, гэхдээ 3 өдөр гэрэлтэхгүй болчихвол дэлхий харанхуйлна.
  3. Нарны систем тэнгэр эрхсийн “тэг зурвас”-руу орхоор дэлхий 3 өдөр харанхуйлна. (Шамбалын зөнч)
  4. Дэлхий дээр том галт уул дэлбэрээд үнс нурам нь 3 хоног тэр чигээр нь харанхуйлж магадгүй. (Уншигч)
  5. Дэлхий эргэхээ боливол 3 өдөр харанхуйлж магадгүй. (Уншигч)
  6. Дэлхийг том солир мөргөөд тэр чигээр нь 3 хоног харанхуйлна. (Уншигч)
  7. Ямар нэгэн тоосонцор дэлхий нар 2ын дунд ороод харанхуйлах боломжтой. (Уншигч)
  8. Нар хиртэлт 3 хоног үргэлжилвэл 3 хоног харанхуйлна. (Уншигч)
  9. Дэлхийн амьтад сансарын харанхуйг урьдчилан мэдээд ичээндээ орсон байгаа. (Шамбалын зөнч)
  10. Дэлхий нарны аймгийн 3дахь аймаг, тиймээс дарааллаад байрлахаар ямар байх бол? урд нь 2 том бөмбөрцөг байхад…тиймээс үнэхээр хэцүү еээ, гэхдээ харанхуйлахгүй хүйтрэх байх гэсэн. (Уншигч)
  11. Орчлон ертөнцийн 3-н эрхэс гариг нэг хавтгайд давхцасанаар аюултай үзэгдэл болохгүй гэж бодож байна.(Уншигч)
  12. 3 хоногч юмуу 30 хоногч юмуу нилээд урт хугацаагаар давхцсан яг тэр мөчөөс эхлэн ямарч хөдөлгөөнгүй тогтох нөхцөлд л байж болох юм. (Уншигч)
  13. http://news.gogo.mn/r/115453 (манай хамба лам нар)
  14. Дэлхий сөнөх тухай НАСА-ийн 44 факт https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=5wLJ1YUn2jQ (Монголын луйварчидын нийгэмлэг)
  15. Дэлхий өөр том гаригийг тойрдог байсан бол 3 хоног харанхуйлж магадгүй. (Уншигч)
  16. Нарны гэрэл саран дээр тусахаа больвол сарны нөлөөллөөр 3 хоног харанхуйлж магадгүй. (Уншигч)
Advertisements

27 comments

  1. Сармагчинд бид нэг өвгөөс гарал үүсэлтэй, холын хамаатан гэж хичнээн хэлээд ч ойлгохгүй, учир нь түүний тархи үүнийг ойлгох хэмжээнд хөгжөөгүй.
    Хүн бол муухан хөгжсөн сармагчин, тиймээс сармагчидтай цагаа барах хэрэггүй арай дөнгүүр сэтгэдэг хүмүүстэй л харьц

    1. хүн юм мэдэхгүй ойлгохгүй байж болно, тэглээ гээд тэнэг гэж болохгүй ээ, бусадтайгаа яг л адилхан тархи толгой сэтгэн бодох чадвартай хүмүүс шүү дээ.

      1. oogii · ·

        Humuusiin zarim ni sain zarim ni muu gehdee l diilenh ni zarim engin zuilsiig oilgohgui oilgohiig ch husdeggui

      2. тэр бол үнэн, гэхдээ анхнаасаа бусдаасаа дорой тэнэг төрчихсөн болхоороо тэр биш. Адилхан боломж бололцоо нь байсан бол эрүүл саруулаар сэтгээд л явж байх хүмүүс гэж бодож байна.

        Нийгэмд маш цөөнх нь бусдаасаа мэдэгдэхүйц гоц сэтгэхүйтэй ухаантай байж болно, үүнтэй яг адилхан бас нэг маш цөөнх нь мэдэгдэхүйц тэнэгдүү байж болно. Гэхдээ дийлэнх хүмүүс маш ойролцоо чадамжтай байгаа, Гауссын л тархалт шүү дээ.

      3. oogii · ·

        hehe ter ch tiim shuu

  2. Delhii tegeed sonoh baisanch yadiin. Delhiig avrah gd bgamu? Nom unshdaggui teneg maluud delhiig avarlaa yu

  3. Delhii. Narnii. Aimagiin. Gurawdahi aimag. Tiim. Ujraas daraallad. Bairlahaar. Yamar. Baih. We. Urd. Ni. Hoer. Tom. Bombortsog. Baihad tiim. Ujraas. L ter. Uneheer. Hetsuu. Eeee. Gehdee. Haranhui. Bish. Zugeer. L huiter. New gesen

    1. mercury venus 2 oriin hugatsaand davhtsah bolomj bhkue.. transit of venus sayhan bolood ungurtsun.. davhtslaa ch mercury venus 2 delhiigees jijighen narnaas irj bgaa gereld barag nuluuluhgui…. bhaa (minii bodol shuu)

  4. Д.Батаа · · Хариулах

    Одон орон, гариг ертөнц өөр хоорондоо уялдаа холбоотой, таталцаж өөрийн хөдлөн аялах замаар хөдлөн аялж, мөн өөрөө тэнхлэгээрээ эргэлдэж оршдог гэж шинжлэх ухааны олон судалгаа, туршилт батлаад байгаа. Тийм болохоор орчлон ертөнцийн 3-н эрхэс гариг нэг хавтгайд давхцасанаар аюултай үзэгдэл болохгүй гэж бодож байна.

  5. Д.Батаа · · Хариулах

    Хэрэв тийм аюул тулгарах нөхцөл гэвэл тэр давхцаж байгаа 3-н гариг эрхсүүд 3 хоногч юмуу 30 хоногч юмуу нилээд урт хугацаагаар давхцсан яг тэр мөчөөс эхлэн ямарч хөдөлгөөнгүй тогтох нөхцөлд л байж болох юм. Даанч тэм нөхцөл ертөнцөд байхгүй ээ. Тийм болохоор үүнд айх явдал огт байхгүй.

  6. Yaj delxii 3 xonog xaranxai bolno gej bichij chadaj baina aa, yamar ch shinjlex uxaanii notolgoo barimt baixgui baina shdee. NAS-iin medeeger bol ter odor xamgiin bogino odor boldogooroo bolno, oor yu ch boloxgui l gej bichsen baisan. Minii bodloor bol Shinjlex uxaanii undestei barimt notolgootoi medeeleld l unemshix xeregtei yum daa gemeer bn.

  7. Тэгээд ядаж байхад яг 3 байдаг нь юув дээ! Харанхуй болгож болох юм (галт уул г.м) тэгэхдээ 3 хоног гэхлээр хүндрээд явчих юм!

  8. icheend ordog amitad n odiid icheendee orson blgui dee. Baigaliin jam. Dulaan bval ted orohgui mayaglaad bdag bolhoos.

  9. tuunees gadna burhnii shashin sayhniig hurtel delhii 1 yast melhii , 4 zaanii nuruun deer togtoj bdag gej surgaj bsan ulsuud.

  10. ter lam nariin helsniigee haha..

    bas oyungerel chini yu yu geed blaa.. teriig olj ene asuultiin hariundaa nemmeer yyum bnda

  11. Davhtsahaaraa l neg negnee haranhuilna geed baihiin. Humuusee yadaj naad 3-n garigiinhaa tom jijig, hol oiriig bodood uz dee! yahlaaraa delhiig 3-iin 3 honog haranhuildag bainaa. Yadaj manai delhii bas neg oor tom garigiin daguul ch umuu baisan bol tiim um yrij boloh um. Hervee tiim garig baisan bol manai delhiin tengert tomoos tomoor haragdaj baihgui u.

  12. delhii bish sar ym bishuu! ymar negen baidlaar saran deer narnii gerel tusahgui 3honohoor n ter sarnii huluulul n delhiid ymar negen baidlaar nuluuluh ch muu (sanaand orsnoo bichiv)

  13. Эркардо · · Хариулах

    Би бол ганц л хариулт өгнө. Зарим хүмүүс хангалттай сайн иргэншээгүй байна. Шинжлэх ухааныг бага сурталчилж байна. мухар сүсгийг бол аймаар сурталчилжийн (Арго, батотгон нтр). ШУ ыг ойлгоход хэцүү, цаг зав, толгой шаардана, харин мухар сүсэг маш энгийн, хялбар. ийм байхад ШУ ухаан ялагдаж байгаам даа. Тэхээр хүмүүст буруу өгөмгүй ч юм шиг. гэхдээ л ингээд харанхуйлаал явжаах уу. би лав ичиж байна шдээ. жаахан иргэншцгээе л дээ

  14. Xүүеэ !!! Та минээ цаана чинъ мөрөөдлийн багийнxан 3 xоног дэлxий xаранxуйлаxаа болъсон, xарин чингис xаан төрнө гэж байна 🙂

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: