Шамбалын Зөнч Лам

12-р сарын 21-ний тухай ахиад нэг юм гялс бичье гэж бодлоо. Долоо хоногийн өмнө хавьцаа нэгэн цахим мэдээний хуудсан дээр шамбалын зөнч лам 21-нд хэдэн өдөр харанхуйлна, тиймээс ингэж тэгж бэлд ийм тийм юм хий гэж хэлсэн байна гэсэн агуулгатай байдаг л нэг солиотой зүйлийг уншиж байв. Тэр үед яахав инээд хүрээд л тоохгүй өнгөрсөн, доор нь байгаа сэтгэгдэлүүдийг нь хальт хархад ихэнх нь шоглож ёжилсон өнгө аястай харагдаж байсан юм.

Тэгсэн өнөөдөр энэ шамбалын зөнч ламын тухай нийт 6 хүн зэрэг лавлаж асуулаа, бас энэ зүйлийг цаасан дээр хэвлээд ажлын байруудаар тараагаад яваа байгаа сураг дуулдсан тул ийн бичиж байна. Өмнө нь энэ зүйлийг уншаагүй нэгэн байвал доорх зурган дээр дарж томруулаад хальт гүйлгээд нэг харчихаарай:

12589_501812753172683_672446104_n

Юунаас нь ч эхлэмээр юм бэ дээ… лавлаж асуусан хүмүүст “битгий ингэж хүний хэлсэн ярьсаныг ямар ч шүүлтүүргүй хүлээж авалдаа” гэхээр өөдөөс “би яаж мэдэх юм, би ямар ч физик тоо одонорон гариг эрхэс мэдэхгүй, яаж шүүх юм?” гэх. Миний бодлоор тоо физикийн мэдлэг энд ямар ч хамаагүй, хүний хэлсэн аливаа зүйлийг энгийн мэдлэг туршлагаар шалгаад үзчихэд хүмүүст яг яагаад болохгүй байна? Угтаа эрүүл саруул оюун ухаантай хүн ийм зүйл уншаад нүүрний булчин нь л чангармаар… гэхдээ үнэхээр эргэлзээд, гайхаад, сандараад, айгаад байгаа бол дараах маягийн асуултуудыг өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй.

Энэ жишээний хувьд, хамгийн түрүүнд үнэхээр тэр алс газар суудаг нэг лам хүн яг ингэж хэлсэн гэдэг нь хир тодорхой байна вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэн гэдэг лам хэзээ тэгж хэлсэн нь лав алга. Тэр лам нь сонин эсвэл зурагтын нэвтрүүлгэнд ярилцлага өгсөн юм уу? тийм бол аль газрын ямар сонин ямар хэзээний нэвтрүүлэг гэх ямар ч эх сурвалж алга. Эсвэл тэр лам үүнийг бичсэн хүнд л зөвхөн зориулж ийм юм хэлээ юу? Зөнч маань сонин сэтгүүлд ярилцлага өгсөн бол монголоор зөвхөн монголчуудад зориулж яриагүй нь лавтай, тэхээр өөр олон хэлээр орчуулагдаж олон гадаадын хэвлэлүүдээр тархсан байж магад. Хэлтэй устай бол интернэтээр ороод үнэхээр түвдэд байдаг лам хүн ийм ярилцлага өгж үү гэдгийг шалгаад үзэх хэрэгтэй, хэл усгүй бол хэлтэй хүнээр нь шалгуулж болно – иймэрхүү эх сурвалж нь маш тодорхойгүй байгаа аливаа зүйлийг хүн ушаад хүлээж авахдаа маш хянуур хөндий баймаарсан…

Үнэхээр түвдийн нэгэн лам ингээд хэлсэн болог, энд бичсэнчлэн “америкийн одонорон судлалын төв” гэх газарт нь хандаад түвдийн нэгэн сонинд ярилцлага өгсөн байг. Тэгвэл уншигч хүн өөрөөсөө лам зөнч хүн яахаараа ийм зүйлийг мэддэг байх билээ? энэ хүний хэлсэн үгэнд би итгэх ёстой юу? гээд асуух хэрэгтэй. Зөнч гэж тодорхойлогдож байгаа учир ямар арга барилаар ямар хэмжилт судалгаа хийсэн бэ гэж асуух нь утгагүй, гэхдээ өөрөөсөө зөнч, мэргэч төлөгч, бөө, лам гэх хүн урьд өмнө нь үнэн зөв бодит зөгнөлийг шинжлэх ухааны арга барилаар бататгаж тэмдэглэж үлдээн хийж байсан туршлага түүх бий билүү? гээд асуух хэрэгтэй. Мэдээж тийм зүйл байхгүй учир энэ шамбалын зөнчийн хэлсэн нэг үгэнд ч итгэх ганц ч шалтгаан байхгүй.

Нөгөө талаас тоо физик юу ч гадарлахгүй хүн, сонин сэтгүүл хааяа нэг гарчигладаг л бол хүн төрлөхтөн сүүлийн хагас зуунд олон өөр гариг эрхэсрүү машин төхөөрөмж илгээж судалгаа шинжилгээ хийж ирсэнийг гадарлана. Хаа байсан алс орших гариг эрхэс дээр машин техник тавиад байгаа улсууд эрх биш хэдэн өдрийн дараа маш олон цагаар дэлхий тунир харанхуй болох гэж байгааг мэдэхтэйгээ байлгүй гэж бодоод хэлтэй устай бол интернэтээр албан ёсны байгууллагууд энэ талаар бичиж үү? бичсэн бол яг юу гэж бичсэн байна вэ гэдгийг шалгаж/хүнээр шалгуулж үзэх хэрэгтэй.

Өчигдөрхөн “Та асуу, би хариулая” буланд ийм асуулт ирсэн байсан:

Цуурхалын талаар асууя. Дэлхий сөнөхгүй ч гэсэн 3-4 хоног харанхуй болно гэх юм. 21-ний өглөө 10 цагаас эхлэх юм гэнээ, түвдийн лам тэгж анхааруулсан юм байх, манай монголын одонорончид тайлбар хийсэнлдээ, гэхдээ манай одонорончид юугаа мэдэх вэ гэх хүмүүс байх юм.

энд мэргэжилийн байгууллагын хүмүүсийн амьхандаа хийсэн тайлбарт нь ийм лаг эргэлзэж байгаа хирнээ яагаад тэр хаа байсан түвдэд байдаг шамбалын зөнчийн үгэнд ядаж адилхан түвшинд эргэлзэхгүй байна вэ?? яагаад тэр ламыг юугаа мэддэг юм гэж сэжиглэхгүй байна вэ?..

486157_338341072940553_231410072_n

Зөнчийн хэлсэн үг зүгээр нэг дэлхийн энд тэнд газар хөдөлж шуурга болно гээгүй дэлхий тэр чигээрээ олон өдөр харанхуй болно гэсэн байна. Тэхээр зөвхөн монголчууд ч биш дэлхий тэр аяараа хүчтэй нирвэгдэнэ. Эдийн засаг, харилцаа холбоо, улс төр гээд л нийгмийн бүхий л шатанд маш хүчтэй нөлөөлөх учир монголчуудаас гадна дэлхийн бусад хүмүүс үнэхээр ийм юм болох гэж байгаа бол санаа зовниж суугаа нь лавтай. Тиймээс дэлхийн бусад хүмүүс юу гэж бодож байна, энэ талаар хир их ямархуу хүмүүс санаагаа зовоож байна гэдгийг шалгаж үзэж болно.

Эдгээрээс гадна, хамгийн гол нь ийм худал хуурмаг зүйлийг албаар тарааж хүмүүсийн тархийг угаах хэн нэгэнд ашигтай байж болох уу гээд асуух хэрэгтэй. Та ийм аргаар мөнгө, алдар нэр хүнд олохыг хүсэж байсан бол юу хийх байсан бэ? таны бодож байгаа шиг зүйлсийг хийж байгаа хүмүүс эргэн тойронд чинь байна уу? гэх мэтчлэн асуултуудыг өөрөөсөө болон бусдаас асууж шалгааж шүүн тунгааж байж аливаа зүйлд итгэл үнэмшил үзүүлэх эсэхээ шийдвэл таны л аж амьдралд тань тустай болвуу.

“Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэж үг бий. Яг үүн шиг өөрийгөө мэргэч төлөгч, ид шидтэй, далдыг хардаг, онцгой гойд чадвартай, бөө, лам гэх хүмүүс юу ч гэж хуцаж юу ч гэж солиорж дэмийрж байсан ч гэсэн ертөнц явдаг жам хуулиараа явсаар л байх болно. Тэрнээс биш хүмүүс өөрсдийгөө юу гэж бодох яах ийх ертөнцөд ямар ч падлий байхгүй, бид нар ердөөсөө ч чухал гойд содон биш энэ ертөнцөд оршдог тоймгүй олон оддоос нар хэмээх энгийн нэгэн одыг нь тойрдог дэлхий хэмээх гариг дээр амьдардаг түм буман төрлийн амьтадын л нэг гэдгээ хэзээ ухаарна аа?

Энэ блогийн ихэнх уншигчидад эдгээр эргэцүүлэл асуултууд ойлгомжтой инээдэмтэй санагдах байх. Гэхдээ ингэж ил гаргаж бичихгүй бол цаан чинь надаас ийм хачин юмнууд асуугаад байгаа хүмүүс нь гадаад дотоодод олон жил сургууль соёлоор явсан боловсролтой гэх хүмүүс байна, үнэхээр ичиж цочирдомоор.

Миний бодлоор юм сурч боловсрохын хамгийн чухал зорилгуудын нэг нь аливаа асуудалд обектив, аналитик байдлаар хандах чадвар, тэрнээс биш хүний бичсэн ном сурах бичгийг уншаад юм цээжилж авах бол хэний ч хийж чадах зүйл. Тэр олон жил сургуульд сурж, гадаад дотоодын ийм тийм сургуулийн ийм тийм дипломтой гэх хүмүүс ингээд “тэнэгтээд” явж байгаа нь тун харамсалтай, сурах ёстой чухал юмаа сураагүй л байна гэж би ойлгож байна. Угаасаа ч ийм чадварыг заавал сургуульд сурж байж олж авна гэсэн юм байхгүй л дээ, 10 жилээ ч бүрэн дүүргээгүй хирнээ ихэнх боловсролтой гэх хүмүүсээс эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс ганц нэг байж л байдаг. Гэхдээ сургуульд сурж авах хамгийн чухал зүйлсийн нэг нь энэ чадвар мөнөөс мөн.

Миний маш ойрын хамаатны нэг эгч, бас л олон жил гадаад дотоодод сургууль номын мөр хөөсөн хирнээ өнөөдөр бүх ажил амьдралаа гаргуунд хаяаад бөө болно, 21-нд 13000 бөөгийн нэг нь болж бөөлөөд дэлхийг аврана гээд солиороод л явж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг ингээд хархаар боловсролын системийн чанар манайд үнэхээр болж өгөхгүй байна.

Advertisements

17 comments

  1. Би лав ойр тойрондоо энэ сэдвээр үнэхээр ганцаарддаг. Бүгд л бөө, лам нарын онцгой чадварт итгэгчид. Ийм байгаа нь боловсролын салбарын болохгүй байгааг харуулж байгаа хэрэг биш л дээ. Ерөөс нийгмийн толь, тусгал нь ийм байна. Хэрхэн үгүй болгох вэ гэдэг дээр бидэн шиг залуус харин нэгдэх хэрэгтэй байгаа юм

    1. нийгмийн толь тусгал гэж юуг хэлээд байна?

      сургуульд нь эрүүл саруулаар аливаа асуудалд хандахыг заадаг болохгүй ийм хүмүүс төрж гарсаар л байна.

  2. Сүүлийн үед иймэрхүү хийрхэл улам л хүч түрж байна уу даа. Миний бодлоор энд хэвлэл мэдээллийнхэн том үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээ нь нэг хүн галзуу солиотой юм шиг юм ярьдаг, тэрийг нь ярьсан чигээр нь ямар нэг үнэлэлт дүгнэлт ч хийх, шалгаж нягтлах юмгүй тавьдаг. Нэгэнт хэвлэгдсэн юмыг үнэн гэж үздэг нь хүний араншин юм хойно сонинд гарсан юм чинь гээд хүмүүс итгэнэ. Энд бас хэлсэн ярьсаныхаа төлөө хариуцлага хүлээдэг механизм үгүйлэгдээд байх шиг. Нөгөө талаар ийм хийрхэл залуу үеийг шинжлэх ухаанаас холдуулж, боловсрол хөгжил дэвшилд асар их хохирол учруулж байгаа нь харамсалтай. Дээрх сэтгэгдэлтэй санаа нийлж байна, энэ талаар юм хийх цаг болжээ.

    1. миний нэг танил хүн ийм гаруудыг хорихруу ачдаг болоё гээд л яриад явж байна лээ. Гэхдээ бид нар чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ, хүмүүс нь ийм хариуцлагагүй байсаны төлөө хүний үзэл бодолоо илэрхийлэх эрхэнд нь халдаж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэгт мэдээж худлаа ярих ч гэсэн орно.

      Юм хийх хэрэгтэй гэдэгтэй мэдээж санал нэг байна, гэхдээ хүний эрхэнд халдаж асуудалыг багалж боомилсон байдлаар биш. Ийм асуудлыг уг сууриас нь л шийдэх буюу боловсролын чанарыг бүх түвшинд сайжруулах замаар л засах хэрэгтэй гэж би бодож байна.

      1. Би санаагаа буруу гаргасан байна. Хүний үзэл бодлоо илэрхийлэхийг хорих хэрэгтэй гэж ойлгогдчихов уу? Хүнийг санаатайгаар хуурч мэхлэн ашиг хонжоо олох, борлуулалтаа өсгөхийн тулд ийм дуулиантай мэдээллийг шалгаж нягтлахгүй нийтлэхийг үг хэлэх хэвлэн нийтлэх эрхээс салгаж үзэх хэрэгтэй байх гэж боддог. Хулгай хийх, хуурна мэхлэхээс зарчмын хувьд ямар ялгаа байна? Мэдээж хуульчлаад хэрэгжүүлэх хэцүү биз, тэрнээс бүгдийг цэнзүрд гээгүй юм шүү.

      2. би ч гэсэн тийм байгаасай л гэж хүсэж байна дотроо, гэхдээ ингэж таны хэлж байгаа шиг хуульчилж хэрэгжүүлэх боломж байхгүй тул худлаа яриад байгаа нөхдүүдийг нь гэсгээдэг биш, тэрэнд нь хүмүүс олноороо хууртагдан автдагийг нь болиулахын төлөө л арга хэмжээ авах нь зөв гэж бодоод байгаа юм, боловсролоор дамжуулж.

  3. bi deerh zuiliig asuusan hun bn il gagaj asuuj Lawlaaguich nad shig neere tgwl yaana gsn aidastai humuus mer ser bga l bh.sonin hewlel site uud mash huchtei nuluulj bn iim yum bichigdeegui bol yuch mdhgui uridiihaara amar taiwan bj blh bla hun buriin huleej oilgoh chadwar uur ch, owoo bosgoogui bol shaazgai haanas suuhaw.zugeer asuusnii tuluu huniig bolowsroliin doroitloorni bichij tuilshirj gvn uhaanaas yarij bolhgui shuude.humuust aidas,ergelzee, tarhiig ugaaj bg ene medeelliig gargaj bg bichij bg humuust hariutslaga tootsoh hrgtei gej bodoj bn.enuuhende yarij bg jijig zuil bolowch uneheer mash olon niitiig hamarsan zalruulga,barimttai nyatsaaltiig uguh hrgtei gej bodoj bn.bas gaihah yum iim muu zuil hiij ashig oloh gej yawaa humuusiig bodhoor hvn monuu gej asuumaar bhiin.mungu humuusiin aidasnas iluu chuhal gejuu gants ashignas surug vr dvn hemjeelshgui ih shuude.buhniig tsag hugatsaa haruulna

    1. таны зөв, зөндөө хүмүүсийг хамраад дараа нь ноцтой үр дагавар дагуулж мэдхээр хэмжээнд ирсэн байгаа нь тун харамсалтай.

      Гэхдээ 90 онд баталсан ардчилсан үндсэн хуулин дээр маань хүн бүр үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ, үүнд худлаа ярих эрх ч гэсэн орно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ч гэсэн зарчимын хувьд эрх мэдэлтэй хэн бүхэн нь юу дуртайгаа цацаж болно.
      Гол нь таныг тэр зурагтын сувгийг үз, тэр сонинг унш гэж хэн ч хүчилж албадаагүй, та өөрийн хүсэл зорилгоор л уншсан. Бас таныг тэрэнд нь итгэ, хэлсэн ёсоор нь хий гэж хэн ч албадаагүй, та өөрийн хүсэл зорилгоор л итгээд тэрнээсээ болоод айдаст автаад явж байна. Энэ дээрх нийтлэл дээр би битгий ингэж ямар ч шүүлтүүргүй шууд хүний хэлсэн ярьсанг хүлээж аваачээ, энгийн логикоор бодход энэ зүйлд итгэ гэх ямар ч эрүүл үндэслэл алга гэдгийг тодорхойлж бичсэн юм.

      Хүмүүс мөнгө эрх мэдлийн төлөө энэ байтугайг л хийдэг шүү дээ. Хүн алдаг, дээрэм тонуул залилан хийдэг, миний бодлоор 2012 гэж хүмүүсийн тархийг угааж ашиг олох бол аймар аймар зүйлүүдийн хажууд юу ч биш.

  4. aan tgd bas nasa BIDNEES ymar 1zuiliig nuuh shaardlaga bii yu gej asuumar bn pls bitii l bolowsrol doroigoorni duudaaraida

    1. зөв ингэж л сэжиглэж лавлаж асуух хэрэгтэй. Цаашлаад урьд нь ингэж том зүйлийг нууж байсан түүх туршлага бий юу? ингэж нуулаа гээд хэн хожих вэ? хэнд ашигтай вэ гээд асууж болно.

      Хамгийн гол нь зөвхөн нэг талыг нь баримталж асууж лавлах биш нөгөө талаас нь ч гэсэн адилхан хэмжээнд сэжиглэж асуух хэрэгтэй.

    2. Nasa nuusan ch ted delhii deerh tsoriin gants odon oronchid bish, busad ornii ene chigleliin humuus ch gesen huivaldaad duugui ongorno gej bhgui. Nuuval alivaa ulsiin uridlaguud l nuuh esvel nuuh tushaal ogoh bolhoos shinjleh uhaanchid bol bish. ochnoon humuus bgaa yaj tednii bugdiinh n amiig barih ve bolomjgui.

  5. ТЭМҮҮЛЭН · · Хариулах

    ДЭЛХИЙ ЯАГААД ХАРАНХУЛАХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ ШУ ТАЛААС ТАЙЛБАРЛААЧ НААДАХ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ТОЙРУУ ОЙЛГОМЖГҮЙ НИЙТЛЭЛ БАЙНА . ГАРГАЛГААА ???? ДУУ АЛДТАЛ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭЭТЭХ ЗАЛУУ МИНЬ ЧИ ЧАДНА

    1. ийм энгийн зүйлийг ойлгохгүй байгаа юм бол яаж ш\у-ны тайлбарыг ойлгох юм бэ? би нэг тайлбар бичлээ гэж бодоё, тэгвэл дээрх энгийн асуултуудыг өөрөөсөө асуугаагүй хүн миний хэлсэнийг шууд л бас л ямар ч шүүлтүүргүй хүлээж авна шүү дээ, намайг үнэн зөв ярьж байгаа эсэхд огт эргэлзэхгүйгээр.

    2. bi odon oronch bish ch zugeer “har” uhaanaar bodohod NAR haragdahgui bh “engiin” bolomjuud gevel 1-t n: nariig yamar neg zuil (Objekt) halhlah, ooroor helbel 1 zuil delhii nar 2-iin dunduur orj neg shugaman deer bairlana gesen ug, narnii hirtelt (delhii nar 2-iin dunduur sar orood 1 shugaman deer bairladag shig, gehdee end nar sarnii hirteltiig avch uzehgui, uchir n bid medeh uchraas) shig. Ene talaar bodhoos omno internetees nar ba gariguudiig n zeregtsuuleed tavisan zurag (hemjeeg n haritsuulsan zurag) olj omnoo tavij harj bgaad bodooroi. a). Nar delhii 2-iin hoorond oor 2 jijig garig bgaa. Neg gazraas 2 garig delhiitei neg shugaman deer bh bolno gej unshsan. Gevch yamar 2 garigiig n bi medehgui uchraas zugeer naran tald bairlah ene 2 garig neg shugaman deer ter odor orshloo gej avch uzye (jinhneesee bol tednii zam n tegj bairlahgui bj bolno, zugeer avch uzej tosoolye). Tiim tohioldold delhii deerh hun amitand nariig halhalj uzuulheer tiim tom gariguud bish bolhiig omnoh internetees olson zurgaasaa harj bolno. bas interneteer ter gariguud narnii omno ochuuhen jijig har tolbo bolood bairlaj bgaa zurguud olj uzej bolno. b). Nar delhii 2-iin hoorond nariig halhalchihaar Objekt garch irlee gej uzye. Tegvel ter objekt n nariig halhalj delhiin humuust medregdehiin tuld dor hayad manai sar shig(delhiid oirhon bairlalaa gej uzvel) hemjeetei, deed tal n nar shig hemjeetei(delhiigees hamgiin hol, yag narnii oiroltsoo omno n bairlaltai bna gehed, medeej narnaas tom ch hemjeetei bj bolno, end zugeer deed dood bolomjiin hyazgaaruudiig avch uzej bna. Medeej hemjee zainaas shaltgaalaad oor uzuuleltuud garch ireh n oilgomjtoi. Bas end ter zuil nar bolon delhiid iim oirhon bairlalaa gehed ter tataltsliin geh met huuliudiig n hargalzahguigeer bodoj bgaa bolno. Nar sar 2-iig bid bugd ENGIIN nudeer harj chaddag bilee. Sariig bol udees hoish engiin durangaar hurtel durandaad zogsotsgoodog ulsad nariig halhlah bolomjiin objekt n odoo 12 sariin 11 bolood bhad bas l engiin nudend haragdahaar oirhon zaid irsen bh uchirtai. Gevch tiim zuil bhgui gedgiig odon oronchid helsen. Bgaa bol odiid engiin nudend haragdahaar(nar sar bidend yamar hemjeetei haragddagtai haritsuulj tosooloorei) oirhon bh yostoi.Ta nar shono yumuu burii tsagaar garch harahgui yu daa. Bi l lav odon oronchdiin morgoldoj zam ogtsloltschihoor zuil bhgui gedegt itgeed bgaa. Harin lamiin helsen nar halhlagdah tuhaid iim.( 4 honogt n tegeed nar n halhlagdval haanaas ter huuramch gerel n (4 honog gerelteh jijig od bh yum uu buu med) garch ireh yum be?)
      Nar haragdahgui bh bolomj 2-t n: delhiin hogjil (hervee shinjleh uhaanii nevtruulguud uzdeg bol manai delhii anh uuseed bhdaa mash olon jil narnii gerel nevtreheergui zuzaan uultei haranhui orchin bsan tuhai uzej bolno.), tsag agaariin bdal, Zuzaan uultei odor bid nariig hardaggui. hav har tengertei bh odor delhiid bdag zuil, Bas zamaa hajuudah hunee harahgui boltol tsasan shuurga mongold bolj bsan.
      Baigaliin gamshig bol bolj l bdag zuil.
      Nar halhlagdah bolomj 3-t n; deerh lamiinhaar bol manai narnii system ter chigeerei soronzon orongui teg zurvas gedeg hooson oron zaid oroh yum gesen. Herwee delhiin soronzon oron alga bolbol bid bugdeeree (urgamal amid baigal) hormiin dotor ustaj UHNE(ter “hooson oron zai” n sansriin tuyanuudaas ooroo hamgaallattai bish bol). delhiin soronzon burhuul bidniig hamgaaldag. Soronzon orongui 4 honood daraa n amid uldegsed bna gehed unemshihgui bna. Bolomj 3t n galaxy-gaaraa ter chigtee oor galaxy ene tertei holildloo gej bodohod 21 nd genet bolood 4-hon honog urgeljilne geheer nileed hurdtai l yum boloh geed bh shig. gevch tiimerhuu zuiluud boloh esehiig odon oronchid oirhnii ter zergiin ayulaa tootsoolood medchihsen bh bh gej naidaad bna.Nar halhlagdah bolomj 4-t n; Busad…
      Lamiin zovlogoo n uneheer ineedtei 20-nd bugdeeree zereg hotoo orhij garhaar zamiin bogloo uuseed bugdeeree 21-niihee 10 tsagt n zam deer l bna. Tiimhen yum tootsoolj zovloj medehgui ineedtei. Tuunees gadna iimerhuu zuiliig interneteer huudsuudaar taraaval yah ve yaria uusgeh hoshgiruulah sedev (zoolttoi ih unshina) geed gej oilgoj bolno. Harin hevleed taraagaad yavj bna geheer yagaad gedeg asuult garch irne. Yagaad ter hun hevleed tsag gargaad taraagaad yavj bna? Esvel uneheer saihan setgeltei muhar itgeltei hunii ajil gevch tiim humuus ihenh n ooroo aigaad suuh bolhoos hevleed taraagaad yavahgui bolov uu? Hevleed taraagaad yavj bgaa ulsuud ihenh n hudaldaanii baraagaa zarah gesen humuustei holbootoi bh.

  6. bi bas end tendhiin huudsan deer lamiinh n ner alga (todorhoi bus gedeg huuramch medeelel buyu ergeed 12 sariin 21 ongorhoor butsaaj am asuuh ezengui gesen ug), nar halhlahaar tom zuil garch irvel odii 12 sar garaad bhad nudend haragdahaar zaid irsen bh yostoi geed ch humuus oilgohgui yum. gehdee bi ch gesen anh ene sedviig sonirhdoggui bj bgaad jil garuin omno dotood gadaadiin buh hevleleer 2012 gedeg kinonii tuhai shuugiad dagaad boon Maya Zaya geed hevlel huudsuudaar bicheed bhaar n neg haij buh medeelluudiig unshij uzsen yum. Tuun deer astronomchid delhiitei morgoldoh zorgoldohoor zam ogtloltsoh yum hum bhgui gesen. zovhon narnii idevhjliin jil bolno. Ter n bolj bdag zuil. tsahilgaan tasarch bsan zarim gazraar omnoh narnii idevhjlees bolood geh metiig unshaad ogt sanaa zowohoo bolison. Neeree l oor gariguud ruu holog nisgeed buulgaad medeellee avchihaj bgaa humuus, delhiid oirtoh objekt-iig harahgui bv gej uu dee. ochnoon lag lag duranguud n bgaa biz dee?! bas garig erhsiinh hodolgoonii tootsoonuud bgaa.

  7. MASH GOE HARIULT UGCHEE. Er ni neg iimerhyy yumnii esreg haa negteegees systemtei arga hemjee avahgu bol herees hetreed baih shig. Uvchtei, soliotoi, medrel muutai hachin hachin boloh ni buugiin syns, syldtei bolood iim baina gesen tailbar zonhilih gej baina shd.

  8. за би чинь мухар сүсэгтэн бгаам шдээ уншсан чинь дажгүй санагдлаа 21-нд ажилдаа ябиидаа гэж хэхэ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: