Язу судлалын академи

Эрхэм хүндэт уншигчидаа, миний бие нилээн хүндэтгэх шалтгааны улмаас олон өдөр хоног блог дээрээ ямар ч нийтлэл бичсэнгүй, хүлцэл өчиж байна. Удахгүй дараа долоо хоногоос буцаад идэвхитэй бичиж эхлэх болно, та бүгд хүлээж байгаарай!

Таг чиг байсан хэдэн өдрүүдэд олон сонирхолтой зүйлс болж өнгөрлөө. Буд гаригийн туйл хэсэгт орших гүнзгий солирын бөмбөгдөлтийн тогоонуудын байнгын сүүдэртэй хэсэгүүдэд органик материалаас тогтсон давхраган доор их хэмжээний мөс хучигдан оршиж байгааг илрүүлсэн байгаа. Мөс тэнд байгаа байх гэдгийг бүр олон жилийн өмнөөс судлаачид мэддэг байсан (яг адилхан зарчимаар манай сарны туйлуудад мөс бий). Тиймээс буд гариг дээр мөс байгаа нь биш харин түүнийг ууршуулахгүй хамгаалж хучсан зузаан давхрага яг юу вэ? үнэхээр органик материал мөн үү гэдэг харин их сонирхолтой асуулт болж гарч ирж байгаа юм.

Мөн ангараг гариг дээр ажиллаж байгаа Curiosity хөлөг маань том нээлт хийсэн байж магадгүй гэж өмнө нь нийтэлж байсан билээ. Гэвч харамсалтай нь гэх үү, судлаачид хэмжилтээ ахин нягтлаад үзсэн чинь органик нэгдэлийн ул мөрийг олоогүй болж таарсан, НАСА-ийн эрдэмтэд яг одоо АНУ-ын Сан Франциско хотод болж байгаа геофизикийн хурал дээр үр дүнгээ хуваалцаж байна.

Энэ 2 мэдээллээс гадна өнгөрсөн өдрүүдэд судлаачид биднээс 13.3 тэрбум гэрлийн жилийн цаана орших асар алсын галактикийг олж илрүүлсэн байгаа. Энэ биет нь одоогоор бидний мэдэж байгаа хамгийн алсын бөгөөд хамгийн залуу (их тэсрэлтээс хойших насаараа) галактик болж байгаа юм. Мөн судлаачид манай нарнаас 17 гаруй тэрбум дахин их масстай үнэхээрийн аврага том хар нүхийг олж илрүүлээд байна.

Өөр сонин сайхан гэвэл, Curiosity хөлгийн амжилттай ажиллагаанаас урам аваад НАСА-ийн инженерүүд Curiosity шиг ахин нэг роботыг ангараг гаригруу 2020 он гэхэд явуулах тухай ярьж эхлээд байна. Яг ямар төхөөрөмжүүдийг агуулах гэх мэтийг нарийн шийдээгүй байгаа ч гэсэн, ерөнхийдөө Curiosity-ийг бүтээн босгоход зориулж бий болгосон бэлэн технологи, запас эд материалыг нь ашиглаад харьцангуй хямд зардалаар ахин нэг ижил төвшиний хөлөг явуулахыг зорьж байгаа юм. Хүмүүсийн ярьж байгаагаар Curiosity-ийг улаан нүдэн гариг дээр маш амжилттай газардуулж чадсан, бамбай-шүхэр-кран 3ын хосолсон технологийг газардуулхад ашиглах нь тодорхой байгаа аж. Curiosity нь 2.5 тэрбум гаруй долларын хөрөнгөөр боссон бөгөөд шинэ хөлгийг 1.5 тэрбум доллараас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж НАСА-ийн удирдлагууд үзэж байгаа юм.

Ирэх долоо хоногоос цаг зав зүгшрээд ирхээр эдгээр болон бусад сонин хачинуудын талаар бичээд эхлэх болно, та бүгд хүлээж байгаарай, би ор тас таг чиг алга болоогүй амьд мэнд сэрүүн хэвээрэй байж байгаа шүү! Нээрээ нөгөө монголд одонорон судлалыг хөгжүүлэх зорилгоор бичсэн хэд хэдэн төслүүдийн хариу нь тун удахгүй 2 долоо хоногийн дотор ирнэ, хэрвээ санхүүжилт авхаар болсон бол би цаг тухайд нь та бүгдтэй мэдээллийг хуваалцана аа.

Ийм нэгэн инээдтэй юм бас хүмүүсийн дунд эргэлдээд байна ойрд :-D

Ийм нэгэн инээдтэй юм бас хүмүүсийн дунд эргэлдээд байна ойрд 😀

За тэгээд 12-р сарын 21 дөхсөн биш, монголд гэлтгүй дэлхий даяар элдэв солиотой юм ярьж луйвар хийдэг хүмүүсийн цусны даралт нь ихсэж байх шиг байна. Нэг талаас нөгөө өдөр нь ойртоод байдаг тиймээс ухуулгаа сайн хийж луйвраа сайн хийх хэрэгтэй байдаг, нөгөө талаас юу ч болохгүй өнгөрхөөр 22-нд хүмүүсийн нүүрийг яаж харна, юу гэж бас худлаа ш,,х вэ гээд бөөн бодол болж байгаа биз… хүмүүс ч гэсэн элдэв юм асууж надруу шуудан илгээх нь нилээн элбэгшиж байна, сүүлийн 4 өдөр нийт 7 асуулт хүлээн авсан. Би нэг хэсэг асуусан хүн болгонд нь дэлгэрэнгүй тайлбарлаж цаг их гарзаддаг байлаа, одоо сүүлдээ үнэнийг хэлхэд энэ балай юмнаас маш их залхаж байна. Нэг бодлын ямар янз бүрийн оюун санааны өвчин согогтой хүмүүс байгаа биш, эрүүл саруул байж ямар ч хариуцлагагүй ийм юманд итгээд хамаг мөнгөөрөө лаа чүдэнз гэр аваад амьдралаа үрчихэж байгаа бол энэ алдаанаасаа суралцаг л гэж бодох юм. Алдаанаасаа суралцахгүй бол яахавдээ, тийм хүмүүсд би юу ч гэж тайлбарлаад угаасаа нэмэргүй биз.

Хариуцлага гэснээс миний нэг танил саяхан “энэ бөө лам нарыг 21-нд нь хэлсэн юмнууд нь хэлсэн ёсоор нь болохгүй бол 22-нд хариуцлага хүлээлгэе” гэж тоглоом шоглоом маягаар хэлж байв. Бодоод байсан “би 22-нд нь хариуцлага хүлээнэ” гээд хэлчих хоншоортой бөө, үзмэрч, лам манайд байхгүй л байхдаа? хаха

Заза дараа долоо хоногт уулзацгаая, дор бүрнээ хийх ёстой юмаа чанартай сайн хийгээд сууж байгаарай!

Advertisements

5 comments

  1. za ireh doloo honogt olon saihan zuil niitleerei

  2. ирэх 7 хоногийг тэсэн ядан хүлээе энэ ЯЗУ -ч FB-ээр од болж байгаа шүү. Элэг нүүрэн дээрээ наачихсан хүмүүс байдаг юм бишүү

  3. Ашгүй Төгөлдөр маань амьд байсиймуу..хэхэ

  4. golni itgehde gol ni bish lde uneheer iim yum bolwol ur huuhed enee teree gd uchnuun asuudal bgamlda yahuuuuuu

    1. ийм юм болно гэсэн ямар ч эрүүл шалтгаан байхгүй байхад яагаад болчихвол яана гэж айгаад байгаа хэрэг вэ??

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: