Бархасбадь ба Айо

Ирэх сарын 3-нд манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань нар дэлхийг дайрсан шугамыг дэлхийн шөнийн талаас нь дайран гарах тул энэ жилд дэлхийтэй хамгийн ойрхон цэг дээрээ ирнэ гэсэн үг. Шөнийн тэнгэрт нар жаргасны дараачаас эхлэн бараг шөнөжин харагдах шаргал өнгийн тод од маань манай аврага хийн гариг юм. Жилд нэг удаа ийнхүү дэлхийтэй хамгийн ойрхон цэг дээрээ ирхэд дэлхий дээрх томдуу сонирхогчийн төвшиний дуран авайгаар түүний “агаар мандал” дахь аврага шуурганууд, том том дагуулууд нь гайхалтайгаар харагдана. Доорх 5 зургийг энэ сарын 16\17-ны шөнөөр итали улсын сардиниа арлаас нэгэн одонорон сонирхогч залуу авчээ:

Манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань дэлхийтэй ойртож буй үеэр италиас гэрэл зурагчин 11р сарын 16\17-ны шөнүүдээр дараах 5 гайхалтай зургийг авчээ. Зохиогч: Алессандро Бианкони

Манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань дэлхийтэй ойртож буй үеэр италиас гэрэл зурагчин 11р сарын 16\17-ны шөнүүдээр дараах 5 гайхалтай зургийг авчээ. Зургийг энд дарж томоор үзээрэй! Зохиогч: Алессандро Бианкони

Хоорондоо хэдэн цагийн зөрүүтэй авагдсан эдгээр зургууд дээр бархасбадийн агаар мандалын олон бүслүүрүүд маш тод гайхалтайгаар гарсан байна. Зүүн гар талаас нь эхсүүлээд харвал 2 шөнийн дотор аврага гариг маань тэнхлэгээрээ бараг хагас эргэчихсэн байгаа нь тодорхой харагдаж байна. Зүүн талын 3 зурган дээр гаригийн экватороос жаахан доох нь асар том улаан-бор өнгийн эргүүлэг байгааг анзаараарай. Уг эргүүлэг нь хүн төрлөхтөн түүнийг харж чадах дуран бүтээн тэнгэрлүү ширтэж эхэлсэн цагаас хойш буюу одоогоос 400 орчим жилийн өмнө хүртэл бараг л яг энэ чигээрээ харагдаж байсан, цаашдаа ч олон зуун (магадгүй хэдэн мянган) жил харагдах магадлалтай үнэхээрийн аврага том бүтэц юм. Энэ эргүүлгийг “the great red spot” буюу аврага улаан толбо хэмээн баруунд нэрлэж заншсан бөгөөд зарчимын хувьд манай гаригийн агаар мандалд бий болдог өндөр даралтын сөрөг-циклонон шуургатай адилхан үзэгдэл, гэхдээ мэдээж бархасбадийн хэмжээ болон эргэлтийн давтамж нь дэлхийнхаас хамаагүй том учир түүний агаар мандалд бий болох шуурганууд нь мөн солиотой том хэмжээтэй байдаг юм.

Энэ зурган дээрх бас нэгэн гайхалтай зүйл нь бархасбадийн 4 том дагуулуудын нэг болох гадрага нь галт уулсын идэвхжилээр дүүрэн Айо дагуул мөн маш тодорхой харагдаж байна. Бүтэн шөнийн турш гаригаа тойрон эргэж байгаа нь илэрхий байгаагаас гадна түүний сүүдэр эх гариг дээрээ маш тод туссан нүүдэллэж байгааг анзаараарай.

Та бүхэн энд дарж зургийг бүр томоор нь тухтай сонирхоорой!

Advertisements

7 comments

  1. durangaaraa haruulah hun bna u?

  2. Ёооё иймэрхүү юмнуудыг бодитоор нь дурангаар харахсан. Даанч хаа байсан хөдөө сум газар ийм дуран байхгүй л дээ. Дэмий л шүлсээ гойжуулах юм даа. Заримдаа үнэн хэлээд ч байгаа юм уу худлаа хэлээд ч байгаа юм уу эргэлзэх юм даа. Бодитоор нь харахгүй болохоор. /Энгийн нүдээр харагдахгүй л биз дээ/

    1. Улаанбаатарт одон орны төв дээр очиж харж болно шдээ

      1. SIVIC · ·

        Тиймүү хэзээ нь яг яаж харуулдаг юм болоо. Зүгээр энгийн мань мэтдээ харуулдаг юм болвуу

  3. bud(mercury) garig deer usnii mus ilersen tuhai medee b.na u ugui yu.

  4. adminaa duran telescope-iin talaar medee oruulaach hu. une, hemjee, jin, hed tatah chadwar geh met. goe medee bna. duran ashiglalgui ih tod haragdaj bsan shu, telescopetei bol bur goe harah l bsan yum bna. medeegee togtmol oruulj bgarai.

    1. удахгүй оруулна аа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: